Полит-Анализ: Ч.Улааны сүүдэрт өтөлсөн Сүхбаатарын харчуул

2020-04-23
Нийтэлсэн: Админ
 4 мин унших

Т.САЙХАН

Монгол Улс найм дахь удаагийн УИХ-ын сонгуулийг зохион байгуулах гэж байна. Сүхбаатар аймагт  энэ удаагийн УИХ-ийн  сонгууль  хоёр мандаттай явагдана. Уг нь  жанжны нутаг хэзээнээсээ хоёр мандаттай байсан. Гэтэл  2016 оны сонгуулийн өмнөхөн МАН, АН хоорондоо тохиролцон мандатын тоонд өөрчлөлт оруулснаар  Сүхбаатар аймгийн нэг мандатыг хасчихсан. Тэгвэл энэ удаагийн УИХ-аас  тойрог, мандатын хуваарилалтыг хэлэлцэн  шийдвэрлэхдээ тус аймгийн  мандатын тоог нэмснээр дахин хоёр болгосон.

УИХ-ын нийт  долоон удаагийн сонгуульд  сүхбаатарчууд долоон хүнийг л сонгожээ.

1992 он: Ж.Гомбожав /МАХН/, Ч.Хурц /МАХН/
1996 он: Ч.Улаан /МАХН/, О.Дашбалбар /МУНН/
2000 он: Ч.Улаан /МАХН/, Ш.Бадам /МАХН/
2004 он: Ч.Улаан /МАХН)/ Р.Буд /МАХН/
2008 он: Ч.Улаан /МАХН/, Р.Буд /МАХН/
2012 он: М.Зоригт /АН/
2016 он: Ч.Улаан /МАН/

2020 он: ?

Сүхбаатарчууд 1996 онд МУНН-аас нэр дэвшигч О.Дашбалбар, 2012 онд АН-аас нэр дэвшсэн М.Зоригт нарыг эс тооцвол МАХН буюу одоогийн МАН-аас нэр дэвшигчдийг байнга сонгожээ. Хамгийн олон сонгогдсон нь Ч.Удаан нийт таван удаа, Р.Буд хоёр удаа сонгогджээ. Харин 2012 онд Д.Тэрбишдагвын хамтаар  улс төрийн хожил хайн МАН-аас гарч МАХН-ын   “Шударга ёс” эвсэлд орж намын жагсаалтад багтсанаар  УИХ-ын гишүүн, Сангийн сайд болж байв.

Ч.Улаан  ийнхүү   УИХ-д зургаан удаа сонгогдож, тасралтгүй   24 жил парламентад суухдаа Засгийн газрын гишүүн, сайд, байнгын хорооны даргын албыг зэрэгцүүлэн хашсан нь  улс төрд тогтсон хэллэгээр бол хэдэн  “Давхар дээл”-ээр тогтохгүй, хамбан хүрэм, булган дах  давхарласан мэт.  Тодруулбал, тэрээр Сангийн сайдын албыг  гурав, Шадар сайдын албыг нэг удаа хашсан бөгөөд, өдгөө  УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн,  ХХААХҮ-ийн сайдаар ажиллаж байна.  

Долоон удаагийн УИХ-ын сонгуулийн тавд нь сүхбаатарчууд Ч.Улааныг өөрсдийн төлөөлөл болгон илгээсэн гэхээр тэр том улстөрч юм. Түүнээс өөр  мэдлэг боловсролтой, нутаг орноо төлөөлөн  төрд зүтгэх хүн  байдаггүй гэхээр  эрдэмтэн мэргэд, оюунлаг хүмүүсийнхээ тоогоор  толгой цохидог гэж гайхуулдаг  жанжны нутгийнхны үг хоосон магтаал ажээ. Эндээс 1996 оноос хойш   УИХ-ын сонгуульд Сүхбаатар аймгаас нэр дэвшиж  Ч.Улаанд ялагдаад сүүдэрт нь өтөлж яваа харчуулын нэрсийг жагсаавал:

Ш.Цогтоо /МУНН/ 

-1930-1933 оны үед Ардын Засгийн газрын  Ерөнхий сайд Дарьгангын Жигжиджав  хэмээн түүхэнд  алдаршсан Цэнгэлтийн Жигжиджавын ач хүү, Үндсэн хуулийн Цэцийн гишүүн, МУИС-ийн багш, Хууль зүйн ухааны доктор

 Д.Цогтбаатар /АН/

- Сүхбаатар аймгийн уугуул, Намын төв хорооны нарийн бичгийн  даргын албыг  хашиж байгаад  1964 онд “Намын эсрэг бүлэг” буюу намын эсрэг бүлэглэсэн гэх зохиомол улс төрийн хэргийн таван гол толгойлогчийн нэг гэгдэн буруудаж, ардчилсан хувьсгал ялтал буюу 1991 он хүртэл 25 жил хөдөө орон нутагт цөлөгдөн, хүнд хүчир ажил хийж явсан төр, нийгмийн зүтгэлтэн А.Дашнамжил агсны  хүү

  Д.Дэлгэрцогт /МҮАН/

- Сүхбаатар аймгийн Халзан сумын уугуул,  Украйн Улсын Киев хотын Улсын ард аж ахуйн дээд сургууль,  Японы  Ёкохамагийн Үндэсний их сургуулийн аспирантурыг төгссөн,  эдийн засгийн ухааны мастер, дэд профессор, ЗГХЭГ-ын дэд дарга, ТЭХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга, дэд сайдаар ажиллаж байсан, өдгөө Японы Осака хотноо консулаар сууж буй.

Н.Лхагвасүрэн / бие даагч/

-Сүбаатар сумын уугуул, Монцамэ-д ерөнхий редактор.  

 Г.Мэнд-Ооёо /бие даагч/

-Чингис хааны одонт, Соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч, яруу найрагч

Ж.Батсуурь /АН/

- Сүхбаатар аймгийн  Засаг даргаар найман жил ажилласан. Сүхбаатар аймгийн АН-ын дарга асан,  Ерөнхийлөгчийн зөвлөх.  

Эдгээр эрхмүүдийн зарим нь УИХ-ын сонгуульд  2-3  удаа нэр дэвшээд өвдөг шорооджээ. Тэгвэл Сүхбаатарынх  гэдэг ч  Ч.Улаанаас төвөгшөөн  нутагтаа очиж нэр дэвшиж  чаддаггүй Ц.Мөнх-Оргил, У.Хүрэлсүх, Б.Жавхлан, Сү.Батболд   нарын эрхмүүд ч бий. Ийнхүү Сүхбаатарын улстөрч олон  харчуул Сүх жанжны нутгийнхаа ард түмний төлөө төрд зүтгэж чадалгүй Ч.Улааны сүүдэрт өтөлцгөөж байна. Тавин насны босгыг давсан,  зарим нь 60 шүргэж яваа дээрх эрчүүлийн хэн  нь ч   Ч.Улаан шиг 25 жил тасралтгүй УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, сайд, байнгын хорооны даргаар ажиллана гэхэд цаг хугацааны хийгээд улстөрийн боломж хомс юм. Том хүний сүүдэр ийм   том байдаг юм байна. Тэгвэл  том хүний гэрэл  нь ч бас том л  байх учиртай.  Их хурал хийгээд Засгийн газарт  дархлагдаж, эрх мэдэлд хөлбөрсөн   Ч.Улаан сайд  өнгөрсөн хугацаанд Сүхбаатар аймгийн иргэд, сонгогчдод юу  хийж өгч гийгүүлэв гэвэл өөрийнхөө  ах дүүсийг  том харж үзэж, малыг хөлөөр нь  экспортод гаргах эрхийг  эхнэрийнхээ дүүгийн “Бээжин интосикэйшн интернэйшнл трейд” компанид өгсөн нь хэл ам таталсаар байна.  Одоо зөвхөн  Сүхбаатар аймгийн малчдын ноолуурыг 105 мянгаар авна гэсэн шийдвэр гаргачихаад цагаа тулахаар харыг нь 50, цагааныг нь 105  мянгаар авна гэснээр ноолуурын дундаж үнэ 70-75 мянгад хэлбэлзэж байгаагаас  улс төрийн шоу хийсэн  нь  тодорхой  болж эхэллээ. Монголын улс төрд өөрийгөө дархалсан   Ч.Улааны сүүдэрт боловсролтой, чадалтай, нутаг орноо гэсэн сэтгэлтэй гэгддэг Сүхбаатарын улстөрч харчуул өтөлж хөгширцгөөж байгаа  бол иргэд, сонгогчдынх нь амьдралд ч   гэрэл  туссангүй, том улс төрчийнхөө сүүдэрт даарч хөрч өнөө хүрлээ. Энэ бүхний  хариуг  2020 оны  сонгуулиар Сүхбаатарын сонгогчид өгөх буй за.

Эх сурвалж: www.polit.mn

иргэн
Улаан хор найруулж гардаг болохоос нэр муутай гар ш дээ. Малчид ноолуурын үнэнд тариаланчид үрийн буудайнд нам хулхидуулав гэж
Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

20 цаг 44 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

22 цаг 24 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

Өчигдөр 15 цаг 09 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

Өчигдөр 15 цаг 04 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

Өчигдөр 14 цаг 56 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

Өчигдөр 14 цаг 51 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

Өчигдөр 14 цаг 39 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

Өчигдөр 14 цаг 37 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

Өчигдөр 14 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

Өчигдөр 14 цаг 13 мин