“Коронавирусын халдварын оргил үе ОХУ-д хараахан болоогүй байна”

2020-04-14
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

-ОХУ дахь COVID-19-тэй холбоотой нөхцөл байдлын өрнөлийн талаар академич ийн таамаглаж байна-

 

Д.ЭНХЭЭ

Коронавирусын халдварын оргил үе ОХУ-д хараахан болоогүй байна. Яваандаа өвчлөгсдийн тоо Москвад 20-25 мянгаас ч илүү гарч болзошгүй. Нийслэлд өвчлөл буурахад бүс нутагт ихэсч болох юм. Ийм санаа бодлыг Оросын ШУА-ийн академич, ОХУ-ын хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрх ашгийг хамгаалах салбарын хяналт шалгалтын асуудал эрхэлсэн албаны харьяа халдвар судлалын эрдэм шинжилгээний төв хүрээлэнгийн зөвлөх, тэргүүлэх халдвар судлаач Виктор Малеев илэрхийлжээ.

Шинжээчийн хэлснээр янз бүрийн хүчин зүйлээс шалтгаалах учир улс орон даяар халдвар тархалт хэзээ дуусах хугацааг хэлэхэд амаргүй гэнэ.

Жишээлбэл, хилийн чанадаас хүмүүс ОХУ-д буцаж ирсээр байгаа нь өвчлөгсдийн тоо нэмэгдэхэд нөлөөлж байна. Үүнээс гадна гадаад улс орнуудад цар тахлын тархалт ид үедээ байна, мөн Африкийн тоо баримт маш бага байна. Халдварын тархалтыг зогсооход мөн вакцин бий болох явдал нөлөөлж болно.

Хэдийгээр зарим шинжээч өөртэй нь санал нийлдэггүй ч ОХУ дахь дэгдэлт  зуны улиралд, зургадугаар сард дуусгавар болох байх гэж тооцоолж байна хэмээн Малеев онцлов.

Түүний хэлснээр, дэгдэлт эхэлснээс хойш дөрвөөс зургаан долоо хоногийн дараа халдварын оргил үе тохиож болох аж.

“ОХУ шулуун дардан зам дээр аль болох эрт гараасай хэмээн найдаж байна. Энэ бүхэн тусгаарлалтын дэглэмийг хэр зэрэг сахиж, өөрсдөө бид биеэ хэрхэн авч явахаас ихээхэн хэмжээгээр шалтгаална. Вирус өөрөө аяндаа тархаад байгаа юм биш, бидний бүх арга хэмжээ үүнд нөлөөлж байна” – хэмээн академичийн хэлснийг дөрөвдүгээр сарын 13-ны өдрийн “Парламетская гаета” сонин эшлэжээ.

COVID-19-өөр Москвад 20-25 мянга орчим хүн өвчлөх байх хэмээн вирус судлаач төсөөлж байгаа аж. Оргил үе нийслэлд өнгөрсний дараа өвчлөгсдийн тоо бүс нутагт ихэсч болзошгүй гэнэ.

Коронавирусын халдвар тархалтаас сэргийлэхийн тулд оросын эрх баригчид оновчтой арга хэмжээ авсан, гол нь эдгээр арга хэмжээг сахиж мөрдөх хэрэгтэй болохыг Малеев онцлов.

Москвад дөрөвдүгээр сарын 13-ны халдвар тархсан нөхцөл байдлыг парадокс (гаж) хэмээн эмч нэрлэжээ. Түүний хэлснээр үүний шалтгаан нь нийслэлийн оршин суугчдын биеэ авч явж байгаа байдал ажээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 51 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 57 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 1 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 48 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 48 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 37 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 8 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин