Засгийн шийдвэр ноолуурыг “блоклов”

2020-04-06
Нийтэлсэн: Админ
 3 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

 

Ноолуур бэлтгэн нийлүүлэгч, үйлдвэрлэгчдэд гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн зээлийг гаргаж том дэмжлэг үзүүлж буй гэх боловч хариуд нь  нэг кг-ын үнийг 100 мянган төгрөгт бариулах болсноор  түүхий эдийн ченжүүд ноолуур авахгүй гэж гэдийж малчид ноолуураа хэнд, хаана өгөхөө мэдэхээ  байжээ. Ноолуурын үнэ ханш, эрэлт, нийлүүлэлт дэлхийн зах зээлээс  хамаардаг энэхүү цагаан алтны  үнийг Засгийн газар  дур мэдэн тогтоож байгаа нь цагаа олоогүй шийдвэр гэдгийг бодит байдал гэрчилж байна. Жил бүр ноолуурын үнийг  тодорхойлдог Хэнтийд гэхэд энэ хавар 85 мянган төгрөгөөр эхэлсэн ч  100 мянган төгрөгөөс доош оруулж болохгүй гэсэн шийдвэр ченжүүдийг  ноолуур авахгүй байхад хүргэжээ.  Учир нь бүх ноолуур  тансаг зэрэглэлийнх биш учраас Засгийн газраас тогтоосон ханш олон улсын зах зээлд нийцэхгүй байна  гэж ноолуурын наймаачид үзэж байна. БНХАУ-ын зах зээлд тансаг зэрэглэлийн цагаан, цайвар ноолуур килограмм нь 420 юанийн ханштай байгаа аж. Төв банкны нэрлэсэн ханшаар нэг юань 390 төгрөгтэй тэнцэж байна. Ингээд бодохоор монгол төгрөгийн ханшаар 163800 болох юм байна.

 

Дэлхийн зах зээлд самнасан ноолуур 60 ам.доллар байна

 

 Түүнчлэн  үйлдвэрлэгчид энэхүү зах зээлээс татгалзаж буй. Дэлхий нийтээр эдийн засаг уналтад орж, тансаг хэрэглээний зах зээл илт хумигдах үед 100 мянгаар авсан нэг кг ноолуурынхаа 25 хувийг ашиглаж бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг үндэсний үйлдвэрлэгчид үргүй зээлийн өрөнд орохоос татгалзах нь тодорхой. Хэзээ ч бүтэхгүй энэ  шийдвэрийг Сангийн сайд зүтгүүлээд байгаагийн цаана малчдаа дэмжих биш  гуравхан том компанийг дэмжиж буй явдал хэмээн олон нийтийн  шүүмжилд өртөөд буй. МҮХАҮТ-аас энэ шийдвэрийг биелэгдэх боломжгүй гэдгийг тайлбарлаж үндэслэлийг нь Засгийн газарт хүргүүлсэн. Танхимын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлэхдээ “Энэ шийдвэр нэг талаас компани аж ахуйн нэгжийг  дэмжиж байгаа гэх боловч зах зээлд үнийг хөдөлгөөнгүй тогтоох нь эдийн засгийн харилцааг бүрэн зохицуулж чадахгүй. Урт хугацаандаа өөрөөр хэлбэл, жилийн дараа компаниуд эрсдэл үүрэх шийдвэр гэдгийг шинжээчид онцолж байгаа юм. Өнгөрсөн онд самнасан ноолуур 89 орчим ам.доллар байсан бол он гараад  60 орчим ам.доллар байна. Дэлхийд самнасан ноолуур худалдан авалтаар тэргүүлэгч Италид өнөөдөр коронавирусын тархалттай холбоотойгоор нөхцөл байдал хүнд байгаа. Тиймээс цаашид худалдан авах санал багасч үнэ буурна” гэсэн юм.  Өмнө нь эдийн засгийн хямралтай жилүүдэд ноолуурын үнийн индекс олон улсын зах зээлд 35 хувь хүрч унаж байсан аж. Энэ жилийн тухайд энэ уналтаас илүү ихээр унах төлөв байгааг эдийн засагчид хэлээд байна. Нэгэнт худалдан авалт байхгүй болж буй энэ үед  хямд эх үүсвэртэй өөрөөр хэлбэл, аж ахуйн нэгжүүдэд  гурван хувийн хүүтэй 300 тэрбум төгрөгийн дэмжлэг үзүүлэхээр болж байгаа нь сайшаалтай ч үнийг тогтоож байгаа нь цагаа олоогүй ноолуурын чөлөөт зах зээлийн харилцаагаа “блоклож” буй  эрсдэл. Аж ахуйн нэгжид үзүүлэх дэмжлэг цагаа олоогүй, байгаа оноогүй шийдвэр юм.

 

Зээлээ төлөхийн тулд 60-70 мянгад өгмөөр байгаа ч авах ченж нь ховор байна

 

 Алс баруун аймгийн малчид ноолуураа газар дээрээ ченжүүдэд өгдөг ч энэ жилийн тухайд ийнхүү хэрхэхээ мэдэхгүй байна гэлээ. Хөвсгөл аймгийн II байгийн малчин Т.Сэргэлэн “ Өнөөдөр манай эндэхийн малчид  аймгийн төвдөө ноолуураа тушаах тухай ярьж байгаа. Гэвч аймгийн төвд  ноолуур авч байгаа газар алга байна. Ченжүүд 60 мянган төгрөгөөр мэр сэр авч байгаа гэсэн. Төр нэгэнт 100 мянгаас доош оруулж болохгүй гэсэн болохоор тэр үнээр авч байгаа газарт нь өгмөөр байна. Гэхдээ зээлийн хүүгээ төлөх хугацаа болсон учраас 60-70 мянгад өгөхөөс өөр аргагүй байна” гэсэн юм. Монголын ноос ноолуурын холбооноос шийдвэртэй холбоотой  ямар нэг тайлбар хийгээгүй. Харин энэ  долоо хоногоос ХХААХҮЯ -ы төлөөлөлтэй уулзаж, нэгдсэн шийдэлд хүрнэ гэсэн хүлээлттэй байгаа аж. 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.4.6  ДАВАА  № 66 (6291)

иргэн
Цаг үеэ олоогүй шийдвэр. Ноолуурын ханш улам унах байх. Юун 100 мянга Хэрэглэгчгүй үед үнийг ингэж тогтоож болохгүй
Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

Н.Энхбаяр: Өөрсдийн алдаа дутагдлаа олж хараад түүнийгээ өөрчилж чадсан ард түмэн хөгждөг

3 мин
“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

5 мин
“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

“Шүүх гэм буруутайг биш гэм буруугүйг тогтоодог байх хэрэгтэй”

7 мин
Н.Энхбаяр: Ардчиллын амин сүнс бол хяналт юм

“Үндсэн хуулийн тогтолцоо маань улсын хөгжлийг хойш нь татаад байна”

2 цаг 2 мин
“Ардчилсан орны Үндсэн хуульд байдаг зохицуулалтууд манайд байхгүй байна”

Н.Энхбаяр: Шүүх иргэний гэм буруутайг биш буруугүйг тогтоодог байх хэрэгтэй

3 цаг 24 мин
Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

Фото: Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, анхдугаар Үндсэн хууль баталсны 100 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан боллоо

4 цаг 22 мин
Д.Трамп бүх трансжендер хүмүүсийг АНУ-ын армиас хөөхөөр төлөвлөж байна

АНУ-ын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Дональд Трамп анхны зарлигуудынхаа нэгээр

4 цаг 55 мин
Ардын жүжигчин Б.Норовсамбууд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ

Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Улсаа тунхагласны түүхт 100 жилийн ойг

5 цаг 16 мин
Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

Төрийн далбааг хүндэтгэн мандууллаа

8 цаг 50 мин