Эдийн засгаа дэмжихийн тулд Орос улсын эсрэг тавьсан хоригийг эцэс болгохыг уриалав

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Гэрэл зургийг Фото: Екатерина Чеснокова / РИА Новости
Д.ЭНХЭЭ Эдийн засгаа дэмжихийн тулд Орос улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг эцэс болгохыг Германд уриалав. Ийм үзэл бодлыг Бундестагийн олон улсын харилцааны хорооны гишүүн Антон Фризен РИА Новости агентлагтай ярилцахдаа илэрхийлжээ. Түүний хэлснээр, хориг арга хэмжээнээс татгалзах нь коронавирусын халдвар тархалтын үед эдийн засгаа дэмжихэд Герман улсад тус дэмтэй ажээ. Тэрээр, 2020 онд дотоодын нийт бүтээгдэхүүн нэг хувийн алдагдал хүлээнэ гэж шинжээчид үзэж байгаа талаар өгүүлжээ. Түүнчлэн, хориг арга хэмжээг сунгаснаар германы эдийн засаг сар бүр 667 сая, жилдээ найман тэрбум евро алдаж байна хэмээн Фризен мэдэгджээ. “Хориг арга хэмжээнээс эдийн засгийн хувьд бүгд хохирдог бол улс төрийн хувьд хэн ч хождоггүй. Энэ оны зургадугаар сард Европын холбооны чуулган дээр хориг арга хэмжээг сунгах асуудал хэлэлцэхэд Герман улс “үгүй” гэж хэлэх ёстой” хэмээн Бундестагийн депутат онцлов. Гагцхүү Орос улстай хамтарч байж л аюулгүй байдал, эдийн засгийн хөгжил боломжтой гэдгийг ухаарч ойлгоход цар тахлаас үүдсэн хямрал тус нэмэр болно хэмээн итгэж байгаагаа Фризен илэрхийлжээ. Коронавирустэй хийх тэмцлийн суурь дэвсгэр дээр Орос улсын эсрэг тавьсан хориг арга хэмжээг цуцлахыг Бундестагийн олон улсын хорооны гишүүн Дальдемар Гердт мөн урьд нь уриалж байсан. “Бид хөршүүдтэйгээ хамт байж, Орос улстай тогтоосон худалдааны эргэлтээ сэргээх хэрэгтэй” хэмээн Гердт мэдэгдсэн. Европын холбооны улс орнууд, мөн АНУ болон Украин улс 2014 онд Москвагийн эсрэг эдийн засгийн хориг арга хэмжээг анх тогтоосон. Бүх нийтийн санал асуулгын үр дүнгээр Крымын хойг Орос улсын бүрэлдэхүүнд орсны дараа энэ хэрэг явдал гарсан. Тус хойгийн бүгд найрамдах улс Орос улсад нэгдэж орсныг хууль бус үзсэн бөгөөд гэхдээ Москва эдгээр буруутгалыг няцаадаг. Дараа нь Донбасст гарсан зөрчлийн улмаас 2015 онд мөн хориг тогтоосон. Үүний хариуд хориг арга хэмжээг дэмжсэн улс орнуудаас хүнсний бүтээгдэхүүн импортлохыг Москва хориглосон.  Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

26 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 17 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 30 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

2 цаг 35 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

2 цаг 40 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 27 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 27 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 16 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

22 цаг 47 мин