Зэсийн өөдрөг төсөөлөл төсвийн эрсдэлийг тэлэхээр байна

2020-04-07
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

2020 оны нэгдсэн төсөвт зэсийн үнийг 5991 ам.доллараар тооцож 1.2 их наяд төгрөгийн орлого орж ирэхээр төсөвлөсөн. Тэгвэл коронавирусын тархалттай холбоотойгоор нүүрсний нийлүүлэлт саарснаас тэргүүлэгч эрдэсээр зэс тодроод  байна. Гэвч зэсийн баяжмалаас орж ирэх орлого огцом буурч байгааг өнгөрсөн сарын тоон мэдээллээс харагдаж байна. Оны эхний гурван сарын байдлаар зэсийн баяжмалаас 325.9 сая ам.долларын орлого олсон байна. Энэ нь  өмнөх оны мөн үеэс 13.6 хувиар буурсан үзүүлэлт. Зэсийг тонн тутамд өнгөрсөн оны хоёрдугаар сард 1343 ам.доллараар экспортолж байсан бол энэ оны хоёрдугаар сард 1139 ам.доллар болжээ. Ингэснээр тонн тутмаас 561 ам.доллар алдаж байна. Энэ зуур Лондоны металлын бирж дээр зэсийн үнэ өнгөрсөн жилийн өдийд 6400 ам.доллар байсан одоо 4685 ам.доллар болж 2016 оноос хойших хамгийн доод үзүүлэлтээр тэмдэглэгдэв. Түүнчлэн нүүрсний үнэ яах нь тодорхойгүй байна. Яг энэ үед манай экспорт, импортоос орж ирэх бүх орлого тасраад байна. Бид уул уурхайн салбараас орох гол орлогыг нүүрс, зэс, төмрийн хүдэр, жонш зэргээс  бүрдүүлдэг. Тэгвэл энэ онд  эдгээрээс  нийт 3.2 их наяд төгрөгийн орлого орж ирэхээр төсөвлөсөн.  Гэвч өнөөдрийн байдлаар төсвийн орлого  275 сая төгрөгөөр тасраад байгааг Сангийн сайд мэдэгдсэн.

 

Алдагдлаа нөхнө гэвэл нэмж зургаан сая тонныг экспортох шаардлагатай

 

Эдийн засагч Б.Дөлгөөн уул уурхайн бүтээгдэхүүнд шинжилгээ хийсэн байна. Тэрээр “ Сүүлийн хоёр сар  нүүрс, зэсийн гаргаж буй хэмжээ бүгд буурсан. Буурсан учраас эхний нэг сард 190 саяын алдагдал экспорт талдаа хүлээж байна. Өөрөөр хэлбэл, зэс нүүрсний хэмжээг өнгөрсөн жилтэй харьцуулахад 190 сая ам.доллараар буураад байна. Цаашид  2019 оны  энэ хэмжээндээ очиж чадах уу үгүй юу гэдэг асуудал үүсэхээр байна. Өнгөрсөн оны мөн үеийн хэмжээнд  очно гэвэл эхний хоёр сард гарсан 1.2 сая тонны алдагдлаас гадна дахиад зургаан  сая тонныг экспортолж байж энэ хэмжээндээ очихоор байна” гэлээ. Экспортын нийлүүлэлтээс гадна  зэсийн  араас нүүрсний ханшийн уналтаас төсвийн алдагдал улам тэлэх эрсдэлтэй. Өнөөдрийн тоон үзүүлэлтүүд маргааш нь хуучирч байна.  Зэсийн хамгийн том хэрэглэгч болох Хятад улс дэд бүтцийн салбараа дэмжиж, шинэ оны эхний улиралд цахилгаан шугам сүлжээнд үлэмж хэмжээний хөрөнгө оруулахаар төлөвлөж байгаа нь зэсийн үнэ өсөхөд нөлөөлөхүйц томоохон хүчин зүйл байсан. Гэвч дэлхийн нийтийг хамарсан коронавирусын сөрөг нөлөөгөөр Хятад улсын хувьд энэ бүх ажил зогссон. Хэдийгээр Хятадын эдийн засаг бусад улсаас харьцанүй хурдан сэргэнэ хэмээн дэлхийн эдийн засгийн шинжээчид үзэж байгаа ч манайд ирэх нөлөө нь 3-6 сарын  дараа мэдрэгдэнэ. Сангийн сайд  уул уурхайн бүтээгдэхүүнээс орж ирэх орлого  оны эхэнд тасарч байгаа ч оны сүүлийн улиралд нөхөгдөнө гэж хэлсэн.  Гэвч  цаг хугацааны хувьд төсөвт эрсдэл учирч хүссэн хүсээгүй  тодотгол хийх нь гарцаагүй гэдгийг эдийн засагчид сануулсаар байна. Олон улсын зах зээлийн 29 гол шинжээчийн энэ оны эхээр  хийж буй таамаглалаар, 2020 онд зэсийн жилийн дундаж үнэ 6050 ам.долларт хүрч өснө.  Цаашдаа 7165 ам. долларт хүрнэ гэсэн нь металлын зах зээлд томоохон сэргэлт гарах найдварыг төрүүлж байсан ч ийнхүү талаар болж магадгүй байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.7  МЯГМАР  № 67 (6292)

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

6 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

8 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

9 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 5 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

3 цаг 27 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

4 цаг 25 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 58 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 19 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 53 мин