Талибанчууд хэлэлцээрийг үргэлжлүүлэхээс татгалзлаа

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Х.ОЮУНБОЛД

Талибанчууд Афганистаны Засгийн газартай хоригдлуудаа суллах талаар хэлэлцээрийг үргэлжлүүлэхээс татгалзаж байгаагаа мэдэгджээ. Татгалзах болсон шалтгаанаа Афганистаны Засгийн газар энэ ажиллагааг олон шалтаг гаргаж хойшлуулсан гэж тайлбарласан байна. Мөн Катар дахь талибанчуудын улс төрийн байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Сухайл Шахин “Талибын хөдөлгөөнийхөн Кабул руу хоригдлуудыг таних, шалгуулахаар техникийн баг илгээсэн. Гэвч  харамсалтай нь тэднийг суллах хугацааг одоо хүртэл ямар нэг шалтгаанаар хойшлуулаад байна” гэв. Мөн манай техникийн баг өнөөдрөөс амжилтгүй болж байгаа энэ хуралд оролцохгүй гэж жиргэжээ. АНУ болон Талибаны хөдөлгөөний төлөөлөгч нар өнгөрсөн хоёрдугаар сарын сүүлчээр афганчуудын хооронд хэлэлцээр хийх замыг нээхийн тулд  Доха хотод Афганистанд байгаа америк цэргийг гаргах, 5000 талибан хоригдол болон Засгийн газрын бүлэглийн 1000  хоригдлыг суллах гэрээнд гарын үсэг зурсан байна. Афганистаны ерөнхийлөгч Ашраф Гани анх энэ асуудалд хатуу хандаж, тусдаа хэлэлцээр хийхийг эрмэлзсэн ч дараа нь 1500 талибан хоригдлыг суллахыг тушаасан аж. Мөн түүний хэвлэлийн төлөөлөгч Седик Седдики суллагдсан босогчид тулалдаанд дахин оролцохгүй гэж амлах ёстой. Тэднийг 15 хоногийн дотор 100 хүнээр хувааж бүлэг болгон суллана гэж мэдэгджээ. Харин үлдсэн 3500 хоригдлыг талибанчуудтай хүчирхийллээ бууруулна гэж амлана гэсэн нөхцөлтэйгөөр хэлэлцээр хийх хүртэл хорино гэв. Харин эхний ээлжийн хоригдлуудыг өнгөрсөн сарын 31-нд суллана гэж мэдэгдсэн ч одоо хүртэл хэрэгжүүлээгүй байгаа аж.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 9 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 14 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 19 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 6 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 6 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 26 мин