Төлбөр төлөхийг шаардав

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Австралийн Засгийн газар цахим ертөнцийн “Google”, “Facebook” компанийн хийж байгаа нэвтрүүлэг, контентын улмаас хэвлэл мэдээллийн хэрэгсэлд төлбөр төлөхийг шаардсан гэж “АВС Ньюс” сонинд бичжээ. Энэ талаар тус улсын Санхүүгийн сайд Жош Фруденберг “Энэ контентыг бүтээж байгаа газруудад төлбөр төлөх нь шударга хэрэг” гэснийг мөн дурдсан байна. Эхэндээ дижитал платформын том компаниуд, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийн хооронд хийх хэлэлцээрээр нөхцөл байдлыг тэнцвэржүүлэх сайн дурын кодыг  боловсруулахаар төлөвлөж байжээ. Гэвч энэ өрсөлдөөний зохицуулагч Австрали болон хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах газраас боломжгүй гэсэн дүгнэлтийг гаргасан байна. Гэхдээ  долдугаар сарын сүүлчээр торгууль ногдуулсан заавал байх ёстой хууль, шийтгэл, энэ сэдэвтэй холбогдох шүүх ажиллагааны механизмыг баримтын харилцан солилцоо, сүлжээн дэх мэдээний утга агуулгын түвшин болон мэдээнээс олсон хөрөнгийн ашгийн хуваарилалтын талаар төслийг боловсруулах аж. Жош Фруденберг “Бид уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгслийг технологиос хамгаалах гэж оролдож байгаа юм биш. Адил тэнцүү нөхцөл байдлыг баталгаажуулахыг зорьж байна” гэж “АВС” радиод ярьжээ. Хэвлэл мэдээллийн газрууд санхүүгийн дарамттай тулгарч байна. Түүнээс гадна  коронавирус бүх салбарт хэвлэл нийтлэлээр олдог орлогын тоо буурч байна. Тиймээс  дижитал платформууд хэвлэлийн салбарын эзэмшигчдэд зориулсан үйл ажиллагаагаа ил тод болгож сайжруулахын тулд илүү их зүйл хийх ёстой гэв.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 2 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 7 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 54 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 54 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 42 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 14 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин