Их дээд сургуулийн диплом хамгааллалт, төгсөх шалгалтыг цахимаар зохион байгуулна

2020-04-21
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Б.НАМУУНТАМИР

БСШУС-ын сайд Ё.Баатарбилэг өнөөдөр /04.21/ хөл хориотой холбоотой боловсролын салбарт хийх ажлынхаа талаар мэдээлэл өглөө.  Улсын Засгийн газар хичээл, сургуулийн үйл ажиллагаанд тогтоосон хөл хориог есдүгээр сарын 1-нийг хүртэл сунгасан. Засгийн газрын тогтоолыг дагалдуулж салбарын сайдын тушаал гарсан байна.

Теле хичээл зургадугаар сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ

Цэцэрлэг, ЕБС-ын багш ажилтны мэргэжил дээшлүүлэх сургалтыг цахим хэлбэрээр зохион байгуулна. Цахимаар зохион байгуулсан хичээлийг багшийн журналд тэмдэглэж, есдүгээр сарын 01-д шинэ хичээлийн жил эхлэхэд сурагчдад өмнөх ангийн мэдлэгийг бататгаж, заавар зөвлөгөө өгөх журмыг боловсролын хүрээлэнгээс зохион байгуулж аймаг, нийслэлийн хариуцсан дарга нарт хүргүүлсэн. Аймаг, Нийслэлийн боловсрол, соёл урлагийн газарт дараах үүрэг болгосон. Үүнд теле хичээлд хяналт тавина. ЭЕШ-ын даалгаврыг гүйцэтгэхэд гардаг зөвлөмж зааврыг шалгалтын наана хүргүүлнэ. Шалгалтаас хоцрох, бүртгэлийн дугаар зөрөх гэх мэт асуудалтай холбогдуулж заавар зөвлөмж сурагчдад хүргүүлнэ.

2020 онд зохион байгуулах бүх олимпиад уралдаан, тэмцээнийг цуцаллаа

 Ирэх намар ч зохион байгуулахгүй. Энэ жил багш, суралцагчдын дунд уралдаан тэмцээнийг зохион байгуулахгүй. Ес, арванхоёрдугаар анги төгссөн хүүхдэд төгсөлтийн гэрчилгээ олгох хугацааг зургадугаар сарын 7-ны өдөр багтаан олгоно. Багш нарын мэргэжлийн зэрэг олгох асуудлыг есдүгээр сард зохион байгуулна. Нэгдүгээр ангид орох хүүхдүүдэд гарын авлага тараана. Энэ жил 80 мянган хүүхэд нэгдүгээр ангид элсэн орно.

Цэцэрлэг, ЕБС-ын захирал, эрхлэгч нарт хүүхдүүдийг 100 хувь анги дэвшүүлэхийг үүрэг болгосон

Цэцэрлэг, ЕБС-ын захирал, эрхлэгч нарт хүүхдүүдийг 100 хувь анги дэвшүүлэхийг үүрэг болгосон. Үүнтэй холбоотой төгсөх шалгалт авахгүй. Суралцагчийн жилийн эцсийн дүнг гаргахад хагас жилийн буюу хоёрдугаар улирлын үнэлгээг гол болгоно. Хоёрдугаар улирлын дүнгээс бууруулж болохгүй. Аравдугаар ангид суралцах хүсэлтэй сурагчдын тоонд хязгаарлалт тогтоохгүй. Өмнө нь улаан шугамаар тооцдог байсан бол энэ жил түүнийг харгалзахгүй. Дотуур байранд амьдардаг хүүхдийн эд зүйлс, цэцэрлэгийн хувийн бэлтгэлийг дөрөвдүгээр сард багтааж өгөх үүрэг өгсөн. Нэгдүгээр ангид элсэн суралцах хүүхдэд зөвлөгөө өгөх, хамтран ажиллахыг цэцэрлэгийн эрхлэгч нарт үүрэг өгч байна.

Эцэг эхчүүдээс анги засварын мөнгө хураахгүй

Анги засварыг энэ жил хийхгүй. Энэ хавар нэгдүгээр ангид хүүхэд бүртгэх гэж бужигнуулахгүй. Багш нарын амралтыг зургадугаар сарын эхний долоо хоногт багтаах чиглэл өгч байна. Бүрэн дунд болон бусад суралцагчдын хувийн хэрэг, номын санд өгөх ёстой номыг наймдугаар сарын хоёрдугаар сард зохион байгуулна. Дээр нь бусад хувийн хэрэг хөтөлдөг асуудлыг наймдугаар сарын хоёрдугаар хагаст зохион байгуулах зөвлөмж өгч байна.

Их дээд сургуулийн элсэлтийг долдугаар сарын 10-ны дотор цахимаар зохион байгуулна

Их, дээд сургуулийн элсэлтийг 2020 оны долдугаар сарын 10-ны дотор орон даяар цахимаар зохион байгуулна . Их дээд сургуулийн хичээл сургалтын үйл ажиллагаанд зарим зохицуулалт гарсан. Энэ тушаалд 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын элсэлт авч буй төрийн өмчийн сургуулийн ЭЕШ-ын босго оноо 480, хувийн их дээд сургууль 410, орон нутагт 400 байхаар тогтоож байна. Их дээд сургуулийн захирлуудад үүрэг болгосноор 2019-2020 оны хичээлийн жилийн анги дэвших, төгсөлтийн шалгалт, диплом хамгаалалтыг зургадугаар сард багтааж цахим хэлбэрээр зохион байгуулна.

Их дээд сургууль, коллежийн хонхны баярыг тэмдэглэхгүй

Дотуур байранд амьдардаг хүүхдийн эд зүйлсийг тавдугаар сард багтаан өөрт нь эсвэл итгэмжлэгдсэн хүнд хүлээлгэн өгнө. Дотуур байрны төлбөрөө төлсөн төгсөх курсийн оюутад мөнгийг буцаан бүтэн олгох шаардлагатай. Нэмэлтээр арванхоёрдугаар ангийн хүүхдүүдийг ЭЕШ-д бэлтгэх асуудлыг эцэг эхчүүд тавьж байна. Үүнд цөөн тоогоор танхимаар давтлага өгүүлэх боломжийг бид судалж байна. Энэ жилээс сувилагч мэргэжлээр суралцаж байгаа хүүхдийн төлбөрийг улсаас дэмжихээр болсон. Сурлагын голч онооны босго дүнг харгалзан төрөөс зардлыг нь даана гэсэн мэдээллийг өглөө.

Эх сурвалж: www.polit.mn

Богд Зонховын дүйчэн Зулын 25

Хоёрдугаар ялгуусан хэмээн алдаршсан Богд Зонховын их дүйчэн буюу

1 цаг 23 мин
Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

Гардасил вакцины талаарх ТАШАА мэдээлэл

3 цаг 2 мин
Т.Мөнхсайхан: Улсын эмнэлгүүд төлбөртэй үйлчилгээ үзүүлэх нөхцөл байдал үүсээгүй

Эрүүл мэндийн даатгалын сангийн санхүүжилт зогссоны улмаас зарим эмнэлгүүд тусламж ү

7 цаг 21 мин
Орос, Хятадын хийн хоолой яагаад Монголоор биш Казахстанаар явахаар болсон бэ?

Монгол Хятад улсууд төрийн түвшинд ярьж байж 16 жил гацсан

7 цаг 26 мин
RSF: 2024 оны Хэвлэлийн эрх чөлөөний шагналыг хэн хүртэх вэ?

“Хил хязгааргүй сурвалжлагчид” (RSF) байгууллага нь Хэвлэлийн эрх чөлөөний ша

7 цаг 35 мин
Хэрэглээг дагаж сагсаа өөрчлөх цаг болжээ

 Цар тахлын үед нэг удаагийн амны хаалт, гар ариутгагч, нойтон салфитка, эм, эмнэлгийн хэ

7 цаг 40 мин
“Баримт нэн тэргүүнд” сүлжээний сэтгүүл зүйн  бүтээлийн шилдгүүд шалгарлаа

Хуурамч мэдээлэлтэй тэмцэх “Баримт нэн тэргүүнд” үндэсний сүлжээний олон нийтийн төлөөх

7 цаг 52 мин
“Цэндийн Шинэбаяр” хөрөг номын нээлт болов

Монгол Улсын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн, УИХ-ын гишүүн Цэндийн Шинэбаяр агсны амьд

7 цаг 54 мин
Монгол судлалынхан чуулав

“Монгол судлалын шинэ үе - 2024” магистрант, докторантын

8 цаг 15 мин
Дартсын тамирчид бүсийн тэмцээндээ амжилттай оролцжээ

Монголын сонгодог Дартсын холбооны тамирчид Ази номхон далайн бүсийн аварга ша

8 цаг 17 мин