НҮБ-аас хоригийг цуцлахыг хүслээ

2020-04-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

Венесуэлийн канцлер Хорхе Арреаза “Хамгийн багадаа 10 орон НҮБ-аас коронавирусын талаар нэн тэргүүнд боловсруулж байгаа арга хэмжээнд тус байгууллагын хүний эрхийн дээд коммисар Мишель Бачелетээс энэ орнуудад тавьсан хоригийг цуцлах асуудлыг багтааж өгөхийг хүссэн” гэж мэдээлжээ. Тэрээр “Камбож, БНХАУ, Куба, Солонгос, Иран, Никарагуа, ОХУ, Сири, Венесуэл, Зимбабве улс гарын үсэг зурснаас гадна энэ орнуудын Засгийн газар эдийн засаг, санхүүгийн салбарт тавьсан хориг нь хүний эрх болон хөгжилд нь хохирол учруулж байгааг зөвшөөрсөн мэдэгдлийг цахим орчинд нийтэлсэн байна. Мэдэгдэлд “Бидний уриалгад анхаарч олон оронд тархаад байгаа коронавирустай тэмцэх нэгдсэн компанит ажлыг сурталчлах гол алхам нэг орноос тавьсан хатуу хоригийг устгах болон олон орны эв нэгдлийг дэмжих арга хэмжээг хэрэгжүүлж батална гэж хатагтай дээд комиссар, танд итгэж байна” хэмээн онцолжээ. Мөн НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш өнгөрсөн сарын 24-нд Их 20 бүлгийн гишүүн орны төр, засгийн тэргүүн нарыг дэлхийн улс орнуудыг энэ халдварт өвчинтэй тэмцэхэд нэн тэргүүнд хэрэгтэй бараа, эмнэлгийн багаж хэрэгсэл, хоол хүнсээр хангахад саад болж байгаа хоригийг цуцлахыг уриалсан байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.23  ПҮРЭВ № 79 (6304)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 42 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 48 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 53 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 40 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 40 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 28 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 0 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин