Коронавирусын улмаас Тувад өчигдрөөс өндөржүүлсэн бэлэн байдал тогтоов

2020-03-18
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.ЭНХЭЭ Коронавирусын тархалтаас сэргийлэхийн тулд мягмар гаригаас эхлэн Тува улсын нутаг дэвсгэрт өндөр жүүлсэн байдлын дэглэм хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Энэ тухай бүс нутгийн тэргүүн Шолбан Кара-оол аппаратын зөвлөгөөн дээр мэдээлжээ. "2020 оны гуравдугаар сарын 17-ны 00:00 цагаас 2020 оны дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл Тувагийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт “Өндөржүүлсэн бэлэн байдал”-ын дэглэм тогтоосугай. Шинэ коронавирусын халдвар тархалтын нөхцөл байдлаас хамааран дэглэмийг сунгах, эсвэл цуцлаж болно. Захирамжид гарын үсэг зурсан, би өөрөө хяналт тавина”  хэмээн Кара-оол хэлжээ. Өндөржүүлсэн бэлэн байдлын дэглэм хүчин төгөлдөр үйлчлэх хуагцааанд сурагч, оюутны оролцоотой сургууль дундын болон орон нутаг хоорондын арга хэмжээ зохион байгуулахыг хоригложээ. Олныг хамарсан арга хэмжээний тоог цөөлөх, боломжоороо видео хэлбэрээр, эсвэл үзэгчгүйгээр зохион байгуулахыг орон нутгийн гүйцэтгэх эрх мэдлийн болон өөрөө удирдах ёсны байгууллага, үйлдвэрийн газруудад зөвлөмж болгожээ. Хүний сайн сайхан аж байдал, хэрэглэгчийн эрхийг хамгаалах салбарт хяналт тавих Оросын холбооны бүс нутгийн албаны баримтаар Тувагийн бүгд найрамдах улсын нутаг дэвсгэрт коронавирусын халдвараар өвчилсөн нэг ч тохиолдол бүртгэгдээгүй ажээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 1 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 53 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 6 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 11 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 16 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 3 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 3 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 51 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 23 мин