Ц.БАЯР
Энэ сарын 13-нд Монголбанк бүх төрлийн хэрэглээний зээлийн эргэн төлөлтийг 12 сараар хойшлуулах шийдвэр гаргасан. Энэ шийдвэр өчигдөрөөс арилжааны банкуудад албажиж очиж байгаа юм байна. Өөрөөр хэлбэл, эл шийдвэр гарахаас өмнө хэрэглээний зээл авсан иргэд зээлээ 12 сараар ухрааж төлнө гэсэн үг. Жишээлбэл, 2018 оны аравдугаар сард зээл авсан иргэн 2020 оны аравдугаар сард төлж дуусахаар бол банкинд хүсэлтээ гаргаж 12 сараар буюу 2021 оны аравдугаар сар хүртэл хойшлуулж болох юм. Нэг жилийн хугацаа дуусангуут зээлээ үргэжлүүлээд өмнө төлж байснаараа төлөөд явах аж. Энэ тохиололд зээлийн хүү хуримтлагдана гэсэн ойлголт үгүй юм.
Эх сурвалж: www.polit.mn