Х.Бат-Ялалтыг суллаж, хууль ёсны эрхийг нь эдлүүлэхийг шаардав

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Г.ОТГОНЖАРГАЛ

Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д 11:30 цагаас “Сахигтун үндсэн хуулийн эвсэл-19” хөдөлгөөнөөс хэвлэлийн бага хурал хийж, “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг суллахыг шаардсан юм. Хуралд оролцогч иргэдийн төлөөлөл “Х.Бат-Ялалт нь хоригдоод нэг сар болж байгаа боловч түүнийг хэргийн материалтай нь танилцуулахгүй, түүгээр барахгүй прокурорын татгалзаж байна гэсэн хүсэлтийг нь шүүх хүлээж авахгүй байгаа нь  түүний хуулиар олгогдсон баталгаатай эрхэд халдсан гэж үзэж байна.

Тэрээр ямар нэгэн хууль зөрчөөгүй, байцаагдаж байх хугацаандаа оргон зайлах зэрэг хууль зөрчсөн үйлдэл огт гаргаагүй. Тиймээс өөрийнхөө эрхийн төлөө тэрээр хорих ангид 13 хоногийн өлсгөлөн зарлаад байна. Сонгууль дөхөхөөр хэн нэгнийг ингэж хэлмэгдүүлдэг байдлыг таслан зогсоож, Х.Бат-Ялалтыг суллаж, гадуур байцаахыг шаардаж 5000 иргэн гарын үсгээ зураад байна. Монгол Улсын иргэнийг цагдан хорих, суллах зэрэгт  хуулиа дагаж мөрдөх ёстой. Тиймээс энэ асуудлаар бид хүний эрхийн төлөө тэмцэгч, нэр бүхий 10  байгууллагад хүсэлтээ хүргүүлээд байна.

Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Монгол Улсын үндсэн хуулийг зөрчиж цагдан хорьсон шийдвэрээ эргэн харж, хүний эрхийн төлөө тэмцэгч, шударга үнэний дуу хоолой болсон энэ хүнийг хуулийн хүрээнд шалгаж, үнэн зөвийг тогтоохыг шаардаж байна.  Энэ талаар 2020 оны дөрөвдүгээр сарын 16-ны байдлаар 5000 гаруй иргэн цахимаар болон бичгийн хэлбэрээр  гаргасан хүсэлтдээ гарын үсэг зурж, шаардлагаа хүргээд байна. Тиймээс “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн, хуульч Х.Бат-Ялалтыг 461 дүгээр хорих ангиас суллаж, гадуур байцаах шаардлагыг Хүний эрхийн комисст болон хуулийн байгууллагуудад хүргүүлнэ” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

Сар шинийн баярт зориулсан хүчит 256 бөхийн барилдаанд Улсын аварга О.Хангай түрүүлэв

19 цаг 11 мин
Шинийн 1-ний өдрийн цаг агаар

Шинийн 1-ний өдрийн цаг

19 цаг 14 мин
Х.Наранхүү: “Энержи ресурс”-ийн гаргасан зардлыг мөнгөний бус аргаар шийдэх сонирхолтой байгаа

Одоогоос 17 жилийн өмнө Тавантолгойн асуудлаар Засгийн газраас

Уржигдар 13 цаг 35 мин
Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Д.Пүрэв-Очирыг Засаг даргаас чөлөөлөх саналыг Ерөнхий сайд хүлээж авсангүй

Уржигдар 10 цаг 50 мин
Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртэв

Ж.Оюундарь Монгол Улсын Ардын жүжигчин цол хүртлээ

Уржигдар 10 цаг 46 мин
Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Б.Мөнгөнтуул арван өрөг ганц ч хожигдолгүй тоглож гуравдугаар байрт эрэмбэлэгдлээ

Уржигдар 10 цаг 43 мин
Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Битүүний өдрийн цаг агаар: Зөөлөн цасан шуургатай

Уржигдар 08 цаг 56 мин
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бараалхжээ

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд Шинэ Зеланд улсын шадар сайд бараалхжээ

Уржигдар 08 цаг 51 мин
Могой жилийн босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд-2

Могой жилийн босгон дээр энгэрээ мялаасан эрхмүүд-2

Уржигдар 08 цаг 46 мин