Д.АРИУН
Москвад халдвартын эмнэлэгт эмчлүүлж байсан коронавирусын халдвар авсан эмэгтэй өнөөдөр нас барсан талаар gazeta.ru мэдээлжээ. 79 настай эмэгтэй чихрийн шижин, зүрх судасны эмгэгтэй байсан бөгөөд тэрээр ОХУ-д шинэ төрлийн вирусын халдвараар амь насаа алдсан эхний хохирогч болжээ. Нас барсан эмэгтэйн ойрын хүрээнд байсан хүмүүс эмнэлгийн хяналтад байгаа аж.
Эх сурвалж: www.polit.mn