Сургууль, цэцэрлэг барих газрыг “Богда холдинг” компани эзэмших ёсгүй

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Б.ТУУЛ

“Үндэсний мэдээллийн төв”-д өнөөдөр 12:30 цагаас  Богд Ар хорооллын оршин суугчдын төлөөлөл, “Улсаа аврах ард түмний хөдөлгөөн”-өөс сургууль, цэцэрлэгийн зориулалттай газрыг Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгийн гишүүд үйлчилгээний төв, зочид буудал барих  болгон өөрчилсөн тухай баримттай мэдээлэл дэлгэж хэвлэлийн бага хурал хийлээ.  “Богд ар” хорооллыг  анх барихдаа  бүтээн байгуулалтын жишиг хороолол болгох захирамжийн дагуу барьж байгуулсан байдаг. Энэ үедээ тус хороололд оршин сууж буй  6000 гаруй оршин суугчдын эрх ашигт нийцүүлэн сургууль цэцэрлэг барих зураг төсөл батлагдсэн байдаг. Гэтэл тус хорооллыг нь ашиглалтад оруулсан хэрнээ сургууль, цэцэрлэгийг барихгүйгээр олон жилийг ардаа үдэж, иргэдийн эрх ашгийг зөрчсөн байдаг.  Гэтэл 20 жилийн дараа “Богда холдинг” компани сургууль, цэцэрлэг барих газрын хувийн эзэмшлийн газар учраас улс худалдаж ав гэсэн хариултыг өгч, төрийн өмчийг хувийн компани дур мэдэн зарж борлуулах гэж байна. Иймд тус хорооллын оршин суугчдын үр хүүхэд болох 2000 хүүхдийн сурч боловсрол эрхийг зөрчиж байгааг эсэргүүцэж,  хотын дарга С.Амарсайханд албан шаардлагыг хүргүүлж байна. “Богда холдинг” компани өөрийн эрх ашигт дүйцүүлэн зочид буудал, үйлчилгээний газар барихыг зогсоох хэрэгтэй. Төрийн газрыг буцаагаад өөрт нь зардаг, нийтийн эрх ашгийг хөндсөн үйл ажиллагааг болиулах шаардлагатай байна гэдгийг хуралд оролцогчид онцлов. Мөн 20 жилийн өмнө “Богда холдинг” компани 930 гаруй хүүхдийн сургууль, 200 гаруй хүүхдийн цэцэрлэг барина гэсэн ч өнөөдөр бодит байдал дээрээ хогоор дүүрсэн хоосон балгас шиг байдалтай байгааг зураг баримттай нь дэлгэн харуулав.

Эх сурвалж: www.polit.mn

ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин