Хямралын үеийн алтан боломж

2020-04-14
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Монгол орныг хамарсан их зуданд малаа алдсан иргэд амьдрахын  эрхэнд хүрз, түмпэн барин эр, эмгүй алтанд мордож байсан 2000 оны үед “Алт-1”, “Алт 2000” хөтөлбөр хэрэгжсэнээр олон хүнийг амин зуулгаа залгуулахад үр дүнгээ өгсөн гэж үздэг. “Алт-1” хөтөлбөр 1999 оныг дуустал найман жилийн хугацаанд хэрэгжсэн. Үүний дараа  2000 оноос “Алт-2000” хөтөлбөрийг хэрэгжүүлсэн юм. Энэ хөтөлбөрүүдийн хугацаанд 107.6 сая ам.долларыг улсын төсөвт төвлөрүүлж ДНБ-ий 20 орчим хувийг бүрдүүлж байжээ. Алтны аж үйлдвэрийн салбар улсын төсвийн орлогын арав шахам хувийг бүрдүүлдэг улсын валютын сангийн үндсэн эх үүсвэрийг бүрдүүлэгч болсон юм. Тэгвэл дэлхий нийтийг нөмөрсөн халдварт өвчнөөс  үүдэлтэй эдийн засаг хүндэрч иргэд ажилгүй, орлогогүй болж буй энэ үед 2017 онд баталсан “Алт-2” хөтөлбөрийг  эрчимжүүлэх саналыг УИХ-ын дарга гаргав. Цар тахалтай холбоотойгоор дэлхийн зах зээлд зэсийн ханш огцом унаж байгаа энэ үед алтны ханш өмнөхөөс өссөөр байгаа нь манайх гадаад валютын нөөцөө нэмэгдүүлэх боломж байгааг харуулж байна. Монголбанк  өмнөх онд 20 гаруй тонн алт худалдан авна гэсэн боловч төлөвлөсөн хэмжээнд хүрээгүй. Харин энэ оны гуравдугаар сарын байдлаар өссөн дүнгээр нийт  5.3 тонн үнэт металл худалдан аваад байна. Үүнээс зөвхөн өнгөрсөн гуравдугаар сард гэхэд  830 кг үнэт металл худалдан авсан нь өмнөх оны мөн үед 540 кг үнэт металл худалдан авч байснаас 290 кг-аар нэмэгдсэн үзүүлэлттэй байна. Үүний 3.6 тонн нь алт, 1.7 тонн нь цагаан мөнгө байна.

 

Алт худалдан авалт 2018 оныхоос 36 хувиар өсчээ

 

Төв банкны алт худалдан авалт өнгөрсөн оны мөн үеийнхтэй харьцуулахад даруй 78 хувиар өсөлттэй гарлаа. Ийнхүү алтны худалдан авалт эхний улиралд огцом өссөн нь өнгөрсөн оны эхний гурван сард алтны АМНАТ өндөр байсантай холбоотой гэж хэлж болно. Учир нь өнгөрсөн оны гуравдугаар сард  Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-ын чуулганаар баталж алтны роялтийн хувь хэмжээг 2.5 хувь байсныг таван хувиар тогтоосон билээ. 2014 оноос хэрэгжиж эхэлсэн алтны роялтийг 2.5 хувиар тооцох хуулийн хугацаа  2019 он гармагц дуусгавар болсон. Улмаар салбарын хуулийн өөрчлөлтийг батлах хүртэл буюу 2019 оны эхний улиралд алт тушаалтад 10 хүртэлх хувийн роялти тооцон авч байсан нь Төвбанкны алт худалдан авалт эрс буурахад нөлөөлсөн гэж үздэг. Иймд алтны худалдан авалтыг өссөн эсэхийг шалгахдаа  2019 онтой бус 2018  оны үетэй харьцуулах нь зөв болов уу гэсэн тайлбарыг Сангийн сайд өгч байсан. 2018 он бол Монголбанкны алт худалдан авалт бараг 22 тоннд хүрч түүхэн дээд амжилт тогтоосон жил юм. Тэгвэл энэ оны эхний улирлын байдлаар Монголбанк 5.3 тонн алт худалдан авсан нь 2018 оны мөн үетэй харьцуулахад даруй 36 хувиар ахиу дүн болж байна. Нөгөөтэйгүүр титэм вирусын тархалттай холбоотойгоор авч хэрэгжүүлсэн хилийн хориг  алтны далд худалдан авалт, хууль бусаар хил давуулалт саарсан байх магадлалыг төрүүлж байгаа юм. 

 

Алтны хэмжээг 25 тоннд хүргэнэ

 

Монгол Улсын валютын гадаад нөөцийг нэмэгдүүлэх алт олборлогч аж ахуйн нэгжүүдэд хөнгөлөлттэй санхүүжилт олгох,  шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг зээлийн болон бусад хэлцлээр гадаад,  дотоод зах зээлээс бүрдүүлэх тухай яригдаж байна.  Хөрөнгө оруулагчид Засгийн газрын бонд гэхээс илүүтэй алтанд хөрөнгө оруулах магадлал өндөртэй байгаа аж. Энэ нь шар металлын үнэлгээг өсгөнө гэж “Bloomberg”-ийн шинжээчид тооцож байна. Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэрэгжүүлэх,  эдийн засгийг сэргээх зорилгоор “Алт-2” хөтөлбөрийг хоёр үе шаттайгаар 2020 он хүртэл хэрэгжүүлнэ. Хөтөлбөрийн үр дүнд жилд олборлох алтны хэмжээг 2-3  тонноор тогтвортой нэмэгдүүлж, 2020 онд 25 тоннд хүргэх боломжтой юм. Хөтөлбөрийн үр дүнд ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр хэлбэрээр жилд дунджаар 33-59 тэрбум төгрөгийг улсын төсөвт оруулж,  геологийн эрэл хайгуулын ажлын үр дүнд Монгол Улсын алтны бэлтгэгдсэн нөөцийг 100-150 тонноор нэмэгдүүлэх боломжтой гэж Засгийн газар үзэж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.14  МЯГМАР  № 72 (6297)

 

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

1 цаг 26 мин
Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

2 цаг 48 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

3 цаг 47 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 20 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

4 цаг 41 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

5 цаг 29 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 15 мин
Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичиж, хэрэгжүүлдэг

Н.Энхбаяр: Ард түмэн Үндсэн хуульдаа мөрөөдлөө бичдэг

9 цаг 11 мин
Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

Үзэл бодлын чөлөөт талбар: “Үндсэн хууль бол алганд багтсан Монгол Улс” буюу 30 өөр үзэл бодол

11 цаг 18 мин
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

Өчигдөр 06 цаг 00 мин