Нийгмийн халамжийн үйлчилгээг тодорхой хуваарийн дагуу олгоно

2020-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Улсын онцгой комиссын гуравдугаар сарын 10-ны хурлаас тогтоосон  гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэргийн хорио цээрийн дэглэмийн хугацаа өнөөдөр /2020-03-16/-өөр дууссантай холбоотойгоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтыг хэрхэн зохион байгуулж байгаа талаар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын Халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга А.Чимэгсүрэнгээс тодрууллаа.   -Хорио цээрийн дэглэм тогтоосонтой холбоотойгоор халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн олголтод ямар нэг өөрчлөлт гарсан уу? -Цаг үеийн нөхцөл байдалтай уялдуулан Нийгмийн халамжийн үйлчилгээг иргэдэд түргэн шуурхай, чирэгдэлгүй, чанартай хүргэх талаар бид холбогдох арга хэмжээг авч  ажиллаж байгаа бөгөөд өнгөрсөн хоёрдугаар сард “Насны хишиг”, “Эхийн алдар” одонгийн мөнгөн тусламж, 0-3 насны хүүхдээ асарч буй ээжүүдийн тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмж зэрэг дөрвөн төрлийн үйлчилгээг Сангийн яамны е-баримт аппликейшн ашиглан олгосон. Энэ сард ч мөн 0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмжийг е-баримт аппликейшн ашиглан олгоно. -Энэ сарын халамжийн тэтгэвэр, тэтгэмжийн санхүүжилт банкууд руу шилжсэн үү? -Нийгмийн халамжийн сангийн санхүүжилтийг энэ сарын 12-нд багтаан бүрэн хийсэн бөгөөд нийгмийн халамжийн тэтгэвэрт 9,9 тэрбум, тэтгэмжид 4,8 тэрбум, ахмад настан болон хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт, тусламжид 2,0 тэрбум, эх олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцэгт олгох тэтгэмжид 2,6 тэрбум, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээнд 2,4 тэрбум төгрөг, нийтдээ 24,6 тэрбум төгрөгийг энэ гуравдугаар сард олгох юм. COVID-19 халдварын дэгдэлтийн болзошгүй эрсдлээс урьдчилан сэргийлэх зорилгоор нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмжийг тодорхой хуваарийн дагуу олгох зохион байгуулалтыг хийж бэлтгэл ажлыг хангасан. -Тогтсон өдрүүдэд олгоно гэсэн үг үү? -Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийг энэ сарын 16-наас,  0-3 насны хүүхэд асарсны тэтгэмж буюу бидний нэрлэж заншсанаар цалинтай ээжийн мөнгөн тэтгэмж, жирэмсэн эхийн тэтгэмжийг 18-наас, хүүхдийн мөнгөн тэтгэмжийг  20-ноос тус тус олгож эхлэх юм. Ингэхдээ иргэдийг заавал арилжааны банкинд өөрийн биеэр очилгүйгээр нийгмийн халамжийн үйлчилгээгээ өөрийн хуваарьт банкны харилцах дансаараа дамжуулан авахыг уриалж ажиллаж байгаа. -Нийгмийн халамжийн үйлчилгээг харилцах дансаараа дамжуулан авахын тулд иргэд хаана храндах ёстой вэ? -Үүний тулд халамжийн үйлчилгээ авч байгаа арилжааны банкиндаа хандаж идэвхтэй буюу хүчинтэй данс байгаа эсэхийг нягтлах, байхгүй тохиолдолд шинээр нээлгэх, дансаар дамжуулан халамжийн мөнгө авах хүсэлтээ биечлэн очиж гаргах, харилцах дансандаа холбуулах шаардлагатай. Нийгмийн халамжийн үйлчилгээг нэрийн дансанд холбуулах нь халамжийн мөнгөө тухайн банкны аль ч салбар, тооцооны төв, АТМ-ээс авах боломжтой, санхүүжилт орсон тохиолдолд хамгийн түрүүнд мөнгөө авах боломжтой болно.
Бөөрөлжүүтийн эзэнд “бэлэг” барьж эрчим хүчний үнийг үндэслэлгүйгээр 30-300 дахин нэмсэн үү?!

Эрчим хүчний үнэ 2024 оны арваннэгдүгээр сарын 16-наас нэмэгдсэн. Тэр хүртэл айл өрхийн хэрэглээний тари

5 цаг 15 мин
О.Алтангэрэл “...Ухаахудаг” гэж ам нээхээ болиод 40 хонолоо

Ерөнхий сайдын 2025 оны хоёрдугаар сарын 17-ны захирамжаар Тавантолгойн бүлэг орды

5 цаг 15 мин
Жагсаал цуглааны тухай хууль жагсагчдыг хамгаалж чадаж байна уу?

“Зууны мэдээ” сонин нийтийн эрх ашгийг хамгаалсан бүтээлийнхээ энэ удаагийн нийтлэлийг УИХ-д өргөн бариад байгаа Жагсаал цуглаан хийх

5 цаг 15 мин
“Мөнх амь”-ийн амлалт шингэсэн алгасал баярын ариун цугларалтыг Бурханы сүм зохион байгууллаа

Бурханы сүм дэлхийн сайн мэдээний авралын зарын нийгэмлэг (Ерөнхий пастор Ким Жү-Чоль, цаашид

18 цаг 25 мин
“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” улс төрийн тогтолцоог өөрчилнө

“УИХ-д нэр дэвшигчдийн холбоо” байгуулагдаж байгаагаа зарлаж, холбооны гишүүд “Үндэсний мэдээллийн төв”-д мэдээлэл хийлээ.

18 цаг 50 мин
“Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн мэдээлэл хийх боломжгүй”

Синдерелла эмнэлгийн буруугаас болж хохирсон иргэн өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д нөхцөл байдлын

19 цаг 39 мин
“Энэ хэргийн ард хууль хяналтынхан болон улс төрчид гээд гэмт бүлэглэлүүд байна”

Монгол Улсын Хөгжлийн Банкны өр төлбөрт хураан авсан "Шинэ Яармаг" цогцолбор хорооллын зарим ба

20 цаг 9 мин
“Эрүүл хүнс-эрүүл хүн” аянаар хүнсний чанарын талаар мэдээлэл түгээнэ

Эрүүл хүнс бол аюулгүй амьдралын баталгаа. Энэ ч утгаараа “хоол бол эм” гэж хоол үйлдвэрлэлийн салбарынхан хэлдэг. Гэвч манай

Өчигдөр 06 цаг 00 мин
Ц.Тогосмаа: Татварын хэрэг маргааныг бууруулахад анхаарч ажиллана

Татварын алба, татвар төлөгч хооронд маргааныг бууруулах мэргэжил арга зүйн удирдлагаар хангаж ажилл

Өчигдөр 06 цаг 00 мин
Х.Тэмүүжин: Ерөнхий сайд нь гишүүдийнхээ дунд суудаг болох хуулийн төсөл өргөн барина

УИХ дахь АН-ын бүлэг Төрийн ордонд хуралдаж, хэлэлцсэн асуудлаар мэдээлэл хийлээ. Бүлгийн хурлаар УИХ-ын хавар, н

Өчигдөр 06 цаг 00 мин