Хутис босогчид Эль Жауф мужийг эзэлсэн гэв

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД Йеменийн босогчдын хутис бүлэглэл Хабб, Шааф дүүрэг болон Аль Хазмын цөлийг орхиж Саудын Арабтай хиллэдэг Эль Жауф мужийн захиргааг хяналтдаа авсан гэж мэдэгдсэн байна. Мөн энэ бүс нутагт таван удаа хийсэн мөргөлдөөний дараа сөргөлдөгч бүлэглэлийн 100 гаруй цэргийг устган, шархдуулж олзолсон гэж мэдэгдсэнийг хутис “Аль Масира” сонин мэдээлжээ. Түүнээс гадна 50 гаруй байлдааны үйл ажиллагаа явуулсны зарим нь Саудын Арабын хэрэгжүүлсэн цэргийн шаталсан ажиллагааны хариуд хийсэн гэв. Саудын Арабын толгойлсон эвслээр дэмжүүлсэн Абд Раббу Мансур Хади ерөнхийлөгчийн Засгийн газар болон Ираны дэмжлэгийг авсан босогчдын хутис бүлэглэлийн хооронд өрнөсөн Йемен дэх мөргөлдөөн нь дэлхийд хүмүүнлэгийн том хямралыг гарахад хүргэснээс гадна 100 мянган хүн амь үрэгдсэн байна. Мөн энэ улсын хүн амын 80 хувьд нь хүмүүнлэгийн тусламж шаардлагатай байгаа бөгөөд 10 сая хүнд өлсгөлөн нүүрлээд байгаа аж. Харин долоон сая хүн хоол, хүнсний дутагдалд ороод байгаа юм байна. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 10 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 1 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 14 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 19 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 24 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 11 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 11 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 0 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 31 мин