Дональд Трампын шинжилгээний хариу сөрөг гарав

2020-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин
Фото: EPA/Vostock-photo
Д.АРИУН АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп короновирусын шинжилгээ өгсөн бөгөөд хариу нь сөрөг буюу халдвар аваагүй гэж гарсан талаар Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч Стефани Гришем мэдээлсэн байна.  Ерөнхийлөгч Дональд Трамп баасан гаригийн орой шинжилгээнд хамрагдаж байгаа талаараа мэдээлж байсан билээ. “Бразилийн төлөөлөгчидтэй  Мар-а-Лагод зоог барьснаас долоо хоногийн дараа Ерөнхийлөгчид ямар нэгэн сэжигтэй шинж тэмдэг илэрч байгаагүй” гэж Цагаан ордны хэвлэлийн мэдэгдэлд дурджээ. Ерөнхийлөгчийг шинжилгээ өгүүлэхэд хүргэсэн шалтгаан нь Бразилийн төлөөлөгчидтэй уулзсантай холбоотой байсан. Учир нь Бразилийн Ерөнхийлөгч Жаира Болсонаруг АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзахад хамт  байсан төлөөлөгчдийн нэг нь арга хэмжээ болж өнгөрсний дараа шинэ төрлийн коронавирусын халдвар авсан нь тодорхой болсон юм. CNN агентлагийн мэдээлснээр бямба гаригаас Цагаан ордон Ерөнхийлөгч болон дэд Ерөнхийлөгч нартай уулзсан хүмүүсийн халууныг хэмжиж эхэлсэн байна. Түүнчлэн нэг сэтгүүлч 37,7 градусын халуунаасаа болж, короновирусын талаар хийсэн хэвлэлийн хуралд оролцож чадаагүй байна.  Зарим хэвлэлүүд Бразилийн Ерөнхийлөгчийг COVID-19-ийн халдвар авсан байж болзошгүй гэж мэдээлж байсан ч тэрээр эрүүл гэдгээ мэдэгдсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

53 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 44 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

2 цаг 57 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 3 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 8 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

9 цаг 55 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

9 цаг 55 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 43 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 15 мин