Ногдол ашгийг таны идэвхитэй дансанд шилжүүлнэ

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Ц.БАЯР

“Эрдэнэс Тавантолгой” ХК-иас өнөөдөр /03.27/ ногдол ашигтай холбоотой асуудлаар ээлжит мэдээллээ хийлээ. Дэлхийн хэмжээнд “COVID-19” халдвар дэгдсэнтэй холбогдуулан Улсын онцгой комиссоос гаргасан шийдвэрийн дагуу тус компаниас хувьцаа эзэмшигч иргэддээ “1072 хувьцаа мэдээллийн төв”-ийн менежер Э.Баатарцогт, Монголын хөрөнгийн биржийн ахлах мэргэжилтэн П.Нямдорж нар мэдээлэл өглөө. Э.Баатарцогт ”Өнөөдрийн байдлаар 1800-1072 тусгай дугаарийн лавлах утсанд 8127 иргэн, биеэр 637 иргэн хандаж зөвлөгөө мэдээлэл авсан байна. Төв нээгдснээс хойш нийт  биечлэн ирсэн 28.783, утсаар 65.512 хандаж мэдээлэл аваад байна. Хувьцааны дансаа нээлгэсэн хоёр сая орчим иргэн байгаа нь хангалтгүй байгаа ” гэж хэллээ. Ногдол агшийг ирэх тавдугаар сарын 1-нээс олгож эхлэх юм. Тиймээс хувьцааны данс өмнө  нээлгэсэн иргэд уг дансаа сэргээж өөрийн идэвхитэй данстайгаа холбуулахаас гадна шинээр дансаа нээлгээгүй иргэд яаралтай дансаа нээлгэж баталгаажуулах шаардлагатай байгааг онцолж байна. Ингэхдээ иргэд өөрийн хувьцааны данс нээлгэсэн брокерийн компанидаа хандаж хүсэлтээ гаргаж, ногдол ашиг авах банкны дансаа баталгаажуулан бүртгүүлнэ. Түүнээс гадна өв залгамжлах эрхийн гэрчилгээгээр үнэт цаасыг шилжүүлэх харилцагч нь төвлөрсөн хадгаламж дахь дансны хөрөнгийг өв залгамжлалаар хүлээн авах тохиолдолд өв залгамжлах эрхийн гэрчилгээ, өв залгамжлагчийн иргэний үнэмлэх, түүнтэй адилтгах баримт бичиг, нас барсан хүний гэрчилгээ, өв хүлээн авагчийн өргөдөл, гүйлгээний шимтгэл, төлсөн баримт зэргийг үндэслэн өвлөн авах юм байна. Ногдол ашигтай холбоотой мэдээллийг олон сувгаар өгсөөр байтал зарим иргэд ямар ч мэдээлэлгүйгээс Хөрөнгийн биржид олноор ирэх зэргээр хүндрэл учирч байгааг МХБ-ийн төлөөлөл П.Нямдорж ярьж байв. Тэр “ Иргэд хувьцааны мэдээллийг манайхаас авахгүй “1072 Хувьцаа мэдээллийн төв болон цахим орчин ашиглан авах бүрэн боломжтой” гэсэн юм. Түүнчлэн “Эрдэнэс Тавантолгой”-н хувьцааг хуулиар  худалдах, арилжах, барьцаалах боломжгүй юм. "Эрдэнэс Тавантолгой”-н хувьцаа эзэмшигчдийн хурал ирэх сарын 24-нд Өмнөговь амйгийн Цогт-Цэций суманд хуралдана. Ногдол ашигтай холбоотой мэдээллийг таван эх сурвалжаас авч байна. Тухайлбал,

www.ett.mn вэб сайт "1072 хувьцаа мэдээллийн төв” фэйсбүүк хуудас  

1800-1072 тусгай дугаар / энгийн утасны тарифаар/ ETT аппликейшн,

158989 мессеж дугаар эдгээрээс  авч болно

Эх сурвалж:www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 34 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 25 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 38 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 43 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 48 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 35 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 35 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин