Ирэх өвөл эрчим хүч доголдож мэднэ

2020-04-16
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Улс орны зүрх нь болсон эрчим хүчний станц барих ажил коронавирусаас болж зогсож байгаа талаар салбарын сайд ярьж байна. Учир нь замын бүтээн байгуулалтад ажиллах гадны иргэдийг оруулж ирэхгүй гэсэн шийдвэртэй холбоотойгоор эрчим хүчний дөрвөн станц барих ажил зогсоход хүрээд байгаа аж. Өөрөөр хэлбэл, “ТЭЦ 4” станцын дөрвөн генераторыг барих 80 хүн, “Эрдэнэт” үйлдвэрийн ДЦС-д ажиллах БНХАУ-ын нарийн мэргэжлийн ажилчид орж ирээгүйгээс болж эдгээр ажил зогссон байна. Түүнчлэн Чойбалсан, Багануурын цахилгаан станцын өргөтгөл шинэчлэлийн ажил бас зогсчээ. Ингэснээр 2020, 2021 оны өвөл оргил ачааллын үед хэрэглээ дийлэхгүй эрчим хүч тасалдаж, доголдол үүсэхээр байгааг хэлж байна. Улсын хэмжээнд жил бүр 60-80 мянган мга ватт-аар  цахилгаан эрчим хүчний хэрэглээ нэмэгдэж байгаа юм байна. Эдгээр эх үүсгүүрийн бүтээн байгуулалт зогсноор хамгийн түрүүнд 3,4 хорооллын хэрэглээг хязгаарлах нөхцөл үүсэх аж. Иргэдийн эрүүл мэндийн асуудал нэгдүгээрт байх ч ирээдүйд үүсэх эрчим хүчний тасалдал, доголдлыг тооцож гадны ажилчдыг нарийн шинжилгээнд хамруулж  тусгаарлах улмаар ажилд нь оруулах боломж Засгийн газарт байгааг онцолж байна. Эрчим хүчний салбар өнгөрсөн онд 7.2 миллярд кВат.ц  эрчим хүч импортолсон. Энэ нь өмнөх оноос бага зэрэг буурсан аж. “ТЭЦ 4” хамгийн хямд үнээр цахилгаан үйлдвэрлэдэг. Өвлийн ид ачааллын үе болох оройн 18-19 цагт эрчим хүчээ  ОХУ-аас нэмж импортолдог байсан бол өнгөрсөн өвөл  цаг агаар салхи ихтэй  байсан учраас сэргээгдэх үүсгүүрээр нэмэлт эрчим хүчээр хангасан нь давуу талтай ч үнэ  нэмэгдсэн нь шүүмжлэл дагуулсан.  Өөрөөр хэлбэл,  2019 онд дулааны станцууд нийт  6. 3 тэрбум кВт.ц,  сэргээгдэх эрчим хүчний үүсгүүрээр 654 сая кВт.ц  цахилгаан үйлдвэрлэж 7.0 орчим тэрбум кВт.ц цахилгаан болжээ. Ингэснээр ОХУ-аас авдаг цахилгаан эрчим хүчний хэмжээ 43.6 сая кВт.ц-аар буурч 372 кВт.ц болжээ. Харин БНХАУ-аас импортолдог цахилгааны хэмжээ өссөн байна. Одоогоор манай улсын хэмжээнд цахилгааны хэрэглээ 410 сая  кВт болж 5.0 орчим хувиар нэмэгдэж 8.7 тэрбум кВт-т хүрчээ. Иймээс гадны ажиллах хүч оруулж ирэх шийдвэрээ эргэн харах шаардлага үүсчээ. Амьдрлын анхдагч хэрэгцээ  болсон эрчим хүчний асуудалд төр бодлогоор төсөв хөрөнгөө харамгүй зарцуулах учиртай. Өнөөдөр насжилт болсон хэдэн  үйлдвэрийн өргөтгөл, шинэчлэл, шинээр барих  цахилгаан станцыг төсөл, хөтөлбөрийн мөнгөөр хэрэгжүүлэхээс илүүтэй төсвөөс мөнгө гаргаж хэрэгжүүлэх шаардлагатай.  

 

100 М/Вт-ын батерейны эх үүсгүүр доголдлыг орлох боломжтой

 

Үе үеийн Засгийн газар сонгууль эхлэхийн өмнө  бүтээн байгуулалтын томоохон төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх  ажил эхлүүлчихээд сонгуулийн үр дүнгээс шалтгаалан цааш үргэлжлэх,  зогсох, царцах дүр зураг ажиглагддаг. Үүнээс болж улсын болоод ард түмний эрх ашиг хохирдог. Тухайлбал, У.Хүрэлсүхийн  Засгийн газар агаарын бохирдол бууруулах, эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо бүрэн хангах зэрэг хэд хэдэн зорилт тавьсны нэг нь цахилгаан эрчим хүчний хэрэгцээг дотоодоосоо хангах тухай байдаг. Гэвч өнөөдөр коронатай холбоотой гаргасан аливаа  шийдвэрээ иргэдийн эсэргүүцэлтэй тулгархад больдог байж болохгүй  асуудал бүтээн байгуулалтад ажиллах гадны боловсон хүчин оруулж ирэх тухайд манайд хохиролтой  байдалд орохоор боллоо.  Ирэх жилийн өвлийг өнтэй давах эсэхийг өнөөдөр ярьж л байх ёстой баймаар. Манай  улс ОХУ-аас цахилгаан эрчим хүчний хараат орон. Хэдийгээр хараат байдлаас гарахын тулд ирэх жил 100 М/Вт-ын цахилгаан батерейн бие даасан эх үүсвэртэй болох тухай ярьж байгаа. Энэ ашиглалтад орсноор  цахилгааны тасалдал 4-5 цагаар биш 1-2 секунт зогсох давуу талтай гэж эх сурвалж хэлэв. Тэгвэл энэ эх үүсгүүрээ бэлэн болгоход  анхаарал хандуулах нь чухал байна. Энэ жилийн тухайд 10 аймагт Дулааны цахилгаан станц барих тендер зарласан байна. Дөрөвдүгээр сард багтаж есөн аймагт шав тавих боломжтой тухай салбарын сайд онцолж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.16  ПҮРЭВ  № 74 (6299)

 

иргэн
Манай хэд сайхан ярихаас цаашгүй
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

1 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

3 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

4 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 59 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

3 цаг 21 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

4 цаг 20 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 52 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 13 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 47 мин