Ц.БАЯР
Өнөөдөр “Үндэсний мэдээллийн төв”-д эдийн засагч Л.Наранбаатар “Страто” компанитай холбоотой хэвлэлийн бага хурал хийсний дараа "Страто" ХХК-ийг үүсгэн байгуулагч захирал А.Баттүшиг дээрх мэдэгдлийг няцааж, хэвлэлийн бага хурал хийсэн юм. Тэрээр “Эдийн засагч Л.Наранбаатар сүүлийн үед биднийг гүтгэх боллоо. Бид олборлогч биш олборлоод гаргаж ирсэн нүүрсийг угааж баяжуулаад гадагш гаргадаг компани. Олборлогчоос улс АМНАТ-ын татвараа авсан байхад баяжуулж гаргаж буй компаниудаас АМНАТ-ын татвар давхар авах ёсгүй. Тиймээс бид өнөөдрийг хүртэл алдагдал хүлээн сул зогсолттой байна. Гэтэл эдийн засагч Л.Наранбаатар манай компанийг 70 ам. долларын үнээр нүүрсээ борлуулж буй гэсэн атлаа 140 ам. доллараар борлуулж буй хэмээн гүйтгэж байна. Баяжуулаагүй нүүрсний хорогдлыг хасаад тооцоход 75 хувийг нь баяжуулж түүнийгээ урагш гаргахад үйлдвэрлэл болон тээвэрлэлтийн зардалтайгаа 141 ам.доллларт хүрдэг.
Манайх өнгөрсөн онд “Эрдэнэс тавантолгой” компанитай 150 мянган тонн коксжих нүүрсийг 72 ам.доллараар авах гэрээ байгуулсан. Тус компани гэрээтэй холбогдуулан гомдол гаргаагүй байхад өмнөөс нь ингэж худал мэдээлэл хийж байгаад харамсаж байна. Нөгөөтэйгүүр манай компани 50:50 хувийн хамтарсан хөрөнгө оруулалттай компани. Би өөрөө 37 хувийг эзэмшдэг. Гэтэл Хятадын хөрөнгө оруулалттай компани мэтээр гүтгэх юм. Мөн манай компани Зи.Энхболдтой ямар нэгэн байдлаар хамааралгүй. Түүний дүү З. Хишигтогтох бид найзууд. Германд сурч байхдаа бид найз нөхөд гэж явсан. Бид анх ярилцаж байгаад энэ компанийг байгуулсан. Би улстөрөөс холуур. Бизнес хийдэг л хүн. Л.Наранбаатарын улстөржилт гүтгэлэгээс болж манайх шиг 10 орчим компани алдагдал хүлээн ажилчидаа 100 гаруйгаар цомхтголд оруулж байна” гэсэн юм. Түүнчлэн Л.Наранбаатар үйлдвэрлэлээ явуулахдаа ТЭЗҮ-гүйгээр явуулсан, одоо болтол батлуулаагүй хэмээн гүтгэсэн. Манай үйлвэрлэлээ эхлэхээс өмнө 2018 онд ТЭЗҮ-ээ батлуулсан. Бүх бичиг баримт ил байна.
Нөгөөтэйгүүр Үндсэний хөгжлийн газартай тогтворжуулалтын гэрээг 2028 он хүртэл байгуусан компани гэдгээ мэдэгдсэн юм. Эцэст нь тэрээр “ Манайх тийм ч баян компани биш. Хамгийн анх компанитай холбоотой сөрөг мэдээлэл тарсны дараа БНХАУ-ын хөрөнгө оруулагч бүх хөрөнгө оруулалтаа эргүүлэн татсан. Үүний улмаас би 100 ажилтнаа халахад хүрсэн. Бид цалингийн өр зээлтэй, тийм баян, мундаг компани биш. Үйлдвэрээ өргөжүүлэх гэж байсан боловч ажил зогссон. АМНАТ-ын тухайд бид дахин гомдол гаргана” гэв.
Эх сурвалж: www.polit.mn
А.Баттүшиг: Л.Наранбаатарыг эдийн засагч хүн гэхэд эргэлздэг
2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин