Коронавирустэй тэмцэх талаар Оросын Засгийн газрын тэргүүний өгсөн шинэ үүрэг даалгавар

2020-03-25
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

Д.ЭНХЭЭ

ОХУ-ын Ерөнхий сайд Михаил Мишустин коронавирусын тархалтын эсрэг тэмцэх, цар тахалтай холбогдуулан иргэдэд тусламж үзүүлэхэд чиглэсэн шинэ үүрэг даалгаврын захирамжид гарын үсэг зурав. Уг захирамжид нөөцийн сангаас олгох 7,5 тэрбум рублиэр уушгины хиймэл амьсгалын төхөөрөмж болон ЭКМА (цусыг хүний биеэс гадагшлуулж хүчилтөрөгчөөр хангасны дараа буцааж оруулдаг – экстракорпоральная мембранная оксигенация) аппарат худалдаж авах, нөхөн олговрыг зайнаас олгох боломжийг зохион байгуулах зэрэг бусад олон асуудлыг тусгасан байна.


Сайд нарын танхимын тэргүүний үүрэг даалгаварт багтсан гол асуудлаас ТАСС-ын материалд дурджээ.


Уушгины хиймэл амьсгалын төхөөрөмж болон ЭКМА аппарат 5700-аас доошгүйг худалдаж авах зориулалтаар 5,7 тэрбум рублийг үйлдвэр, худалдааны яам хүлээж авна.


Халдварт өвчний оношилгоо, эмчилгээний тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл болон худалдан авалт, мөн хамгаалах хэрэгслийн худалдан авалтад зориулж 10 тэрбум рубль олгоно.


Зайнаас биеийн халууныг хэмжигч тепловизор, термометр, агаар халдваргүйжүүлэгч зэргийг худалдан авахад 5 тэрбум рублийг мөн үйлдвэр, худалдааны яаманд хуваарилна.


Холбооны гүйцэтгэх засаглалын байгууллага нэг бүрийн хүсэлтийг үйлдвэр, худалдааны яам хүлээн авч, биеийн халууныг зайнаас хэмжиж хянах нэгээс доошгүй хэрэгслээр хангах ёстой.


Үйлдвэр, худалдааны яамнаас хэрэгжүүлэх зайнаас биеийн халууныг хэмжигч тепловизор, термометр, агаар халдваргүйжүүлэгч зэргийн худалдан авалтын хүрээнд 2020 оны туршид цорын ганц нийлүүлэгч байгууллага нь "Швабе" холдинг байна.


Шинэ коронавирустэй тэмцэхэд зориулан Холбооны эмнэлэг – биологийн агентлагт 491,7 хүртэл сая рублийг олгоно.


Ажилгүй болсон хүмүүсийн тэтгэмж хүссэн өргөдлийг хүлээн авах болон тэдэнд зориулсан нөхөн олговрыг зайнаас олгох боломжийг зохион байгуулахыг Мишустин үүрэг болгожээ.


Коронавирустэй шууд болон дам холбогдуулж, үндэслэлгүйгээр ажлаас халахгүй байх санал боловсруулахыг М.М0ишустин бас үүрэг болгов.


Коронавирусын тархалтын эсрэг ажиллах эмнэлгийн байгууллагуудын бэлэн байдлын талаарх мэдээллийг бүс нутгууд засгийн газарт танилцуулах ёстой.


Үүний хамт бүс нутгууд онцгой байдлын үеийн гамшгийг арилгаж устгах талаар байгууллага хоорондын харилцан уялдаатай ажиллагаанд анхаарал хандуулсан сургалт зохион явуулах ёстой. Коронавирусын тархалтаас сэргийлэхэд чиглэсэн арга хэмжээг зүгшрүүлэх сургалтыг яам, байгууллагууд өөрсдийн зүгээс зохион байгуулах ёстой.


ОХУ-д ирж байгаа бүх төрлийн тээврийн хэрэгсэлд халдваргүйжүүлэх арга хэмжээний онцгой дэг журмыг Хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах талаар хяналт тавих асуудал эрхэлсэн Холбооны алба зохион байгуулах ёстой.


Бүс нутгийн өр зээлийн эргэн төлөлтийг хойшлуулах арга хэмжээ авахыг Сангийн яаманд даалгажээ.


Хямралын эсрэг зорилгоор төсвийн зарлагын тэргүүлэх чиглэл тогтоох саналыг гуравдугаар сарын 26-ны дотор боловсруулж танилцуулахыг Сангийн болон Эдийн засгийн хөгжлийн яаманд тус тус даалгажээ.


Импорт орлох төлөвлөгөөний хэрэгжилтийн хүрээнд авах нэмэлт арга хэмжээний санал боловсруулахыг Эдийн засгийн хөгжлийн яаманд Мишустин мөн үүрэг болгожээ.


“Олон улсын хоршоолол ба экспорт” хэмээх үндэсний төслийн арга хэмжээг оновчтой болгох замаар жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэх субьектүүдэд дэмжлэг үзүүлэх нэмэлт арга хэмжээний саналыг мөн Эдийн засгийн хөгжлийн яам боловсруулна гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

4 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 8 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 14 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 19 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 6 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 6 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 54 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 26 мин