Махны үнэ нэмсэн "Номин тав трейд”  компанид 20 сая төгрөгийн торгууль ногдуулжээ

2020-03-17
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУНТАМИР Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт хэсэгчлэн шилжсэнтэй холбогдуулан хүнсний гол нэрийн бүтээгдэхүүний хангамж, нийлүүлэт, борлуулалт, үнийн тогтвортой байдлыг хянах чиг үүргийг ШӨХТГ болон холбогдох төрийн байгууллагад өгсөн. Энэ дагуу ШӨХТГ-ын улсын байцаагчид зах, худалдааны төв, ААН-үүдийг шалгалт хийж, гарсан зөрчлүүдийн талаар мэдээлэл хийлээ. ШӨХТГ-ын дарга Б.Лхагва  “Номин тав трейд”  компани буюу Улсын их дэлгүүр нь махны үнэ нэмсэн гэх асуудлыг энэ сарын 12-16-нд шалгасан. Шалгалтаар, тус компани энэ сарын 10-наас нэг килограм тутамд хонины ястай махны үнийг 1500 төгрөгөөр, үхрийн ястай махыг 2000 төгрөгөөр, үхрийн цул махыг 3500 төгрөгөөр тус тус нэмсэн байна.  Тухайлбал, үхрийн мах нэг килограм тутамд 14999 төгрөг байсныг 17999 төгрөг болгон нэмсэн нь тогтоогдсон. Онцгой нөхцөл байдлын үед махны үнийг үндэслэлгүйгээр нэмж хэрэглэгчийг хохироосон үйлдэлд Зөрчлийн тухай хуулиар арга хэмжээ авч 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргалаа” хэмээв. ШӨХТГ-аас өнгөрсөн долоо хоногт мөн “Emart” төвд махны үнэ нэмснийг тогтоож 20 сая төгрөгөөр торгох шийдвэр гаргасан юм. Мөн тус газраас Роснефть компаниас шатахуун импортлож жижиглэнгээр борлуулдаг ААН-үүдэд хилийн чанад дахь үнэтэй уялдуулан борлуулж буй бензины үнийг багасгах талаар мэдэгдэл хүргүүлснийг мэдээллээ. Роснефть компанийн шатахууны үнэ энэ сард А-80 тонн тутамд 539 ам.доллар, АИ-92 569 ам.доллар, дизель түлш 566 ам.доллар болж багассан байна. Өөрөөр хэлбэл, хоёрдугаар сарынхтай харьцуулахад, А80, АИ92 автобензин тонн тутамдаа 58 ам.доллар, дизель түлш 86 ам.доллараар тус тус багасажээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 45 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 36 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 49 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

9 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

9 цаг 59 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин