Л.Наранбаатар: З.Энхболдын эхнэр, төрсөн дүү нар “Страто” ХХК-иас цалин авч байна

2020-04-17
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Г.ОТГОНЖАРГАЛ

 “Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас эдийн засагч Лүндэгийн Наранбаатар  АН-ын даргын ахлах зөвлөх З.Энхболд болон “Страто” компанийн хоорондийн сүлжээ хамаарал бүхий албан тушаалтнууд, ах дүү, танил талын хэлхээ холбоо, хувийн компаниуд тойрсон хууль бус үйлдлийн талаар  мэдээлэл хийж, ноцтой баримт дэлгэлээ.

Тэрээр УИХ-ын дарга асан, ЕТГ-ын даргаар ажиллаж байсан, одоо АН-ын даргын ахлах зөвлөхөөр ажиллаж байгаа З.Энхболдыг төрийн өндөр албан тушаалын эрх мэдлээ ашиглан өөрийн хамаарал бүхий компаниуд, бизнесийн ашиг сонирхол бүхий этгээдүүдээр дамжуулан ашиг олдог байж болзошгүй асуудлыг шалгуулахаар АТГ, ТЕГ-тт шалгуулахаар хандсан. Харамсалтай нь өнөөдөр энэ хэргийг шалгах боломжгүй гэсэн хариултыг хүлээн аваад байна. Иймд дахин олон нийт, хэвлэл мэдээллийн хэрэгсэлд хандан холбогдох баримт мэдээллүүдийг дэлгэж байна гэв.  Эдийн засагч Л.Наранбаатар “З.Энхболд гэж хүн үнэхээр олигархи болжээ. Хууль хүчний байгууллага энэ хүнээс айгаад шалгахгүй байна. Өнөөдөр үндэсний өдөр тутмын сонин “Зууны мэдээ” сонин дээр З.Энхболдын сонгуулийн менежер нь “Страто” ХХК-ийн Гүйцэтгэх захирлаар А.Баттүшиг ажиллаж байсан нь тогтоогдсон нотлох баримттай мэдээлэл нийтлэгдсэн байна. Үүнийг хуулийн байгууллага шалгах ёстой. Мөн  дараагийн шалгах ёстой баримт нь “Хишиг арвин”, “Страто гэдэг компани гүйцэтгэх захирал  А.Баттүшигтэй  хэлхээ холбоотой 20 орчим компани байна.   З.Энхболд “Страто” ХХК-тай холбоотой гэдгийг би олон нотлох баримтаар нотлон хуулийн байгууллагад хандсан. Гэтэл хуулийн байгууллага үүнийг шалгахгүй байна. Энэ шалтгаанаа З.Энхболд Страто компанид хувьцаа эзэмшдэггүй учраас шалгах боломжгүй гэсэн тайлбарыг өгч буй. Ямар ч тэнэг хүн хувцаагаа ил хэлэхгүй.

“Страто” ХХК-иас  З.Энхболдын  төрсөн дүү З.Хишигтогтох  цалин авч байна. 2018 оны 9 сараас одоог хүртэл цалин авч байна. Мөн З.Энхболдын эхнэр нь, түүний төрсөн дүү, бизнесийн түншлэгч Өвөрмонгол иргэн Тулгуур нар бүгд энэ компаниас цалин аваад, аалзны тор шиг бүлэглэл үүсгээд байна.  "Страто" компанийн захирал А.Баттүшиг, З.Энхболдын төрсөн дүү З.Хишигтогтохтой хамтран бизнес хийдэг нь үнэн. "Страто" компанийн ажилтнуудаас надад мэдээлэл ирүүлсэн. Би эх сурвалжаа нууцлана, хамгаална. Шалгах үүрэг нь хуулийн байгууллагад тодорхой байна гэв.

З.Энхболд, З.Хишигтогтох, А.Баттүшиг нар нэгдмэл ашиг сонирхолтойгоор ажиллаж, бүлэглэн зохион байгуулалттайгаар улсад онц ноцтой хэмжээний хохирол үзүүлсэн байж болзошгүй байна. Ургийн овог, компанийн нэр, хэлхээ холбоо, хоорондын хамаарал бүхий энэ мэт баримт нотолгоотой мэдээллүүд байсаар байтал хууль хүчний байгууллагууд яагаад шалгахгүй байгааг гайхаж байна гэв.

Эх сурвалж: wwwpolit.mn

үнэн тэнэг залуу. Өөр ажил хийгээч новш.
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин