Венесуэл, АНУ иргэдээ солилцоно

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин

Х.ОЮУНБОЛД

Венесуэл болон АНУ Мексикийн Толука мужид Венесуэлийн төрийн өмчит агаарын тээврийн “Конвиаса” компанийн онгоцоор коронавирусын улмаас нутаг руугаа буцахыг хүссэн хоёр орны иргэдийг солилцохоор болсон байна. Тодруулбал, ерөнхийлөгч Николас Мадурогийн Засгийн газар Каракас хотоос эх оронд нь байгаа болон АНУ руу буцахыг хүссэн хүмүүст зориулсан хүмүүнлэгийн нислэгийг хийхээр төлөвлөж байна гэж Венесуэлийн Гадаад яамнаас мэдээлжээ. Энэ онгоц АНУ-д газардахын оронд Толука мужид буух аж. 
Учир нь ерөнхийлөгч Доналд Трампын Засгийн газар “Конвиаса” агаарын тээврийн компанид олон хориг тавьснаас гадна энэ компанийн онгоцнуудыг  эх оронд нь ирэхийг хориглосон байна. Тиймээс Мексикийн энэ мужид ирэх Венесуэлийн иргэдийг эх оронд нь өөр нислэгээр авчрах аж. Венесуэлийн Аялал жуулчлал, соёл, харилцаа холбооны дэд сайд Хорхе Родригес “АНУ-ын Засгийн газар Толука мужид хүргэх тус улсад байгаа Венесуэлийн иргэдийн жагсаалтыг гаргахыг зөвшөөрсөн бөгөөд эх оронд нь авчирна” гэж “VTV” телевизээр ярьжээ.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 35 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 40 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 45 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 32 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 32 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 20 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

21 цаг 52 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин