Жорес Алферов “гунигтай төгссөн сонирхолтой амьдрал”

2020-03-20
Нийтэлсэн: Админ
 12 мин унших

Орчуулсан Д.ЭНХЭЭ

Нобелийн шагналт, академич Жорес Алферов 2020 оны гуравдугаар сарын 15-нд 90 нас хүрэх байлаа. Энэ онд түүний 90 насны ойд зориулж эрдэмтний өөрийнх нь хүсэлтээр ТАСС-ын сурвалжлагч Олег Сердобольскийн хийсэн бичлэгээр бүтээсэн “Коперникт атаархахуй... Сүүлчийн хүүрнэл яриа” хэмээх дурсамжийн ном хэвлэгдэж гарна. Эрдэмтний ярианаас сэтгүүлч хуваалцжээ. Жорес Иванович 2017 оны намар надад хандаж, дурсамж ярианы бичлэг хийхийг хүссэн юм. Гайхалтай хурц ойтой тэрээр сүүлийн жилүүдэд хүнд өвчин, хүчтэй эмийн нөлөөгөөр цаг өнгөрөх тусам тэрхүү чадвар нь аажмаар суларч байсан болохоор туулж өнгөрүүлсэн амьдралаа эргэж нэгэнтээ дурсахыг хүссэн юмсанж. Найм дахь арван жилийг үдэнгээ хичээж зүтгэн байж хүрсэн амьдралынхаа ноён оргил дээрээс ийнхүү эргэж дурсах нь түүний хувьд нэн чухал байжээ. 2017 оны арваннэгдүгээр сарын 19-нөөс 2019 оны нэгдүгээр сарын 19-ний хооронд бид Комарово тосгон дахь түүний хөдөө гэрт бүтэн сайн өдөр болгон уулзаж, Жорес Ивановичийн амьдралд эргэж улирсан бүхий л цаг хугацаа, мөч хором нэг бүрийг хамруулан хуучилж амжсан. “Гунигтай дуусгаж байгаа ч гэсэн би сонирхол дүүрэн амьдралыг туулж өнгөрүүлсэн шүү” хэмээн санаашрангуй унагаж хэлсэн түүний үг эдгээр бүх уулзалтын өвөрмөц гол утга санааг илэрхийлсэн. Хувь тавилангаа хүлээн зөвшөөрсөн энэ үгтэй бидний хийсэн уулзалтын бүхий л хөг аяс нийлж, нийцэж байсан. Түүний дурсамж ярианд бас шинэ өнгө аясаар хэлж, утга санааг шинээр илэрхийлсэн хэсгүүд ч бий.  

Сахиусан тэнгэрийн тухайд  

Энэ бол цор ганц миний гэргий л юм болов уу даа. Миний бүхий л амьдралын гол зүйл бол нэг талаас, тэс ондоо (гетеро) бүтцийн салбарт хийж байсан миний судалгаа шинжилгээний ажил, манай оронд электроникийг хөгжүүлэх явдал байсан.  Гэргий Тамарагийн хамт, 2005 он
© Юрий Белинский/ТАСС[/caption] Нөгөө талаас, хамгийн аймшигтай зүйл бол миний хувьд Зөвлөлт Холбоот улсын задрал, ерөнхийдөө улс орны маань доройтол мөхөл байсан. Энэ бүхэн манай гэр бүлд ч ялгаагүй нөлөөлсөн. Хүнд хэцүү тэр цаг мөчид Тамара (Тамара Георгиевна Алферова.ТАСС-ын тайлбар) маань надад байнгын түшиг тулгуур болж, дэмжлэг үзүүлдэг байсан.  

Шинжлэх ухаан дахь атаа жөтөөний талаар  

Хэн нэгний хүрсэн үр дүн л ийм мэдрэмж [шинжлэх ухааны атаа] төрүүлдэг бөгөөд үүнийг шинжлэх ухаанд хамгийн гол зүйл гэж би хаа нэгтээ уншсан санагдана. Гэхдээ ийм мэдрэмж надад хэзээ ч төрж байгаагүй. Тодорхой асуудал, зорилтыг л шийдвэрлэх гэж бүх цагаа зориулсан. Хэн нэгэнд атаархах цаг зав, орон зай надад байгаагүй.  

Шинжлэх ухааны төгс төгөлдөр үзэл санааны тухайд 

Шавь нарынхаа хамт эрдэм шинжилгээний лабораторид, 1984 он
© Юрий Белинский/ТАСС[/caption] XIX, XX зууны зааг дээр үүссэн квантын физик, Эйнштейны харьцангуйн онол, гэрлийн квант онолын тухай түүний үзэл санаа бол маш гоё үзэл санаанууд. Эдгээр үзэл санаа шинжлэх ухаанд асар их суурь ач холбогдолтой болохоос гадна мөн чанарынхаа хувьд дэндүү гоё юм. Тэдгээрийн гоё сайхныг би ихээхэн хожуу мэдэрч ухаарсан байх, гэхдээ энэ бол зөвхөн орчин цагийн физикийн салбар гэлтгүй суурь үзэл санаанууд гарцаагүй мөн. Квантын физикийн эдгээр суурь үзэл санаанууд л ерөөсөө орчин үеийн шинжлэх ухааныг өөрчилсөн шүү дээ. Мэдээж, тэдгээр үзэл санаа туйлын гоё сайхан л даа.  

“Үнэн алдартны соёлын үндэс”хичээлийн тухайд  

Энэ бол хувьсгалаас өмнө “Бурхны зарлиг (хууль)” (“Закон Божий”) хэмээн нэрлэдэг байсан хичээлийг “Үнэн алдартны соёлын үндэс” хэмээх хичээл болгоод оруулж байгаа хэрэг. Шашны түүх гэдэг хичээлийг ахлах ангид оруулаач, харин дөрөвдүгээр ангид “Үнэн алдартны соёлын үндэс” хичээл оруулж байгаа бол “Бурхны зарлиг (хууль)” хичээлийг л оруулж байгаа хэрэг шүү гэж би уг нь тэдэнд хэлсэн юмсан. Мэдээж, би үүний эсрэг.  

Уншдаг номын тухайд  

Миний дуртай ном бол одоо Альберт Эйнштейны их, бага ямар нэг хэмжээгээр хялбаршуулсан бүтээлүүд хэвээр байна. Би саяхан өөд болсон Британийн онолын физикч Стивен Хокингийн бүтээлийг унших маш дуртай. Тэр маш хүнд өвчтэй хүн байсан. Дашрамд хэлэхэд, хэдийгээр тэр шашин шүтдэггүй байсан боловч агуу тэсрэлтийн үзэл санааг анх нээсэн энэ хүний гоц суу ухааныг хүндлэн дээдэлж Дарвин, Ньютон нарыг оршуулсан сүмд тэдний шарилын дунд чандартай бумбыг нь оршоосон. Шинжлэх ухааны гоё сайхан үзэл санааны тухай хэрэв ярих гэвэл агуу тэсрэлтийн үзэл санаа үнэхээр дэндүү гоё санаа. Ер нь би урдын адил шинжлэх ухааны хялбаршуулсан зохиол бүтээл унших дуртай. Олон ном зохиолыг дахин дахин унших дуртай. Манай зохиолчдоос миний хамгийн хайртай зохиолчдын нэг бол Михаил Шолохов. “Дөлгөөн Дон”, “Сэтгэлийг шинэтгэсэн нь”, “Тэд Эх орныхоо төлөө тулалдсан” зэргийг унших дуртай. Дахин дахин уншина. Нэгэнт унших номын тухай яриа өрнөсөн болохоор орчин үеийн залуучууд, за тэгээд дан ганц залуучууд ч гэлтгүй, бүгд л ном уншихаа огт больсон явдал урам хугалж байна. Миний хувьд энэ бол эмгэнэл гэсэн үг. Миний унших дуртай зохиолчдын тоонд Жюль Верн байнга ордог. Тэр бол шинжлэх ухааны уран зөгнөлийн сонгодог зохиолч. Ах дүү Стругацкий нарын бүтээлүүд харин, мэдээж, арай сулавтар. Шинжлэх ухааны уран зөгнөлийг би яагаад ингэтлээ ухаангүй сонирхдог болсоноо би хэлэхгүй ээ. Гэхдээ Жюль Верн бол гарцаагүй миний хайртай зохиолч. Нэмж ойлгох хэрэгтэй өөр нэг зүйл бол миний идэр залуу нас дайны он жилүүдтэй давхцаж өнгөрсөн явдал. Дайн эхлэхэд би арваннэгтэй, дуусахад арвантавтай байсан. Тийм болохоор тэр үед надад уншчихмаар ямар ном олдоно тэдгээрийг л уншдаг байлаа. Дайны он жилүүдэд би аль нэг хичээлээр дараагийн ангид үзэх сурах бичиг олдмогц түүнийг сонирхож уншдаг байснаа санаж байна. Надад хэрэгтэй байж л дээ. Ер нь зүгээр идэр залуу байхад уран зохиолын сайн ном л миний сонирхлыг их татдаг байсан гэж хэлж болох юм. 

Хотын захад орших гэртээ, 2005 год
© Юрий Белинский/ТАСС[/caption] Каверин бас л яахын аргагүй унших дуртай зохиолч. “Хоёр ахмад” (“Два капитана”) хэмээх роман бол манай гэрийнхний хайртай ном байсан. Дайнаас өмнө ээж маань худалдаж авч ахад минь бэлэглэсэн юм. Ах маань ч энэ зохиолд маш хайртай байсан. Түүнийг уншсаны дараа би уншиж, бас л маш дуртай болсон. Энэ номын гол баатар Саня Григорьевын “Тэмцэх, эрж хайсаар олох, бууж өгөхгүй байх” гэдэг уриа миний уриа болсон. Үүний хамт би юуны төлөө тэмцэж байгаагаа мэддэг байх явдал маш чухал гэдгийг онцолдог юм. Гранинтай бид хөршүүд байлаа. Нөхөрсөг дотно харилцдаг байсан. Ер нь Зөвлөлтийн яруу найрагчдаас Маяковский бол миний хайртай найрагч. Миний таньдаг, би түүнд маш сайн ханддаг нэгэн зохиолч бол Белорусийн гайхалтай үлгэрч, жүжгийн зохиолч Кондрат Кондратович Крапива юм. Түүний хүүтэй би нэг сургуульд хамт сурч байсан юм. Манайхан Минскт амьдарч байсан эхний жилүүдэд бид хөршүүд байсан. Тэр бол гайхалтай сайхан хүн байсан. Эхнэрээ дэндүү эрт алдсан даа. Том хүү нь миний ахын нэг адил фронтод амь үрэгдсэн. Ихэвчлэн үнэнч шударга, төлөв даруу байна гэдэг бол тэр үеийнхний нийтлэг шинж юм даа.   Онигооны тухайд   Онигоонд би маш дуртай. Онигоо хэрэгтэй. Капица, Басов, Прохоров гээд манайхны бараг бүх толгой эрдэмтэд хошин шогийн мэдрэмжтэй. Амьдрал ахуй нь амаргүй ч гэсэн Александров мөн л онигоонд дуртай нэгэн байсан. Келдыш ч мөн адил хошигнохдоо сайн байсан. Би ч ялгаагүй, хошигнож наргихаас хойш суудаггүй.  

Ой санамж хийгээд сэтгэл донсолгосон үйл явдлын тухайд   Миний ой санамж гайхалтай сайн байсан юм. Наян зургаа хүртлээ үнэхээр хосгүй гэж хэлж болохоор сайн байсан. Нарийн ширийн өчнөөн зүйлийг тов тодхон санана. Харин сүүлийн хоёр жил ойр ойрхон өвдөж, тэгснээ өвчин бүр хүндэрч, улмаар олон юмыг мартах болжээ. Миний амьдралд тохиолдсон хамгийн хүнд хэцүү сэтгэл донсолгож, гэр бүлийн маань амьдралд хүртэл нөлөөлсөн зүйл гэвэл Зөвлөлт Холбоот улс задарч бутарсан үйл явдал. Үүнтэй би хэзээ ч, бүр амьдралынхаа эцсийн мөчийг хүртэл эвлэрч чадахгүй.  

Хоногийн хамгийн үр бүтээлтэй цагийн тухайд

Шведийн хаан XVI Карл физикийн салбарын Нобелийн шагнал гардуулах үеэр, 2000 он
© AP Photo/Jonas Ekstromer/Pressens Bild[/caption] Унтах дуртай, оройтож босно. Урьд нь ч тийм байсан. Ер нь би байнга унтах дуртай. Өглөө эрт ажилд явна гэдэг надад тун хэцүү байсан. Нойроо ханатал унтаж сэрээд дуртай ажлаа л хийж эхэлнэ, өдөржин, оройжин. Суут гэж хэлэхээр сүйдтэй зүйл би зүүдлээгүй. Би зүгээр шөнө оройгүй удаан цагаар ажилладаг л байсан. Мэргэжлийнхээ дагуу ямар нэг зүйлийг үнэхээр тэсч ядан хиймээр санагдсан бол өглөө маш эрт босож чаддаг байсан. Гэхдээ ямар нэг ховор содон зүйл зүүдлэгдсэн гэж хэлж чадахгүй.  

Академич Алферовын “хүүхдийн цэцэрлэг”-ийн тухайд  

Алферовын “хүүхдийн цэцэрлэг”  гэнээ? Үгүй ээ... Яагаад гэдгийг хэлж чадна. Алферовын “хүүхдийн цэцэрлэг” хэдийд үүсэх боломжтой болсон гэхээр би болон миний шавь нарын хооронд насны ялгаа харьцангуй их болсон. Энэ бол нэгдүгээрт. Хоёрдугаарт, “Иоффе эцгийн хүүхдийн цэцэрлэг” бол манай оронд физикийн салбарын шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажил хийхэд асар их хэрэгцээ шаардлага үүссэнтэй юуны өмнө холбоотой юм. Абрам Федорович шинжлэх ухааны судалгаа шинжилгээний ажилд залуучуудыг татан оролцуулдаг байсан. Сонирхол татдаг болохоор залуучууд ч шинжлэх ухааныг зорьдог болсон. Залуучууд хэрэгтэй гэдгийг ер нь мэдэрцгээсэн. Тэрээр залуучуудыг физик техникийн сургууль руу уруу татдаг байсан юм. Иоффегийн гол чанар гэвэл тэр авьяаслаг шавь нараа өөрийнхөө дэргэд барих биш харин шинэхэн байгуулагдсан эрдэм шинжилгээний төвүүд рүү илгээдэг байв.

© Юрий Белинский/ТАСС[/caption] Эрдэм шинжилгээний төвүүд тэр үед ар араасаа байгуулагдсаар байсан, Харьковын, Днепропетровын, Томскийн физтех, Уралын физикийн хүрээлэн… гээд. Тэдгээрт эрдэмтэд хэрэгтэй байлаа. Абрам Федорович харин шавь нараа тийш нь илгээдэг байсан. Харин би шавь нараа хааш нь явуулах вэ дээ? Бостон руу явуулалтай биш?.. Тэнд харин үнэхээр шавь нар бий болсон шүү, намайг дурсаж санадаг юм байна лээ. Бостонд очихдоо би шавь нартайгаа уулздаг юм. Гэхдээ энэ бол өөр тохиолдол шүү дээ.  

Нухацтай шийдвэр гаргах үеийн өөдрөг сэтгэлийн тухайд  

За даа, хүнд асуулт байна... Ард түмэнд итгэх итгэл... 40-өөд оны эхээр, фашистуудтай дайн хийж эхлэхэд манай орны хүн амын 90 хувь ялалтдаа итгэлтэй байсан. Хүнд бэрх сорилттой тулгарна гэдгээ ч, ялалт биднийх гэдгээ ч мэдэж байсан. Европ дахинд бид эрх чөлөө, тусгаар тогтнол авчирсан. Одоо харин бид юу тээж явна? Хүнд хэцүү цаг үе бидэнд нэг бус удаа тохиолдож байсан, хамгийн хэцүү нөхцөл байдлыг бид яаж ийгээд л давж гардаг байсан. Өнөөдөр бид, манай улс орны түүхэн дэх хамгийн хүнд хэцүү цагийг туулж байна гэж би боддог. Үгүй ядаж, сүүлийн хэдэн зуун жилийн түүхэнд гэж хэлье. Тийм ээ, тийм. Би тэгэж бодож байна. Польш биднийг эзлэн түрэмгийлсэн, Минин, Пожарский нарын цаг үеийг би мэдэхгүй л дээ. Гэхдээ сүүлийн 200-250 жилийн дотор бол гарцаагүй. Бид маш их зүйлээ алдсан... Украиныг бид алдана гэж хэний толгойд орох вэ дээ! Урьд нь амь үрэгдсэн ахыг минь нутаглуулсан Черкасск муж руу жил бүр явдаг гэж би танд ярьсан даа. Энэ бол тэр чигээрээ жинхэнэ украин муж, тэнд оросоор хэн ч ярьдаггүй. Тэгсэн мөртлөө тэд бол бидний андууд. Одоо би тийшээ явж чадах үгүйгээ ч мэдэхгүй байна... Ийм дэг сургууль алга. Бурхны авралаар тэнд ахан дүүсийн шарил байна. Хэнтэй ярьж, хэнийд очихоо би мэдэхгүй байна. Энэ бол аймшигтай.   Амь үрэгдсэн ахынхаа тухайд  

Миний хувьд тэр маань одоо ч амьд сэрүүн хэвээр байж, би түүнтэй ярилцдаг юм. Бид хоёр улс орны, манай гэр бүл, удам судрын асуудлыг хэлэлцдэг. Бас өнөөдрийн тухай ч хоёул хөөрөлдөнө. Тэр бол миний төрсөн ах, анд нөхөр минь байсан. 20 жилийн өмнө тэр маань амь үрэгдэж, би аль хэдийн наян найм хүрсэн хэдий ч ах минь байсан чигээрээ л байна.  

*   *   *

Жорес Алферовын дурсамж номыг нээхэд “Миний амьдрал юугаараа надад сургамжтай вэ? Хүнд хэцүү бүхий л нөхцөл байдалд би цаг үргэлж өөрийнхөөрөө үлдэхийг хичээж байсанд л юм болов уу даа” хэмээн уншигчдад хандсан мөрөөр эхэлдэг. “Ороо бусгаа энэ хорвоод сөхөрч сөгдөлгүйгээр” цаг ямагт өөртөө хүч тэнхээ олж, өөрийнхөө энэ зарчмыг хатуу чанд дагаж мөрдөхөд Жорес Ивановичэд ямаршуу амаргүй байсан гэдгийг дурсамж яриаг нь бичиж тэмдэглэх зуураа би нэг бус удаа итгэж үнэмшсэн билээ.  

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.3.20  БААСАН  № 54 (6279)

“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

16 цаг 55 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

16 цаг 55 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

16 цаг 55 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

16 цаг 55 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

16 цаг 55 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

16 цаг 55 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

16 цаг 55 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

16 цаг 55 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

16 цаг 55 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

16 цаг 55 мин