Гүнжийн сүм

2020-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Төв аймгийн байгалийн дурсгалт газруудыг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар Төв аймгийн  Эрдэнэ суманд байгалийн үзэсгэлэнт газар орших Гүнжийн сүм юм.   1697 онд Манжийн Энх-Амгалан хааны хичээнгүй амарлингуй гүнж Дархан чин ван Дондовдоржтой ханилан суужээ. Энэхүү Гүнжийн талаар судалгааг Х.Пэрлээ, Ц.Дамдинсүрэн гуай зэрэг эрдэмтэд судлаж байсан байдаг.  Судлаач эрдэмтэдийн бичсэнээс үзэхэд хэдий манж хааны удмын хүн боловч монгол гэсэн сэтгэлтэй ханилсан ноёноосоо гурван хүү төрүүлсэн ажээ.   Гүнж нас эцэслэхэдээ “ Би монгол газар  монгол хүний эхнэр тул  монгол  хүн болжээ  иймийн тул намайг монгол газар нутаглуулаарай  хэмээн  захижээ.   Энэхүү хүслийн ёсоор гүйцэтгэж Манжийн хааны зарлигаар Баруун Баянд сүм барьж, шарилыг оршуулан Гүнжийн сүм хэмээн нэрийдэж хошуунаас отог таслан сүмийг сахиулан лам нараар хурал хуруулдаг байсан байна. Өдгөө ч сүмчин отогийн хүмүүсийн удмаас орон нутагтаа амьдарсаар буй бөгөөд гүнжийн өрөө тасалгааны тавилга, эд хогшил, олбог түшлэг,авдар, шүүгээ, толь, хувин, домбо, сэлт,хаш чулуу,нарийн шаазан, зандан, суман зэрэг дурсгалт зүйлүүд ихээр хадгалагдаж байсаныг дурсдаг. Харин  энэхүү дурсгалт зүйлсээс 1938-1942 оны үеийн хөрөнгө хураалалтаар зарим эд зүйлс нь үгүй болсоныг хэлж байна. Өдгөө үндэсний Төв архивт авдар нь харин  аймгийх нь музейд Гүнжийн гоо сайхны шүүгээ, хэрэглэж байсан аяга нь, алт шармал хос бугуйвч, чингийн гоо сайхны шүүгээ зэрэг хадгалагдаж байна.  Б. Ринчен гуйан “Гүнж” нэртэй шүлэг, өгүүллэг зэрэг нь байдаг ба шүлэг нь хоёр мөр зэрэгцүүлж уншихад утга нь алдагддгүй байна.  Шүлгийг бүрэн эхээр нь хүргэвэл

Хэрлэн –Барс хотоос тэр жил Эгэл олны зориг бадарсан

Хэдийн санасан сүм юутай хол

Үнэгэн харанхуйгаар гараад

Намрын өдөр даанч богино

Үзэж дайрахыг зорьтол

Намайг яаран довтолж явтал

Түлээний балар замаар

Гүнж чиний  сүмийн тэнд

Түнэр харанхуй болж

Гүн шөнө үүлэн чанадаас

Санасанчлан хүрвээс

Эвдэн нураасан хэрэм

Саран гэнэт гарч ирлээ

Эзэнгүй өнчин хуучин сүм

Ухаж бузарласан булш

Шуугих хөгшин модон

Унаж хөсөрдсөн хөшөө

Шуналт хар харгисыг зүхэж

Ширчигнэх шөнийн жавар

Сүүмэлзсэн саран гэрэлд

Шийтгэхийг нэхэх мэт

Юутай гашуун үзэгдэл

Юутай гаслантай вэ

Эр нөхрөө хороолгосон

Энхрий үрээ хорлуулсан

Зовлонт эх, хань  чамайг

Зовон энэлсэнийг санан бодоход

Үүрдийн жаргалын наран мандаж

Үнэн ёсыг дээдлэн хүндэтгэж

Хүн хүндээ нөхөр хань

Хүслэнт ах дүү  болж

Санаа хүч нэгтгэн байгуулах

Сайн эрин юутай бахтай хэмээн шүлэглэжээ.

Эх сурвалж: www.polit.mn

ШУА-ийн гишүүнээр дөрвөн эрдэмтнийг сонголоо

ШУА-ийн их чуулган болж өнгөрлөө.

21 цаг 0 мин
Д.Батжаргал: УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууг эргүүлэн татахаар 100 мянган хүний гарын үсэг цуглуулна

Хан-Уул дүүргийн иргэд, дэмжигчдийн төлөөлөл УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбууд холбогдох асуудлаар

21 цаг 1 мин
ИНҮТ-ийн төлөөлөгчид “Аэротай”-д зочлов

ИНҮТ ТӨХХК-ийн дэд захирал П.Ганболд тэргүүтэй төлөөлөгчдийг Тайландын Хаант Улсын “Аэронотикал Радио Тайланд”

22 цаг 17 мин
Уяачдад зөвхөн улсын наадмын амжилтаар цол олгодог байя

Д.ЦЭРЭННАДМИД Монгол Үндэсний морин уралдааны дүрэмд цогц шинэчлэл шаардлагатай болжээ гэсэн бодол төрөв.

Өчигдөр 06 цаг 00 мин
"Ухаахудагийн сонсгол” болж УИХ-ын гишүүн Б.Энхбаяр удирдах уу?

Тавантолгойн нүүрсний ордын лицензийг 2008 онд төрд шилжүүлэн авсан.

Өчигдөр 06 цаг 00 мин
“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

“Цагаан алт” хөдөлгөөн мал аж ахуйн хөнгөн аж үйлдвэрлэлийн салбарт сүүлийн 30 гаруй жилд байгаагүй дэмжлэг үзүүлнэ

Уржигдар 13 цаг 57 мин
Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Үндэсний их баяр наадмыг Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулна

Уржигдар 13 цаг 54 мин
Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Э.Бат-Үүл VS Ж.Батзандан

Уржигдар 13 цаг 41 мин
ШҮҮХ: "MCS" группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

ШҮҮХ: MCS группийн хэлтсийн дарга З.Төрмандахыг яллагдагчаар татаж, хэргийн ул мөрөө устгаж болзошгүй тул цагдан хорьсон

Уржигдар 13 цаг 31 мин