Коронавирусын нөлөө ядуурлыг хурдасгаж байна

2020-03-30
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.МЯГМАРБАЯР

2020 он гарсаар Коронавирусын тархалтаас болж 1100 гаруй аж ахуйн нэгж ажлын байраа 33 хувиар цомхотгож 260 мянган хүн ажилгүй болж, 475 мянган хүн ядуурлын шугам руу унахад ойрхон болсныг МҮХАҮТ-ын судалгаа харуулаад байна. Үндэсний статистикийн хорооноос жил бүр “Ядуурлын дүр төрх” судалгааг гаргадаг. 2018 онд ядуурлын түвшин ямар байсныг илтгэх судалгааны дүнг ҮСХ-ноос нэгтгэн гаргалаа. 2018 оны байдлаар, Монгол Улсын нийт хүн амын 28.4 хувь нь ядуу амьдарч байна гэсэн дүн гарчээ. Энэ нь гурван хүн тутмын нэг нь ядуу амьдарч байна гэсэн үг юм. Харин нийт хүн амын 14,9 хувь нь ядууралд өртөхөд ойрхон байна. Тодруулбал, 474.8 мянган хүн ам ядууралд өртөх эрсдэлтэй байна. Ядуурлын хувь хөдөө орон нутагт 36.5 хувь, Улаанбаатар хотод 63.5 хувьтай байна. “..Монгол Улсын эдийн засаг тогтвортой өссөн хэдий ч ядуурал буурахгүй байна. Эдийн засгийн өсөлтийн үр өгөөжийг нийт хүн амд тэгш хүртээмжтэй байлгах, ялангуяа ядуу хүн амын амьжиргааг дээшлүүлэхэд чиглүүлэх шаардлагатай талаар тайланд дурджээ.

Хот, хөдөөд 2016-2018 онд ядуурлын бууралтын явц харилцан адилгүй байна. Ерөнхийд нь дүгнэхэд малчдад 2016-2018 он мал аж ахуйн бараа бүтээгдэхүүний зах зээлийн үнэлэмж нэмэгдсэн таатай жилүүд байсан бол эсрэгээрээ хотод амьдардаг хамгийн ядуу бүлгийн хүн амын хувьд хүндхэн байжээ.

Тухайлбал, хүн амыг хэрэглээгээр нь таван тэнцүү бүлэгт хувааж, хамгийн бага хэрэглээтэй 20 хувийн бүлгийг авч үзэхэд хотод бодит орлого нэг хувиар буурсан нь дээрх хугацаанд тэдний цалин хөлс, хөдөө аж ахуйн бус үйлдвэрлэл, үйлчилгээний орлого буурснаас шалтгаалсан гэж дүгнэжээ.

Түүнчлэн, хэрэглээний бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт орлогынхоо ихэнх хувийг хүнсэндээ зарцуулдаг, ялангуяа хүнсний бүтээгдэхүүнийхээ дийлэнхийг худалдан авч хэрэглэдэг хотын ядуу, эмзэг бүлгийнхэнд хүндээр тусжээ. Энэ нь 2016- 2018 онд хөдөөгийн ядуурлын түвшин 4.1 пунктээр буурсан байхад хотынх бага зэрэг өөрчлөгдсөн байгаагаас харагдаж байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.30  ДАВАА  № 60, 61 (6285, 6286)

 

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 29 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 20 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 33 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 39 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 43 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин