БНХАУ-ыг коронавирус тараасныхаа бурууг хүлээх ёстой гэв

2020-04-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

 

АНУ-ын өмгөөлөгч нар БНХАУ-ын Засгийн газрыг үл тоож байгаа болон олон оронд коронавирус тараасан хариуцлагыг хүлээх ёстой гэж буруутгажээ. Тэд Бээжингийн эх баригчид дэлхийг хамрахад хүргэсэн цар тахал коронавирусын тархалтыг хянахад тоомжиргүй хандаж байна гэв. Түүнээс гадна БНХАУ-ыг энэ өвчний дэгдэлттэй холбоотой үйл явдлыг нууцалсан гэж буруутгасан байна. Тэд Их Британи, АНУ гэсэн 40 гаруй орноос ирсэн 1000 шаардлагыг хавсаргасан энэ анхны шатны шаардлагыг өнгөрсөн сард Флорида мужид танилцуулжээ. Энэ хууль эрх зүйн арга хэмжээг хэрэгжүүлсэн “Берман Лав” группын стратеги хариуцсан дарга Жереми Алтерс “БНХАУ-ын эрх баригч нар хийсэн үйлдлийнхээ төлөө хариуцлага хүлээх ёстой” гэж мэдэгдсэн байна. Тэрээр “Бид үнэнийг илчлэхийг зорьж байна” гэж хэлснийг “Дейли Мейл” сонинд эш татан бичжээ. Мөн хэдийгээр улс орнууд халдашгүй эрхтэй ч, өмгөөлөгч нар АНУ-ын хуульд үл хамаарах зүйл ажиглагдсаныг онцолсон байна.

Энэ нь хүмүүст хувийн өмчид хохирол учруулах болон бусад оронд ажиллаж байгаа АНУ-ын компаниудад нөлөөлөх боломжтой гэв. Үүнтэй төстэй гомдлыг эрүүл мэндийн салбарынхан гомдол гаргасан байна. Тэд Бээжин хүмүүсийн амь насыг аврахад шаардлагатай эмнэлгийн хангамжийг хураан цуглуулж байна гэж буруутгажээ. Хоёр дахь шаардлага нь дэлхийд болж байгаа алан хядах ажиллагааны хохирогчдын талаар танилцуулдаг Израилийн “Шурат Хадин” байгууллагыг энэ хэрэгт оролцоход хүргэсэн байна. Гэхдээ энэ компанийн төлөөлөгч нар “Энэ шаардлагыг АНУ-аас гаргана. Учир нь олон орны ихэнх нь БНХАУ-ын өш хонзонгоос айж байна” гэж мэдэгджээ. Мөн Израилийн энэ компани Бээжингийн болчимгүй зан, хайхрамжгүй байдлыг харуулбал алан хядах ажиллагаатай тэнцэх хэмжээний их ноцтой байх байсан гэв. БНХАУ хумс, шүдээ ашиглан тэмцэнэ. Энэ өвчний тархалтыг үл тоож байгаагаа харуулбал тэдний хувьд гамшиг болно гэж энэ компанийн төлөөлөгч онцолжээ. Харин Бээжин энэ цар тахалтай холбон буруутгаж байгааг эсэргүүцсэнийг БНХАУ-ын Гадаад яамны хэвлэлийн төлөөлөгч Жао Лижиан мэдэгдсэн байна. Мөн коронавирус болон нас барсан хүмүүсийн талаарх мэдээллийг нуугаагүй гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.20  ДАВАА № 76 (6301)

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 45 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 51 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 55 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 42 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 42 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 31 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 2 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин