АНУ-ын Конгрессын хоёр гишүүн  COVID-19-ын халдвар авчээ

2020-03-19
Нийтэлсэн: Админ
 1 мин
Марио Диас-Баларт. Фото: AP Photo/Jose Luis Magana
  Д.АРИУН АНУ-ын Конгрессын гишүүн Марио Диас-Баларт  шинэ төрлийн коронавирусын халдвар авсан талаар улстөрчийн хэвлэлийн алба лхагва гаригт мэдээлжээ. Өнгөрсөн бямба гаригийн орой тэрээр халуурч, толгой нь өвдсөн байна. Дараа нь тэрээр халдвар авсан нь батлагдсан байна. Флорида мужаас сонгогдсон Бүгд найрамдах намын улстөрч өөрөө цахим хуудастаа биеийн байдал сайн байгаа гээд иргэдийг анхаарал болгоомжтой байхыг сануулсан байна. Америкийн конгрессын гишүүдээс COVID-19-ын халдвар авсан эхний хүн нь Конгрессын гишүүн Марио Диас-Баларт болж байгаа аж. Харин халдвар авсан Конгрессын хоёр дах гишүүн нь Ардчилсан намын гишүүн, Юта мужаас сонгогдсон  Бен Макадамс бөгөөд түүний шинжилгээний хариу “эерэг” гарчээ. Амралтын өдрүүдээр түүний бие тавгүй байсан бөгөөд өөрөө ханиад хүрсэн хэмээн бодсон ч, дараа нь эмчид хандаж, шинжилгээ өгсөн байна. Лхагва гаригт гарсан шинжилгээний хариугаар халдвар авсан нь батлагджээ. Тэрээр одоо өөрийн муждаа гэртээ сайн дурын карантинд байгаа талаараа сошиал хуудастаа бичсэн байна. Үүнээс өмнө тус улсын Ерөнхийлөгч Дональд Трамптай уулзсан Бразилийн төлөөлөгчид дундаас халдвар илэрсэнтэй холбоотойгоор  тэрээр коронавирусын шинжилгээ өгч, сөрөг хариу авснаа зарлаж байсан билээ. Өнөөдрийн байдлаар АНУ-д халдвар авсан хүний тоо 9300 давж, 152 хүн нас барж, тус улсад онц байдал зарлаад байгаа юм. Эх сурвалж: www.polit.mn  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

59 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 50 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 3 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 9 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 13 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 0 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 0 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 49 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 20 мин