Цар тахлын дараагийн давалгаа ирж болзошгүйг санууллаа

2020-04-09
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

БНХАУ-ын Шанхай хотын коронавирусыг судлах мэргэжилтнүүдийн багийн ахлагч, доктор Жан Вэньхун олон оронд тархаад байгаа цар тахлын II дахь давалгаа ирэх намраас дэлхийн хэмжээнд дэгдэх өндөр магадлалтайг сануулжээ. “Кайсин” сонинд түүнийг цар тахал нь энэ зун дуусна гэсэн магадлал их бага гэж таамаглаж байгаа болон ирэх жил хүртэл үргэлжилнэ гэж онцолсныг бичсэн байна. Тэрээр “Одоогоор халдварт өвчин нь эгзэгтэй үедээ хүрээд байна. Мөн Европ, АНУ болон бусад оронд байдлыг хяналтдаа аваагүй байна. Харин эдийн засаг нь сул хөгжсөн, эмнэлгийн багаж хэрэгсэл хангалттай биш Энэтхэг, Африк, Өмнөд америкт халдвар авсан шинэ тохиолдол хурдан нэмэгдсэн нь дэлхийн орнууд энэ өвчинтэй тэмцэж чадах эсэхэд эргэлзэхэд хүргэж байна” гэв. 
Түүнээс гадна Европ болон АНУ-д шинээр халдвар авах хүмүүсийн тоо аажмаар нэмэгдэнэ. БНХАУ байдлыг хяналтдаа аваад байгаа ч халдварт өвчний хоёр дахь үе дэгдсэн тохиолдолд гурван зүйлийг анхаарах хэрэгтэй. Тухайлбал, БНХАУ хил гааль, хүмүүс, өвчний хяналт болон эмнэлгийн систем гэсэн гурван хамгаалалтын шугамыг анхаарах хэрэгтэй болохыг онцолжээ. Мөн өөр орноос ирж байгаа хүмүүсийг тогтмол хянах, ирснээсээ хойш хамгийн багадаа 14 хоног ажиглалтад байх ёстой гэв.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 23 мин