Хүнсээ цуглуулангаа хаягдал баттерейгаа өгчихөөрэй

2020-04-24
Нийтэлсэн: Админ
 6 мин унших

Б.НАМУУНТАМИР

 

Гар утас, камер, нөүтбүүк, цаг, удирдлага, хүүхдийн тоглоом, гар чийдэн гэх мэт тоочоод баршгүй олон зүйлс зайгаар ажилладаг. Дахин цэнэглэгддэг, цэнэглэгддэггүй, нэг удаагийн, алкалин, аллиминум, литин, ион гэх мэт маш олон төрлийн, янз бүрийн зориулалтаар бүтээгдсэн зайг бүгдийг нь дурдвал дуусахгүй. Эдгээр олон зайн төрлөөс хүмүүс бид ахуйн хэрэглээ, өдөр тутмын амьдралд хуруу зай гэж хэлж заншсан зайг хамгийн түгээмэл хэрэглэж байна.

Статистикаас харахад, манай улсад таван жилд импортоор дахин цэнэглэгддэг 16.4 сая ширхэг, нэг удаагийн 31.5 сая ширхэг батарей орж ирсэн гэдгийг БОАЖЯ мэдээлж байсан. Харин бид хуруу зайг хэрэглэж дуусмагцаа хогийн савандаа хаячихдаг. Гэтэл зай нь өөртөө кадми, хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл өөртөө агуулдаг бөгөөд байгальд төдийгүй хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг агаад жирийн хог хаягдалтай хамт хаяхыг зөвшөөрдөггүй юм байна, дэлхийн олон оронд.

Хаягдал зай хураагуур нь гадны нөлөөнд өртөн задралд орж хөрс, ус агаарыг бохирдуулснаар хүн, амьтанд шууд нөлөө үзүүлэхээс гадна усны амьтад болон бохирдсон хөрснөөс ургасан ургамлаар дамжин амьтан болон хүнд ч  дам нөлөө үзүүлдэг аж. Өөрөөр хэлбэл, нэг ширхэг аюулт хог хаягдал буюу зайг жирийн ахуйн хог хаягдлын ууттай хогонд хаяхад тэр ууттай хог тэр чигээрээ аюултай хог хаягдалд тооцогддог ажээ.

 

“Устгах үйлдвэртэй болтол Цэнгэг усны газарт албан ёсоор өгч хадгалуулж байгаа”

 

“GP баттерей” компанийн борлуулалтын менежер С.Болортунгалаг “Сүүлийн үед батарейн томоохон үйлдвэрлэгчид байгаль орчинд үзүүлж буй батарейн хор хөнөөлийг багасгахын тулд түүний орц найрлагад ихэд анхаарч ажиллаж буй талаар олон улсад мэдээлэх болсон. Харин манай улсад дууссан зайг ямар хог хаягдалд ангилж, хаяхдаа юуг илүү анхаарах талаар ямар нэгэн заавар зөвлөмж тэр бүр байдаггүйгээс шалтгаалан иргэдийн дундах ойлголт ч бага байдаг болов уу. Манай компани  үнэ төлбөргүй, бидэнд зөвшөөрөл өгсөн газрууддаа хаягдал баттерэй тушаах савыг байршуулсан байгаа. Тухайлбал, “Номин” сүлжээ дэлгүүр, e-mart, CU  өөрт ойр салбарт очиж тушаахыг цахим хуудсаараа дамжуулан уриалж байгаа. Харин цугларсан баттерейг булж болохгүй. Заавал устгах үйлдвэртэй байж устгадаг . Манайд устгах үйлдвэр байхгүй, устгах үйлдвэртэй болтол Цэнгэг усны газар албан ёсоор өгч хадгалуулж байгаа. Тэрнээс булах, дахин ашиглах гэсэн ямар нэг зүйл байхгүй ” гэдгийг хэллээ.

Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвийн сургалт судалгаа хариуцсан мэргэжилтэн Т.Хонгор “Батерей нь өөртөө хар тугалга, мөнгөн ус, лити зэрэг хортой металл, элемэнтүүдийг өөртөө агуулдаг тул байгаль орчин болон хүний биед сөрөг нөлөө үзүүлдэг. Нэг ширхэг хуруу зайг байгаль, хүрээлэн буй орчинд хаяхад  нэг метр квадрат хөрс, ойролцоох 8000 литр усыг хордуулж, бохирдуулдаг. Тийм ч учраас зөвхөн байгальд хортой байгаад зогсохгүй тэр орчинд амьдарч буй хүмүүсийн эрүүл мэндэд ч сөрөг нөлөө үзүүлэх чадвартай байдаг. Иймд цэнэггүй болсон зайг жирийн хог хаягдлын хамт хаяхаас татгалзаж, зориулалтын цэгүүдэд тушааж хэвшвэл хаягдал зайтай холбоотой цаашдын шийдлүүд гарах хугацааг түргэсгэж, нэгдсэн зохицуулалттай болоход чухал түлхэц болох болов уу” гэдгийг хэллээ.

БЗД-ийн иргэн Н.Наранзул “Нэг хэсэг хэдэн сургуулиуд дээр GP хайрцаг байрлуулсан байсан. Би хэд хэдэн удаа хэрэггүй батерей хийж байсан. Гэвч сар гаруйхан өнгөрч байтал хүүхдүүд,заримдаа бүүр том хүмүүс хүртэл энгийн хог хаягдлаа чихээд сүүлд нь алга болсон байсан. Харин одоо ихэнх сүлжээ дэлгүүрүүдэд ийм хайрцаг байршуулсан байна. Гэхдээ эхлээд хаягдал хуруу зайны хор нөлөөний талаар иргэд илүү их мэдлэгтэй болмоор байгаа юм. Тэгж байж л иргэд байнга тушаах байх” гэлээ.

БГД-ийн иргэн н.Сувданчимэг “Одоохондоо гэртээ л хадгалж байгаа. Цуглуулж байгаад авч ирж тушаанаа. Ийм зориулаттай байсан юм байна лээ. Мэдээлэл дутмаг байсан байна. Өмнө цуглуулаад хаана өгөхөө мэдэхгүй шууд хаячихсан. Одоо хадгалж байгаад зориулалтын саванд хаяна” гэлээ.

 

Хуруу зайг ангилж ялгасан ч боловсруулж, устгах үйлдвэр алга

 

“Бие нь жижигхэн ч бэлчээр нь том” гэгчээр цөмийн хог хаягдлаас дутахааргүй хуруу зайны  аюул хор хөнөөл айл бүрийг заналхийлж буй нь өнөөдөр анхаарал татсан асуудлын нэг болжээ. Хуруу зайны аюул, эрсдлийн талаарх ойлголт монголчуудын дунд тун тааруухан. Гэвч бидний дунд  дууссан зайг хогийн савандаа бусад хогнуудын хамт ил задгай хаядаг, зарим нь “амь” оруулах гэж хазаж, үсэндээ үрж, эсвэл гал руугаа шидэх амьдралын буруу хэв маяг тогтоод удчихсан.

Зай нь хазахад байтугай хашааны мухар, хогийн саванд хэвтэж байхдаа ч хүнд их хэмжээний хор хөнөөл учруулдаг эд болохыг эрдэмтэд тогтоосон байдаг. Нэг ширхэг хуруу зай дөрвөн ам метр хөрс, 8000 литр ус бохирдуулдаг байна. Өөрөөр хэлбэл,  нэг ширхэг аюулт хог хаягдал буюу зайг жирийн ахуйн хог хаягдлын ууттай хогонд хаяхад тэр ууттай хог тэр чигээрээ аюултай хог хаягдалд тооцогддог тул зайг зайлшгүй ялгаж хаях нь чухал аж.

Засгийн газрын  2017 оны тогтоол шийдвэрээр  аюултай хог хаягдлын жагсаалтад хуруу зай багтсан бөгөөд олон нийтэд зайны хор хөнөөлийг таниулах үүднээс Ерөнхий боловсролын сургуулиудад өнгөрсөн жилээс хаягдал зай хураагуур цуглуулах хайрцгийг  байршуулсан бол энэ жилээс E-mart. CU, Номин сүлжээ дэлгүүрүүд  ийм хайрцагтай  болж эхэлжээ.  Гэвч дууссан хуруу зай тэжээлийг устгах үйлдвэр манай улсад хараахан байхгүй бөгөөд энэ төрлийн хог хаягдлын менежмент муу байгаа талаар мэргэжилтнүүд хэлж байна.

 

Аюултай хог хаягдлаа ангилах асуудалд иргэдийн мэдлэг хомс

 

Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын Байгаль орчны улсын ахлах байцаагч  У.Өлзийцэцэг “Засгийн газрын 116 дугаар тогтоолоор Аюултай хог хаягдлын жагсаалтад 400 орчим хог хаягдлын эх үүсвэрт бүх төрлийн никель лити зай багтсан. Хуруу зай, литиг иргэд ахуйн хог хаягдлын цэгт хаяж байгаа нь удаан хугацаанд газрын хөрсөнд задарч, гүний ус бохирдуулдаг. Нэг ширхэг хуруу зай дөрвөн метр кв талбайг бохирдуулдаг гэж үздэг. Хуруу зай нь задрахгүйгээр буюу хайрцагт байхдаа, задраагүй үед аюулгүй. Ямар үед хортой вэ гэвэл, ус, борооны чийгээс болж зэврэх үед урвал болж задрах, хөрсөнд шингэх зэргээр аюултай хог хаягдал болдог. Иргэдийн ахуйн хог хаягдалтай цуг хаяж буй аюултай хог хаягдал бүхнийг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас хянахад хүндрэлтэй байдаг. Зөвхөн манайх бус холбогдох байгууллагууд ч бас хяналт тавьж ажиллах ётой юм. Манай улсад аюултай хог хаягдлын тухай эрх зүйн орчин нь бүрдсэн ч хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Учир нь аюултай хог хаягдлыг боловсруулах устгах үйлдвэргүй, хоёрдугаарт газрын асуудлыг шийдээгүй байна” гэдгийг хэллээ.

Ямартай ч хаягдал зайг тушаах газруудтай болж эхэлж байгаа нь сайн хэрэг. Тиймээс иргэдийн хувьд өөрсдийн хувь нэмрээ оруулж хаягдал батерейгаа хогтойгоо нийлүүлэлгүй ялгаж хураагаад тушаачихдаг болчихвол том эхлэл болох нь. Хүнсээ цуглуулангаа л дээрх дэлгүүрүүдэд тушаачихаж байгаарай.         

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.24  Баасан № 80, 81 (6305, 6306)

 

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 31 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 53 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 52 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 24 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 45 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 33 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 19 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 15 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 22 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин