Б.Ганхуяг: “Страто” гэрээний үүргээ биелүүлээгүй шүүхэд маргаан үүсгэсэн

2020-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР АН-ын даргын зөвлөх З.Энхболд өнөөдөр Төрийн ордонд мэдэгдэл хийн, “ЭТТ” ХХК IPO  хийх нь буруу гэж байр сууриа илэрхийлсэн. Иймд Б.Ганхуяг захирал түүний мэдэгдэлд хариу өгөхийн сацуу  цаг үеийн асуудлаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр "ЭТТ” компаниар гурав дахь удаа улс төр хийж байна. Өмнө нь манай компанийн төслүүүдийг улс төрчид унагасан. Анх ямар байсан уурхай тэр чигээрээ л байна. Уурхайчид одоо ч гэр кэмпэд байрладаг. КОВИД 19-өөр улстөржиж болохгүй шиг энэ уурхайгаар тоглож болохгүй. Энэ компани анх удаа ашигтай ажиллаж байна. Бид улстөрөөс хараат ажиллаагүй. Энэ Засгийн газар харин ч бидэнд огт шахалт үзүүлээгүй, бизнесийн зарчмаараа ажилла гэсэн. Бид ч үүнийг нотлон, ашигтай ажиллалаа. Хэрэв хөгжлийн замдаа орсон энэ компани зогсвол дахин 4-5 жил төслүүд зогсоно. Нүүрс угаах үйлдвэр, авто болон төмөр зам шэх мэт томоохон төслүүд эхлэхэд бэлэн болсон” гэв. Бид нүүрсээ олборлон энэ чигээр нь худалдахын сацуу зарим хэсгийг нь Монголдоо угааж баяжуулан, нэмүү өртөг шингээх бодлого баримталсан. Ингээд сонгон шалгаруулалт зарлахад “Страто” шалгарсан. Гэвч тэд гэрээний үүргээ бүрэн биелүүлээгүй тул бид барьцааны 150 мянган ам.долларыг эргүүлж өгөөгүй. Иймд тэд манай компанийг шүүхэд өгч, маргаан үргэлжилсээр байна. Нүүрс угаах үйлдвэрт нь очиж үзэхэд үнэхээр үйл ажиллагаа нь зогссон байсан. Түүнчлэн тэр “Өнөөдөр өглөө БНХАУ-тай хиллэдэг хилийн боомтуудыг УОК-ийн шийдвэрээр нээсэн. Иймд өнөөдрөөс Цагаан хаднаас Гашуун Сухайт хүртэл нүүрс тээвэрлэлт эхэлж байна.  Жолооч нар хамгаалалтын бүрэн хувцас өмсөж, машиндаа халдваргүйжүүлэлт хийсний дараа хил нэвтрэх юм байна. Хил нэвтэрсний дараа жолооч нар машинаасаа буухгүй гэв. Ингэснээр 90 орчим компанийн 1000 жолооч өнөөдрөөс тээвэрт явна. Маргаашаас тээвэр жигдэрнэ” гэсэн юм.   Энэ сарын 3-наас хойш 825 иргэн хувьцааны дансаа нээлгэхийн тулд мэдээлэл авахаар тус компанид ханджээ. Харин утсаар 63 мянган иргэн 1072 хувьцааны ногдол ашгийн талаар лавласан аж.  Мөн хорин мянган иргэн шинээр хувьцааны дансаа нээлгэсэн гэлээ. Одоогоор нийт 11 компани хувьцааны дансыг цахимаар нээж байна. Эдгээрт 100 орчим мянган иргэн хандаж, дансаа нээлгэжээ. Иргэдийн хамгийн их асуусан асуулт нь ногдол ашгийг хэзээ тараах талаар байжээ. Түүнчлэн хуулийн дагуу ирэх сарын 24-нд “ЭТТ” ХХК-ийн хувьцаа эзэмшигчдийн ээлжит хурал болно. Компанийн ТУЗ-өөс хувьцаа эзэмшигчдийн хурлыг уурхайн салбарт буюу Цогтцэций суманд хийхээр шийдвэрлэжээ. Учир нь орон нутгийн иргэд энэ хуралд оролцох сонирхлоо илэрхийлжээ. Өмнөх хурлууд бүгд нийслэлд болсон юм. Мөн  КОВИД 19-өөс урьдчилан сэргийлэх зорилгоор энэ шийдвэрийг гаргасан гэв. Эх сурвалж:polit.mn    
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 9 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 0 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 13 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 18 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 23 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 10 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 10 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин