В.Путин: ОХУ-ын бодлогод томоохон компанийн тэргүүнүүд цаашдаа нөлөөлөхгүй

2020-03-15
Нийтэлсэн: Админ
 1 мин

-Гэхдээ компанийн удирдагчид “өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцэж байгаа” гэдгийг ерөнхийлөгч онцлов-

  Д.ЭНХЭЭ Одоо бол оросын томоохон компанийн удирдагчид тэртээ 1990-ээд оных шиг улс орныг удирдан жолоодох үйл хэрэгт нөлөөлөх гэж оролдохоо больсон хэмээн ОХУ-ын Ерөнхийлөгч нотлов. “Владимир Путинд тавих 20 асуулт” хэмээх төслийн дагуу төрийн тэргүүн ТАСС агентлагтай ярилцахдаа “бизнесийн ахмадуудыг” мэддэг байсан, одоо ч мэднэ, бүгдтэй нь ажиллаж байсан хэмээн өгүүлжээ. “Хэн нэгнийг чангалах, эсвэл хаа нэгтээ эрчлээс зангилаа суллах, мөн тэдэнд зориулж янз бүрийн байр сав бэлтгэх зэрэгт хэргийн учир оршихгүй. Хэргийн учир үүнд огтхон ч байхгүй. Хэргийн учир юунд оршино гэж та бодож байна? Улс орныг удирдан жолоодоход тэднийг ойртуулахгүй байх, улс төрийн шийдвэрт тэд нөлөөлдөггүй байхад оршино” – хэмээн ерөнхийлөгч итгэлтэй байна. Түүний хэлснээр “тэгж чадвал, одоо ч тэд бүгд л арга саам хайж, өөрсдийн ашиг сонирхлыг лоббиддог. 1990-эд он хийгээд өнөөгийн ялгаа юунд оршдог вэ гэвэл тэр үед дотоодын болон эдийн засгийн бодлогын, тэр ч байтугай гадаад бодлогын асуудлаар ч төрөөс гаргаж байгаа шийдвэрт тэд [“бизнесийн ахмадууд”] шууд нөлөөлдөг байсан. Аюулгүй байдлын асуудлаар ч мөн адил. Өнөөгийн компанийн удирдлагуудад тийм дархан эрх даан ч байхгүй” гэж Путин хэлэв. Төр засгийн бодлогод бизнесменүүд нөлөөлөх гэж оролдохоо аль хэдийн больсон гэдгийг төрийн тэргүүн онцлов. “Энэ бол боломжгүй гэдгийг тэд ойлгож, тийшээ зүглэхээ ч больсон” хэмээн тэр тайлбарлав. Гэхдээ компанийн удирдагчид “өөрсдийн ашиг сонирхлын төлөө тэмцэж байгаа” гэдгийг Ерөнхийлөгч онцлов. Жишээ болгож, Евроазийн эдийн засгийн холбооны хэмжээнд газрын тос, байгалийн хийн үнийн асуудлаар түншүүдтэйгээ хэлэлцэж байгааг тэрээр дурдав. “Мэдээж, тэд өөрсдийн байр сууриа хамгаалж байгаа, энэ нь ч ойлгомжтой. Гэхдээ дотроос нь нөлөөлөх гэж оролдохгүй, тэд зүгээр л байр сууриа тайлбарлаж, өөрсдийгөө зөв гэдгийг нотлож байгаа, гэхдээ энэ бол тэдний практик ашиг сонирхлын явцуу сегментэд хамаардаг. Энэ бол байх ёстой зүйл” хэмээн Орос Ерөнхийлөгч хэлсэн байна. Эх сурвалж: www.polit.mn
“No naadam”-ынхан Үндсэн хуулийн 100 жилээр жагсах уу?!

Бүгд Найрамдах Улсыг тунхаглаж, Анхдугаар Үндсэн хуулийг баталсны

15 цаг 51 мин
Танхимын нэрээр “Эрдэнэт”-ээс 120 тэрбумын тендер авсан уу?!

МҮХАҮТ-тай холбоотой таагүй мэдээлэл үе үе цацагдаад ба

15 цаг 51 мин
Цагаан суварга, Нарийнсухайт, Ухаа худаг ордуудын 34 хувийг Баялгийн санд авна

Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг газрын хэвлийн бая

15 цаг 51 мин
“…С.Зоригийн хэргийн шинэ ажлын хэсгийнхэн та нарын хяналтаас гарчихлаа шүү дээ”

Төр нийгмийн зүтгэлтэн С.Зоригийг хөнөөсөн хэргийг илрүүлэх дөхөж байгаа та

15 цаг 51 мин
Хөгжилд хөтлөх дэд бүтцийн төслүүдээ урагшлуулъя

Манай улсын хоёр хөршийн нэг нь БНХАУ. Бид урд хөршийнхөө талаар м

15 цаг 51 мин
Нийслэлийн төсвийг өргөн барьж, автомашины улсын дугаар үнэд орсон 7 хоног

Хүн өмчтэй байх, эд хөрөнгөтэй байх нь хуулиар баталгаажсан хэдий ч зарим нэг дүр

15 цаг 51 мин
Д.Трампын ялалт ба үл үзэгдэх шуурга

“Симпсонууд” бол бидний ихэнх нь багадаа үздэг байса

15 цаг 51 мин
Үндсэн хуулийн утга санаа гүн гүнзгий агуулгатай

Монгол Улсын үндсэн хуулийн 100 жилийн ой энэ онд тохиож байгаатай холбогдуулан манай сонин эрдэмтэн, судлаачид, хуульчдаас зарим асуултад өгсөн хариуг нийтэлж байна.

15 цаг 51 мин
“Хачин их жаргалтайгаар амьд явах сонголт хийж билээ”

“Зууны мэдээ” энэ удаагийн “Амьдралын тойрог” булангаараа  “Хар сарнай” үсчин г

15 цаг 51 мин
Хориг: Засгийн газар ямар ч төсөв оруулж ирж болно, парламентад “засах” эрх нь байсан

Ерөнхийлөгч У.Хүрэлсүх бүрэн эрхийнхээ хүрээнд 2025 оны Төсвийн

15 цаг 51 мин