Коронавирусын цар тахлын эсрэг ОХУ-ын бэлтгэл хангасан байдалд ДЭМБ сайн үнэлгээ өгөв

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: TASS/Zuma/EPA/Jean-Christophe Bott
  Д.ЭНХЭЭ Коронавирусын халдвар тархалт газар авахаас сэргийлж ОХУ-ын Эрүүл мэндийн яамны бэлтгэл хангасан байдлыг ОХУ-д суугаа Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) төлөөлөгч Мелита Вуйнович сайн гэж үнэлэв. Энэ тухай тэрээр гуравдугаар сарын 18 – ны лхагва гаригт өгүүлжээ. “Эрүүлийг хамгаалахын тогтолцооны бэлтгэл хангах ажил сайн явж, шаардлагатай бүх зүйлийг тооцоолсон байна. Халдвар авсан тохиолдлын 20 хувь уушгины хатгалгаа болж, хүчилтөрөгчийн дутагдалд ордог учраас өндөр технологийн тусламж үзүүлэхэд шаардлагатай бүх зүйл бэлэн байна” хэмээн Вуйнович ТАСС агентлагтай ярилцахдаа эшлэв. Энэ цаг мөчид ОХУ-д эмчилгээний сайн орчин нөхцөлд тусгаарлах, хөл хорио тогтоох горимыг сахиж мөрдөж байгаагийн зэрэгцээ Москвад хүний бөөгнөрөл ихтэй газруудад өвчлөл гарах эрсдлийг бууруулах үүднээс ард иргэдийг зайнаас ажиллах (social distance) чиглэлээр нийгмийн ажлыг зөв зүйтэй зохион байгуулж байна хэмээн тэрээр нэмж хэлэв. ОХУ-д цар тахлын үед хөдөлмөрийн үйл ажиллагааг албан ёсоор бүрэн бус хэлбэрээр зайнаас явуулах асуудлыг ажлын цагийн шинэ горимд тусгасан заалтыг Хөдөлмөрийн хуульд нэмэлт өөрчлөлтөөр оруулж байгаа тухай мөн энэ өдөр тодорхой болсон билээ. ОХУ-д коронавирусийн эсрэг вакцин гаргаж авах ажил хийгдэж байгаа талаар Ерөнхийлөгч Владимир Путин өгүүлсэн. Оросын эрдэмтэд аль болох түргэн үр дүнд хүрнэ хэмээн итгэж найдаж байгаагаа төрийн тэргүүн онцолсон. Гурван сарын дотор COVID-19-ийн эсрэг хямд үнэтэй вакцины үйлдвэрлэлийн эхний хэв загварыг бий болгож болно хэмээн Москвагийн их сургуулиас гуравдугаар сарын 17 – нд мэдээлжээ. SARS-CoV-2 вирусын дэгдэлтийг анх 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хятадын Уханьд зарласан. Гуравдугаар сарын 19-ний 04:00 (москвагийн цагаар) цагийн Woldometer – ийн байдлаар дэлхийд 218768 хүн халдвар авч, 84388 өвчтөн эдгэрч, 8945 хүн нас баржээ. ДЭМБ гуравдугаар сарын 11-нд коронавирусын цар тахлын тухай зарласан. 130 гаруй улс оронд өвчилсөн тохиолдол бүртгэгджээ. Коронавирусын нөхцөл байдлын хяналт шинжилгээ, үнэлгээний шуурхай төвийн мэдээгээр ОХУ-д гуравдугаар сарын 19-ний байдлаар 147 иргэн халдвар авсан. 8 хүн эмнэлгээс гарсан байна. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 45 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 58 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

4 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

4 цаг 8 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 55 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 55 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин