ҮСХ: Нийслэлд ажил эрхлэгчдийн сарын дундаж цалин 1.4 сая төгрөг байна

2020-03-16
Нийтэлсэн: Админ
 1 мин
Б.НАМУУН Энэ оны хоёрдугаар сарын Нийгэм, эдийн засгийн салбарын статистик үзүүлэлтийг өнөөдөр Үндэсний статистикийн хорооноос танилцуулсан. Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн тайланд 2019 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 42 мянган ААНБ-ын 679.8 мянган ажилчин хамрагджээ. Тодруулбал, нийгмийн даатгалын шимтгэл төлж буй ААНБ-ын тоо өмнөх оны мөн үеэс 1.5 мянгаар, өмнөх улирлаас 141-ээр буюу 0.3%-аар тус тус өссөн аж. Харин ажил эрхлэгчийн тоо өмнөх оны мөн үеэс 27.5  мянгаар өсөж, өмнөх улирлаас 5.6 мянгаар буюу 0.8 хувиар буурчээ. Түүнчлэн Нийгмийн даатгалын ерөнхий газрын нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн 2019 оны дөрөвдүгээр улирлын тайланд хамрагдсан 679.8 мянган ажиллагчдын медиан цалин 905 мянган төгрөг болсон байна.  Харин нэг ажилтанд ногдох сарын дундаж цалин өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар улсын хэмжээнд 1.2 сая төгрөг болж, өмнөх оны мөн үеэс 122.4 мянган төгрөгөөр, өмнөх улирлаас 76.3 мянган төгрөгөөр нэмэгджээ. Ажиллагчдын сарын дундаж цалинг бүсээр авч үзвэл, баруун бүсэд 838.9 мянган төгрөг,зүүн бүсэд 951.2 мянган төгрөг, хангайн бүс болон төвийн бүсэд 1.1 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 145.6-403.8 мянган төгрөгөөр бага байгаа аж. Харин Улаанбаатар хотод ажил эрхлэгчдийн сарын дундаж цалин өнгөрсөн оны дөрөвдүгээр улирлын байдлаар 1.4 сая төгрөг байгаа нь улсын дунджаас 123.2 мянган төгрөгөөр их байна. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

7 цаг 50 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

8 цаг 41 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

9 цаг 54 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 0 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 4 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

16 цаг 51 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

16 цаг 51 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин