Нүүрс тээврийн жолооч нар усанд орж, хувцас солих боломжгүй байна

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 5 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:30 цагаас Нүүрс тээврийн компаниуд, жолооч нарыг төлөөлж, “Тээвэрчдийн зөвлөл”, “Баянзам тээвэрчдийн холбоо”, жолооч нарын төлөөлөл  П.Баярхүү,  Саарал нар мэдээлэл хийлээ. Гашуун сухайт боомтын чиглэлд Онцгой байдлын нөхцөлд нүүрс тээвэр эхлээд сар орчим хугацаа болж  байгаа билээ. Энэ хугацаанд ачаа тээврийн явцад дүгнэлт хийх, тээвэрчдийн эрүүл ахуйд анхаарал хандуулж, нөхцөл байдал ямар байгаа талаар судалгаа явуулж, хэд хэдэн асуудлыг яаралтай шийдвэрлүүлэхээр Зам тээврийн хөгжлийн яам, Улсын онцгой комисс-т хандаж байгаагаа мэдэгдсэн юм.

 

Нүүрс тээврийн жолооч нарыг ялгаварлахгүй байхыг хүсэв

“Баянзам тээвэрчдийн холбоо”, “Тээвэрчдийн гэргий нарын холбоо”, “Тээвэрчдийн зөвлөл”- тэй хамтран Өмнөговь аймгийн Хан богд сум, Цагаан хад бүст өнгөрсөн долоо хоногт ажиллаж, нөхцөл байдалтай танилцсан байна. Тээвэрчдийн зүгээс УОК-т тавьсан шаардлагыг дор бүрнээ биелүүлж ажиллаж байгаа ч УОК-оос гаргасан дүрэм, журам шийдвэр нь зарим талаараа тээвэрчдийн ахуй нөхцөлд нийцэхгүй, хөрсөн дээрээ буухгүйг байгааг хэлжээ. Тухайлбал, “Нүүрс тээврийн жолооч нар хил хооронд олон дамжлага дээр халуунаа үзүүлдэг. Машины ачаа татлагат Монгол болон Хятадын тал давхар ариутгал хийдэг. Мөн эрүүл мэндийн хуудас орж гарах бүрд давхар бөглүүлдэг нь хил дээр цаг хугацаа алдахад хүргэж байна. Мөн хил хооронд зогсолт их,  таталт удаан,   хил 14:00 цагт хааж байгаа учраас  mgmglm 100 хүрэхгүй үед нүүрс ачиж талбайгаас гарсан машинууд  боомт ортол 3-5 хонож байна.  Энэ байдлаас үүдэн тээвэрт явж буй жолооч нарт эрүүл аюулгүй байдлыг алдагдуулсан олон асуудал үүсч байна. Нүүрс тээвэрт явж байгаа  жолооч нар сүүлийн 30 орчим хоногт нэг ч усанд орох боломжгүй, наад захын хувийн ариун цэврийг сахих боломжгүй хүнд нөхцөлд ажиллаж байна. Онцгой комиссос "Түр кэмп" байгуулж ажиллаж байгаа ч  энд жолооч нарыг усанд орох нөхцлөөр хангах ямар ч боломжийг бүрдүүлж өгөөгүй. Тиймээс тээвэрчдийн гэргий нарын холбооноос хувцас угаалга ажиллуулах талаар судалж байгаа бөгөөд энэ асуудлыг дэмжин хамтран  ажиллах талаар холбогдох газарт нь уламжилж өгнө үү” гэв. Тэдний хөндөж буй өөр нэг асуудал нь тусгаарлах журамтай холбоотой санал хүсэлт байв. Хуралд оролцогчид “Нэг зам маршрутын тээвэрт байгаа хоёр өөр тугаарлах журам” хэрэгжиж байгаад гомдолтой байна гэлээ. Энэ тухай хэлэхдээ “Хил гарч тээвэрт явж буй жолооч нарыг тусгаарлах талаарх байр сууриа мөн илэрхийлсэн юм.  Оюутолгой компанийн тээврийн ажилчид 14 хонож ажиллаад, долоо хоног амардаг. Эдгээр жолооч нар нь нүүрс тээврийн жолооч нартай адил нөхцөлд Хятад улсруу тээвэрлэлт хийж байгаа. Гэвч Оюутолгойн тээвэрчдийг амраад буухад нь 14 хоног тусгаарлалт хийгддэггүй. Гэтэл Гашуун сухайт- Ганц мод хооронд явж буй  нүүрс тээвэрлэж буй тээвэрчдийг ээлжээ дуусгаад, гэртээ харих гэхэд 14 хоног тусгаарлана гэж ялгавартай  журам гаргасан байгаа нь гомдол дагуулж байна.

Энэ нь онцгой комисоос Оюутолгой компанийн тээврийн жолооч нарыг илт ялгаварлан үзсэн байдалтай харагдуулж байна.  Оюутолгойн тээвэр болоод нүүрс тээвэр нь нэг маршрутаар, нэг чиглэлд, хяналт ариутгалын адил нөхцөлд тээвэрлэлт хийж нэг хашаанд ачаагаа буулгаж байгааг анхаарна уу. Ер нь урьдчилан сэргийлэх хамгаалах ажил бүх хүнд адил түвшинд хийгдэж байгаа. Гэтэл зөвхөн нүүрс тээврийн жолооч нарыг Цагаан хад-нд тусгаарлалт хийх асуудал оруулсан нь усанд орж хувцасаа солихгүйгээр машиндаа бүрэн тусгаарлагдаж 14-20 хоног тээвэр хийж буй нүүрс тээврийн жолооч  нарыг дархлаагаа сэргээж гэртээ харьж амрах явдалд ихээхэн саад төвөг учруулж байгаад нүүрс тээврийн жолооч нар бухимдалтай байна. Ростероор ирж ажиллах жолооч нарт ч мөн адил ихээхэн хүндрэлтэй байгааг харгалзан үзэж нүүрс тээврийн  жолооч нарыг Оюутолгой тээврийн жолооч нарын түвшинд адил хяналт зам маршрутаар Тээвэр хийж буйг  авч үзэн, нүүрс тээврийн жолооч нарыг гэртээ буцах үед хийх Цагаан хад-ны тусгаарлалтыг өөрчилж гэрт  нь ЦАХИМ ХЯНАЛТ ДОР тусгаарлах журмаар зохицуулах хүсэлтийг тавьж байна.  Тээвэрлэлтийн явцад компаны ажилтнууд болоод хил гаалийн ажилтнууд нь тээврийн жилооч нарыг маш их  өндөр тувшинд  ковид-19-өөс хамгаалах сэргийлэх тал дээр маш их анхаарч ажиллаж байгаа бөгөөд  энд Оюутолгой  болоод нүүрс тээвэр гэж ялгавартай маршрут байхгүй тул тусгаарлах асуудал ч мөн адил байх ёстой гэж  үзэж байна гэсэн юм.

 

П.Баярхүү "С" зөвшөөрлийн асуудал ужиг хуйвалдааны шинжтэй болж байна

Хэвлэлийн бага хурал хийж буй байгууллагуудаас Зам тээврийн хөгжлийн сайд Б.Энх-Амгаланд мөн дараах саналыг хүргүүлж байгаагаа мэдэдсэн юм.  Энэ тухай П.Баярхүү “2019 оны  дөрөвдүгээр сард Ерөнхий сайд  нүүрс тээврийн асуудлыг анхаарч уулзалт хийж, тулгарсан асуудлыг шийдвэрлэх талаар  тодорхой чиг үүрэг өгөгдсөн. Үүн дотор төдийлөн үр дүн гарахгүй байгаа асуудлууд цөөнгүй орхигдсон  байна. Жишээ нь,  нүүрс тээврийн жишиг үнэ тариф мөрдүүлэх, улс хоорондын ачаа тээврийн "С" зөвшөөрлийн асуудал улам бүр ужиг хуйвалдааны шинжтэй болж, тавьсан зарим асуудлууд яам газруудын дунд шийдэгдэхгүй үлдэж, цаашид тээвэр жигдэрсэн нөхцөлд олон сөрөг үр дагавар үүсэхээр байгаа тул ийнхүү танд хандаж байна” гэлээ. Учир нь, Зам тээврийн сайдын баталсан жишиг тарифыг нүүрс тээвэрт мөрдөх эсэх талаар  яам газруудын зөрүүтэй байр суурь болон, энэхүү жишиг тариф мөрдөгдөхгүй байгаагийн улмаас тээврийн гэрээнд зуучлал нэрээр хуйвалдан оролцож ашиг сонирхолын зөрчилтэй үйл ажиллага явуулдаг бүлэг хүмүүс бий болсон асуудлаар дээрх ТББ-ын төлөөллүүд нэгдэн  "80+ аян-ыг өрнүүлж  тээврийн жишиг тарифыг нүүрс тээвэрт бүрдүүлэх тодорхой шаардлагыг шат дараатай  хүргүүлж ажиллаж ирлээ. Гэтэл  2020.03.31-ний өдөр Эрдэнэставан толгой  ХК-иас “ Тээврийн үнэ хөлс  тарифын асуудал нь ЗТХЯ-ны эрхлэх асуудал болно” гэсэн ажлын хэсгийн дүгнэлтээр  үндсэндээ тээврийн тариф мөрдүүлэх, уртын тээврийн үнэ тариифыг “80+” болгох асуудал  мухардалд ороод байна. Цаашид хүндрэлтэй асуудлыг нэг мөр шийдэх үүднээс нүүрс  тээвэрт оролцоотой талууд анхан шатнаасаа дээд удирдлага хүртлээ бүх талын  байгууллага албан тушаалтнууд сүлбэлдсэн, авилга хээл хахууль, ашиг сонирхлын  зөрчилтэй байгааг ил болгож, нүүрс тээврийг цэгцэнд оруулах " 80+ИЛЧИЛЬЕ " хөдөлгөөнийг эхлүүлж байгаа мэдэгдэв.

Эх сурвалж: www.polit.mn

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин