Владимир Путин ялалтын баяраар үг хэлнэ

2020-05-04
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 9, эх оронд нь тэмдэглэдэг эх орны агуу их дайны ялалтын өдрийг хүлээж  байна гэв. Мөн мөнхийн галын хажуу дахь нэр нь үл мэдэгдэх цэргийн хөшөөнд  цэцэг өргөхөөс гадна иргэддээ хандаж үг хэлнэ гэж Кремлийн ордны хэвлэлийн төлөөлөгч Дмитрий Песков мэдээллээ. Владимир Путин эх оронд нь гарсан коронавирусын улмаас өнгөрсөн сарын 16-нд ялалтын баярын 75 жилийн ойд зориулсан жагсаал болон бусад холбогдох баярын хугацааг хойшлуулахыг тушаасан бөгөөд энэ 9-нд хийхээр төлөвлөсөн байна.

Түүнээс гадна ОХУ эх орны II дайны дууссаны 75 жилийн ойгоор 1945 онд Берлинийг эзэлсэн тухай одоог хүртэл нийтэлсэн болон нууц баримтыг нийтэлж гаргажээ. Батлан хамгаалах яамнаас гаргасан тайланд 1945 оны тавдугаар сарын 2-нд дууссан Берлиний төлөө тулалдаанаас хойш хоёр гаруй долоо хоног үргэлжилсэн  тулалдааны үеэр  Адольф Гитлерийн Германы зүгээс үзүүлсэн ширүүн эсэргүүцэлтэй тулгарсан гэж бичсэн байна. Ерөнхийдөө Германы нийслэлд хийсэн тулалдааныг нарийн тодорхой харуулсан  үйл явдлыг Германд байлдаж байсан ЗХУ-ын цэргийн командлагч, маршал Георгий Жуковын тайланд дурджээ. Гэхдээ энэ нь  ОХУ анх удаа энэ агуу их орны дайнтай холбоотой түүхэн баримтыг танилцуулж  байгаа тохиолдол биш аж. Батлан хамгаалахын яамнаас энэ нь түүхэн жинхэнэ үнэнийг хамгаалахыг зорьж байгаа ямар нэгэн зүйл гэж мэдэгджээ. ОХУ-д сүүлийн 24 цагийн байдлаар халдвар авсан 9623 тохиолдол  бүртгэгдсэн нь одоогий байдлаар бүртгэгдээд байгаа дээд үзүүлэлт гэж тус улсын өвчинтэй тэмцэх үндэсний төвөөс мэдээлсэн байна. Нийт халдвар авсан хүний тоо 125053 хүрээд байгаа аж. Харин 57 хүн нас барснаар нас барсан хүмүүсийн тоо 1222 болсон байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.5.4  ДАВАА № 87 (6312)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 36 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 42 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 46 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 33 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 33 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 22 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 53 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин