Д.Бор: Хотын дарга 80 жилийн түүхтэй цэцэрлэгжүүлэлтийг устгах гэж байна

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:00 цагаас Сүхбаатарын талбайн урд талын цэцэрлэгт хүрээлэнгийн талаар Хотын захирагч С.Амарсайхан болон Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд өгсөн хүсэлтийн талаар Ургамал судлалын 26 эрдэмтдийн төлөөлөл, Ургамал судлаач доктор, профессор Д.Бор, хуульч Д.Батсүх болон “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү нар  мэдээлэл хийсэн юм.

Д.Бор: 3.2 тэрбум төгрөгийг хот тохижуулалтад зарцуулна  гэдэг цаг үеэ олоогүй шийдвэр

Хотын даргын шийдвэрээр Сүхбаатарын талбайн урд талд байрлах  цэцэрлэгт хүрээлэнг 3.2 тэрбумаар төгрөгөөр засч тохижуулна гэсэн шийдвэр гарсан даруйд цаг үеэ олоогүй зарлага ихтэй шийдвэр гаргалаа гэж иргэд шүүмжилж, эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн юм. Ялангуяа, дэлхий нийтийг айдаст автуулаад буй шинэ коронавирусын халдварын тархалт дэгдэж буй энэ үед  3.2 тэрбум төгрөгийг хот тохижуулалтад зарцуулна гэдэг цаг үеэ олоогүй шийдвэр, энэ мөнгө бага мөнгө биш. Иймд иргэд энэ хөрөнгийг илүү үр ашигтай, өдөр тутмын амьдралд нь  шууд үр дүнгээ өгөх ажилд зарцуулахыг хотын удирдлагуудаас шаардаж байгаага илэрхийлсэн юм. Энэ тухай ургамал судлаач, доктор, профессор Д.Бор "Талбайн урд байрлах 15 тэрбум төгрөг зарцуулж, 19 зүйлийн 9000 бут сөөг тарьсан. 80 жилийн түүхтэй. Зөөж байрлуулна гэж ярьж байна. Гэтэл 80 жил ургасан модыг өөр газар зөөж байрлуулах боломжгүй. Усан оргилуур, боловсон ариун цэврийн өрөөтэй болгохыг эсэргүүцэж байгаа юм байхгүй. Харин цаг үеэ олоогүйгээс гадна одоо байгаа мод бут сөөгийг үгүй хийх гэж байгаа тул бидний 26 эрдэмтэн учир шалтгааныг нь тайлбарлаж бичсэн хүсэлтээ Ерөнхий сайд, хотын даргад хүргүүлэх гэж байна.  Мод гэдэг нэг зун цэцэглээд хагдардаг цэцэг биш. Багадаа 100,  ихдээ 1000 жил болдог үнэт зүйл. Тиймээс учир шалтгааныг тайлбарласан албан бичгийг хотын удирдлагад хүргүүлж, энэ ажилдаа эрдэмтэд, иргэдийн төлөөллийг оролцуулан өөр дорвитой шийдвэр гарган хамтран ажиллаач хэмээн учирлаж байна” гэсэн юм.

Ц.Пүрэвхүү: Сантехникийн шугам сүлжээ тавигдвал ногоон байгууламждаа ч халтай

Мөн энэ тухай “Утааны эсрэг ээж, аавууд” ТББ-ын тэргүүн Ц.Пүрэвхүү "Талбайн урд хэсэгт 8995 мод бий. Анх бүтээн байгуулалтын явцад 2000 орчим мод сүйднэ гэж байсан бол эсэргүүцэлтэй тулгараад 130 ширхэг модыг хөндөж үлдсэнийг нь үлдээе гэж байсан. Харин мэргэжилтнүүд усан оргилуурын дэд бүтэц баригдвал үүнээс ч их мод сүйдэх магадлалтай гэж үзэж байгаа юм. Бид зогсоолын талбайд өндөр барилга барихаар төлөвлөж, өмнөх тохижилтыг нь татвар төлөгчдийн мөнгөөр хийх гэж байна гэж хардаж байна. Энэ тухай олон нийтийг төлөөлөл удаа дараа шууд мэдээлэл хийж байгаа ч барина, хорино гэсэн дарамт шахалтыг үзүүлж, иргэдийн санал хүсэлтийг хүлээж авахгүй байна” гэв.

Эх сурвалж: www.polit.mn

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин