Д.Трамп Их-7-гийн уулзалтыг өөрчилж, цахимаар хийхийг санал болгов

2020-03-20
Нийтэлсэн: Админ
 1 мин унших

Д.АРИУН

АНУ-ын төрийн тэргүүн Дональд Трамп ирэх зургадугаар сард болох Их-7 –гийн орнуудын дээд хэмжээний уулзалтыг коронавирусээс болж үүсээд байгаа нөхцөл байдлаас үүдэн өөрчлөх тухай саналтай байгааг Цагаан ордны төлөөлөгч Жадд Дир мэдэгджээ. Улс орнууд COVID-19-тэй холбоотой эрүүл мэнд, эдийн засгийн салбарт үүсээд байгаа нөхцөл байдалд илүү их анхаарлаа холбогдуулах шаардлага тулгараад байгаа гэдгийг тэрээр онцолжээ. Цахимаар видео холбоогоор хийхэд заавал зургадугаар сар гэж хүлээхгүйгээр дөрөв, тавдугаар сард ч хийх боломжтой гэдгийг ч дурдсан байна. Цагаан ордон өмнө нь Их-7-гийн дээд хэмжээний уулзалтыг хийх газраар Майами дахь Trump National Doral амралтын цогцолбор байж болно хэмээн нэрлэж байсан юм. Гэвч Конгрессын нөлөө бүхий гишүүдээс Ерөнхийлөгч Д.Трампын эзэмшдэг амралтын газарт дээд хэмжээний уулзалтыг зохион байгуулах, санхүүжүүлэхийг хориглосон заалт бүхий хуулийн төсөл өргөн барьснаас болоод зогссон билээ.  Үүний дараа Цагаан ордон Их-7-гийн удирдагч нарын уулзах шинэ газрыг товлох хэрэгтэй болсон юм. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас гуравдугаар сарын  11-нд шинэ төрлийн короавирус буюу COVID-19-ийн тархалт нь цар тахлын хэмжээнд хүрсэн хэмээн зарласан билээ. Дэлхий даяар 166 орны 250 шахам мянган хүн халдвар авч, бараг арван мянган хүн амь насаа алдаад байгаа. АНУ-ын тухайд халдварын тоо 14 болж, 200 хүн нас барсан. ОХУ-д хамгийн сүүлийн мэдээллээд 199 хүн халдвар авч, таван хүн амь насаа алджээ. Монгол Улсын тухайд халдварын 6 тохиолдол бүртгэгдээд байгаа.  

Polit.mn-ийн санамж: Шинэ төрлийн коронавирусын халдвараас сэргийлэхийн тулд гараа сайн угааж, ариутгаж, гадуур гарсан үедээ амны хаалтаа төв зүүгээрэй. Онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгааг анхаарна уу.

Эх сурвалж: www.polit.mn

“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

19 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 10 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 23 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 29 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 33 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 20 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 20 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 9 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 40 мин