ОХУ тусламжийн есөн онгоцоо Итали руу нисгэлээ

2020-03-23
Нийтэлсэн: Админ
 2 мин унших

М.ЗҮЙР

ЭМЯ өнөөдрийн ээлжит мэдээллээрээ коронавирусын халдвар дэлхийн 191 оронд бүртгэгдэж, нийт 292.142 хүн өвчлөөд байгааг мэдээллээ. Итали, Испани, Америк, Францад өвчний тархалт хурдтай нэмэгдэж, өдөрт шинээр 20 мянга гаруй халдварын тохиолдол илэрч, нас баралт 1000 давж байгааг онцоллоо. Тиймээс халдвараас сэргийлэхийн тулд гэрээсээ гарахгүй байх, нэг дор 2-оос дээш хүнийг бөөгнөрөл гэж үзэж, хүмүүс хоорондоо 1.5-2 метрийн зайнаас харьцах шаардлагатайг сануулллаа. Ковид 19 хамгийн их халдварлаж байгаа Итали улсад өнгөрсөн 24 цагийн байдлаар гэхэд 651 хүн нас барж, 5000 гаруй шинэ тохиолдол бүртгэгджээ. Коронавирусын тархалтын байдал ийнхүү хүндэрч, нэг өдрийн нас баралтаараа тэргүүлж, гамшигийн байдалд хүрч байгаа тул Итали улсын Ерөнхий сайд Конте ОХУ-ын ерөнхийлөгч В.В.Путинээс тусламж хүсчээ. В.В.Путин хариуд нь туслахаа амлаж, тэр дор нь цэргийнхэндээ үүрэг өгч, шуурхай арга хэмжээ авч эхэлсэн байна. Тэдэнд хэрэгтэй бүх эм, материал, аппаратууд, хүмүүнлэгийн тусламжийн бараа ачсан есөн ширхэг цэргийн ачааны аварга том ИЛ-16 онгоц, эмч нарын найман баг, цэргийн 100 вирусолог-эмч нарыг техник хэрэгсэл, майхан, хоол унд, эм тариа, хувцас хэрэгсэлтэй нисгэжээ. Энэхүү хүмүүнлэгийн тусламжийн ажлыг голомт дээрээс нь сурвалжлахаар Звезда сувгийн нэг  сурвалжлагч хамт явуулсан байна. ОХУ-ын тусламжийн баг тус улсад сovid-19 өөр өвчилсөн хүмүүсийг эмчлэх явцдаа нэг ч лирийг Итали улсаас авахгүй юм байна.

Эх сурвалж: www.polit.mn

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

1 цаг 48 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

1 цаг 53 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

1 цаг 58 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

8 цаг 45 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

8 цаг 45 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

18 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 5 мин
АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

АН: Онгоцны түлш нийлүүлэх тухай хэлэлцээрийн төслийг дэмжихгүй

Өчигдөр 13 цаг 38 мин