Удам дамжсан уран хатгамалч

2020-03-26
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Б.ОЮУНЗУЛ

Бид энэ удаагийн урландаа Монголын Хүүхдийн Урлан Бүтээх төвийн багш, Уран хатгамалчдыг дэмжих Эгнэшгүй Санаа төвийн гүйцэтгэх захирал, Монгол Улсын уран хатгамалч С.Ганцэцэгийг урьсан юм. Тэрээр 11 настайдаа ээжээсээ Соёлын биет бус өвийг өвлөж, өдгөө 28 жил үндэсний хатгамал урлаж байна. Өөрийн эзэмшсэн мэргэжил нь Эдийн засагч. Түүний ээжийн авга эгчийн хийсэн хөөрөгний даалин Баянхонгор аймгийн Баянцагаан сумын музейд байдаг ажээ. Бөхцоохор овгийн эмэгтэйчүүд бүгд удам дамжсан уран хатгамалчид юм. Анх зүү ороохоосоо илүү хивсэнцэр нэхэж сурсан байна. Түүний хийсэн анхны хивсний араамыг аав нь зангидаж, ээж нь утсыг нь бэлдэж өгсөн байна. Гэртээ сандал, буйдангийн хивс урласан нь түүний анхны бүтээл болжээ. Дунд ангид байхаасаа хэн хүний хийж чадахааргүй зүйлийг сурсан болохоор өөрийн сурсан эрдмээ бусадтай хуваалцаж 10 жилийнхээ багш нар, найзууддаа хивс нэхэх, зүү ороох хатгамлыг зааж өгч байжээ. 2005 онд уран хатгамлын улсын анхдугаар уралдаанд зүү ороох хатгамлын төрлөөр оролцож 3 дугаар байр эзэлж Монгол Улсын уран хатгамалч цол хүртсэн байна. Түүний ээж З.Цэнгэлсайханы хувьд 10000 гаруй шавьтай монголынхоо өв соёлыг бусдад түгээх авч үлдэхийн тулд чамгүй хөдөлмөрлөж яваа нэгэн билээ.

Энэ жилээс эхлэн Монголын хүүхдийн урлан бүтээх төвд Үндэсний уламжлалт уран хатгаталын анги нээн 100 гаруй хүүхдийг сургаж байна. Монголдоо ганцхан үнэгүй сургалт явуулдаг хүүхэд залуучуудын төвд санал хүргүүлэн өв соёлоо бусдад түгээж сууна. Уран хатгамалч маань 11 настайдаа даалин оёж сурсан учраас энэ насны хүүхдүүд илүү сурна гэсэн бодолтойгоор 11-ээс дээш насны хүүхдүүдийг сургалтдаа авчээ. БНСУ-ын элчин сайдын нэрэмжит уламжлал болгон зохион байгуулдаг уралдааныг МХУБТ-тэй хамтран жил бүр зохион байгуулдаг үзэсгэлэнд тус ангийн 11 сурагч оролцсоноос 2 сурагчийн бүтээл нь байр эзэлсэн байна. Харин С.Ганцэцэг багшийн хувьд Урлаг ба Урлахуй багш нарын жил бүр зохион байгуулдаг шилдэг бүтээлийн үзэсгэлэн уралдаанд Ардын урлаг номинацид Тамхины уут бүтээлээрээ Тэргүүн байр эзэлж, амжилт үзүүлж чадсан. Дан ганц хөөрөг даалингийн хээ оёхоос гадна мөн Монголынхоо өв соёл болох зоос ширээний шүлжмэл хийдэг.  Үндэсний зүү ороох, загасан нуруу, зоос ширээний шүлжмэлийг машинаар буюу техникийн аргаар хийх боломжгүй зөвхөн гараар л хатгаж, сүлждэгээрээ онцлогтой. Зоос ширээний сүлжмэлийг суман, дөрвөлжин, бөөрөнхий гэх мэт олон төрлөөр сүлжих боломжтой юм байна. Энэ сүлжээсийг 8-32 утсаар шүлждэг байна.  Мөн Богд хааны хэрэглэж байсан даалинг 16 дахин томруулан хийжээ.  Энэ бүтээлийг анх ээж нь санаачилж 108 уран хатгамалчид учиг шингээж, 5 уран хатгамалчид хамтран оёж дуусгасан байна. Уг бүтээлийн загасан нурууг хоёр төрлөөр хатгасан ба хээг нь есөн өнгийн дагнаасаар оёжээ. Мөн энэ бүтээл дээр зоосон ширээний шүлжмэлийг 32-оор хийдэг бол энэ удаа 64 утсаар хийсэн аж. Хүндэтгэлийн даалинг Гиннесийн номонд бүртгүүлэхээр хичээн ажиллаж байгаа юм байна. Зүү ороох хатгамлыг зөвхөн даалин болон хавтаганд ашигладаггүй бүх зүйлд чимэглэл болгон ашиглаж болно хэмээн уран хатгамалч С.Ганцэцэг ярьж байсан юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.26  ПҮРЭВ  № 58 (6283)  

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

Булган аймгийн Засаг даргыг огцруулах санал хүргүүлжээ

5 цаг 13 мин
МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

МУИС-ийн нэрийн маргаан эцэслэгдлээ

5 цаг 17 мин
Н.Ганбямба: Ухаахудаг яахаараа Тавантолгойгоос гадна яригдаад байдаг юм бэ?

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

11 цаг 46 мин
"Утаа дуусахаас өмнө сонсголоо хийж амжлаа"

Утааны ерөнхий хяналтын сонсгол өчигдөр хоёр дахь өдрөө үргэлжилж өндөрлөлөө. 

11 цаг 46 мин
Дээд шүүхийн шийдвэрийг УИХ үл тоож, Даваагийн Цогтбаатарт “дабл стандарт” үйлчилж байна

УИХ-ын намрын чуулганыг хаасны дараахан УИХ-ын гишүүн Б.Энхбаяр шүүхтэй холбоотой нэгэн “мэдэгдэл”-ийг хийжээ.

11 цаг 46 мин
Даш.Зоригт: Засгийн газрын ажлын хэсэг дөрвөн сар хэлэлцээд Тавантолгойгоос салангид орд болох Ухаахудагийг “Энержи ресурс”-т үлдээхээр шийдвэрлэсэн

Улс орны хувьд чухал ач холбогдолтой, олон нийтийн анхаарлын төвд байдаг том асуудлуудыг шийдвэр гаргагчид

Өчигдөр 09 цаг 42 мин
380 жилийн түүхтэй хотод охид тоглох талбайгүй

Тоглоом бол хүүхдийн цогц хөгжлийг дэмжих маш хүчтэй хэрэглүүр юм.

Өчигдөр 06 цаг 00 мин
“…Гашуунсухайтын гэрээ зурагдвал Засгийн газар, гацвал нөгөө компани дийллээ” гэсэн үг үү?!

Монголд саяхнаас баялгийн дахин хуваарилалт явагдаж эхэлсэн. Өөрөөр хэлбэл, Үндсэн хуулийн өөрчлөлт

Өчигдөр 06 цаг 00 мин
“...Том төслийн дайсан” гээд байсан Б.Дүгэржавыг “Тавантолгой төмөр зам” компанийн захирлаар томилчихжээ

“Тавантолгой төмөр зам” компани нь “Бодь интернэшнл” компанитай хамт Тавантолгой-Гашуунсухайт

Өчигдөр 06 цаг 00 мин
ХӨСҮТ: “Томуу, томуу төст өвчин улсын хэмжээнд зургаан хувьтай байна”

Үндэсний түвшинд вирус судлалын тандалт хийхэд оролцсон хүмүүсийн 46 хувьд

Уржигдар 16 цаг 16 мин