Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Цогтын хадны бичээс

2020-04-01
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

А.ДОРЖХАНД

Монгол орон минь байгалийн олон түүхийн гайхамшигт дурсгалт газаруудтай билээ. Үүний нэг хэсэг нь болох Төв аймгийн нутаг дэвсгэрт хуучны олон дурсгалт газар байдаг үүнийг цувралаар хүргэж байна. Энэ удаагийн цувралаар Төв аймгийн Дэлгэрхаан сумын нутаг дахь Цогтын хадны бичээсийн талаар хүргэж байна. Энэхүү дурсгалт газар нь Монгол улсын хувьд  ховор нандин дурсгалт газарт зүй ёсоор ордог бөгөөд Хадан дээр бичсэн шүлэгийн мөр бүхэн нь уянга яруу, утга төгөлдөр бичдэгсэнээрээ их л онцлогтой билээ.  Билгүүн их номч Бямбын Ринчен гуайн бичсэн “ Цогт тайж” киноноос бид сайн мэдэх төдийгүй Цогт тайжийг ном эрдэмийн хувьд гаргуун, мөн алтан ургийн гарамгай нэгэн баатар, эх орноо гэсэн халуун сэтгэлтэй нэгэн байсныг бид хэдийнээ мэдэх билээ.   Харин энэхүү Цогт хунтайж нь Халхын Баарай хошуучийн хүү бөгөөд 1621 оны намар Хангай ханы Цэцэрлэгийн ууланд ан авлаж явахдаа Хайрт эгч Халуутаа санагалзаж нэгэн шүлэг зохиожээ. Үүнийг нь түүний эрх хиа нь  тогтоож  авчээ. Түүнээс хойш    хулгана  жилд буюу 1624 оны хаврын тэргүүн сарын шинийн 18нд Дайчин хиа  Гүенбаатар хоёр уг монгол бичгийг 7 бадаг 28 мөр шүлгийг энэхүү сумын нутаг дэвсгэрт байрлах Дуутын хаднаа сийлж үлдээсэн байна.  Анх бичигдсэн энэ л хавраас хойш эдүгээ 396 дахь хавартайгаа золгож байгаа юм. Уг шүлэгийг сийрүүлбэл

Дээд тэнгэрийн ахуй хийгээд

Дэлхий дахь богдсын ахуй газар

Дээр доорын ялгал буй боловч

Жаргал хайрлал хоёрын агаар нэгэн буй

Агнистын агуй дахь бодьства нар хийгээд

Алтан дэлхий дэхь бодь сэтгэлтэн хоёрын

Аху газрын аншид боловч

Асрах нигүүлсэхийн агаар нэгэн буй

Энд хан богдын сайн түшмэл хийгээд

Эргүүлэгч эрлэг хааны их ноёд хоёрын

Ёс өнгө өөр боловч

Зөв бурууг ялгахын агаар нэгэн буй

Олз идэш олон ядагч хүн хийгээд

Уулын модонд явагч араатан хоёрын

Ахуй газар ангид боловч

Алан идэхийн агаар нэгэн буй

Хол ойроос хулгай хийгч хүн хийгээд

Хотыг эргэн гэтэгч чоно хоёрын

Илт бие дүр өөр боловч

Идэхийг хүсэх сэтгэл агаар нэгэн буй

Онон мөрөнд буй Халуут эгч хийгээд

Орхон, Туулд агч өвчит бид хоёр

Халх, Онгиудын газар хол боловч

Хайрлан санахын агаар нэгэн буй

Энэ биедээн эс золголцвоос

Эгүүнээс хойш төрөл тутамдаан

Эх нь гагц хүүхнээн хайрлах мэт

Элдэв үйлээр туслалцах болтугай хэмээн бичиж үлдээжээ. Мөр бүхэн нь уран зохиолын адилтгал, зүйрлэлээс бичигдсэн байх бөгөөд эгчийгээ санасан сэтгэлээ уран яруугаар дүрслэн гаргажээ.  Эр хүний ухаарал болоод алс нутагт суугаа эгчийгээ ихэд санагалзсан нь мөр бүхнээс нь сэтгэлд уншигддаг билээ. Эртний судар бичгүүд уран сайхнаар бичигдэж байсан нь монголчууд хүүхдээ багаас нь үлгэрийн далайг сонсгож өсгөдөг байсантай холбоотой юм. Энэхүү хад  нь хуруугаар тогшиход жингэнэсэн дуу гардаг учраас “ Дуут хад” хэмээн нэрийджээ. Гаднаа хар өнгөтэй боловч дотор талдаа саарал өнгөтэй байгалийн өвөрмөц тогтоцтой хад юм.  Ийм нэгэн гайхалтай өв бидэнд өв улиран хадгалагдан эдүгээ хадгалагдан он улиран хадгалагдсаар байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Хар-ус нуурын арлуудыг сүйтгэж буй Заарт харх

А.Орломсүрэн гуайн гэр бүл жавар тачигнах хүйтнээс урьтаж

3 цаг 48 мин
“Урантай урангүй улс хөгжинө”

Монгол Улсын Үндсэн хууль зөрчсөн Цөмийн энергийн тухай хуулийн өөрчлөлтийг

5 цаг 55 мин
“Тугалчин хүү” эмчилгээний тос 1+1 урамшуулал зарлажээ

“Тугалчин хүү” брэндийг үүсгэн байгуулагч “Доктор бай” компани ханиад

7 цаг 14 мин
П.Шинжээравдан: Үзэл бодлоо илэрхийлж, тэмцсэн нь хоригддог тогтолцоо бий боллоо

Үнэн ба Зөв намын төлөөллүүд намын дарга А.Отгонбаатарыг

8 цаг 20 мин
Монгол Улсын Засгийн газар 100 хоног: ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ

Хамтарсан Засгийн газар  ажлын эхний 100 хоногтойгоо золгож байна. “Алсын хараа-2050” 

15 цаг 39 мин
“Алма-матер” шагналын эзэд тодорлоо

Монголын залуучуулын холбооноос жил бүр зохион байгуулдаг “Алтангадас” үндэсний шилдэг багш

15 цаг 39 мин
Хөгжлийн төлөөх түншүүд 35 жилийн хамтын ажиллагаа

Европын Холбоо Монгол Улс тэртээ 1989 онд дипломат харилцаа тогтоосноос

15 цаг 39 мин
Нүүрсээ худалдаад бүгдээрээ хувааж идэх үү, нүүрсний хулгайг хэвээр үргэлжлүүлэх үү?!

Монголын төр олон жил гацсан нэгэн том төсөлд ойрын өдрүүдэд цэг тавина.

15 цаг 39 мин
"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

"Хөгжиж байгаа орныг том гүрнүүд дээрэлхэж байгаа юм уу"

Өчигдөр 15 цаг 05 мин