МАХН, Ногоон намын эвсэлд  ИЗНН нэгдлээ 

2020-03-13
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ч.ОЛДОХ МАХН, ИЗНН-тай  хамтран ажиллах санамж бичигт өнөөдөр гарын зурлаа. Үүний өмнө буюу өнгөрсөн нэгдүгээр сарын 15-нд тус  намаас  Монголын ногоон намтай хамтын ажиллагааны санамж бичиг байгуулсан юм.  МАХН, Ногоон намын эвсэлд ИЗНН нэгдсэнээр “Их эвсэл” болж 2020 оны сонгууль, эсвэл бат бөх аваас цаашлаад 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хамтран оролцохоор болж байна.  Санамж бичигт гарын үсэг зурах үеэр хоёр намын Ерөнхий нарын бичгийн дарга үг товч үг хэлж, хамтын ажиллагаанд мөрдөх зарчмын талаар байр сууриа илэрхийллээ. Б.Тулга: Эвсэл  мөрийн хөтөлбөрөө боловсруулж байна МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Тулга хэлэхдээ "Сонгуулийн хуулийн дагуу нам, эвслүүд гуравдугаар сарын 25-ны дотор мөрийн хөтөлбөрөө аудитын байгууллагад өгөх ёстой. Үүсээд байгаа онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор энэ заалт хэвээр байх уу, үгүй юу гэдэгт  бид СЕХ-той зөвлөлдсөн. СЕХ-ноос нам, эвслүүд онлайн хэлбэрээр мөрийн хөтөлбөрөө боловсруул гэсэн  зөвлөмж өгсөн. Өмнө нь МАХН болон Ногоон Нам 2020 оны сонгуульд эвсэл болж оролцохоо зарласан. Үүн дээр ИЗНН  нэгдэхээр болж, санамж бичигт гарын үсэг зурж байна. Эвсэлд нэгдсэн намууд мөрийн хөтөлбөрийн боловсруулалтад хамтран ажиллаж байгаа” гэв. С.Батбаатар: Бид МАНАН-гийн эсрэг тэмцэнэ ИЗНН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга С.Батбаатар  өнгөрсөн 28 жилийн хугацаанд Монголын ард түмэн туйлдаж ядарч байгааг онцлов.  Тиймээс МАН, АН  буюу монгол төрийг хүйчгүйдүүлж, ард түмнийг туйлдуулсан  МАНАН хэмээх    хоёр том хүчний эсрэг бусад улс төрийн хүчин, нам хөдөлгөөн,  ард түмэн нэгдэхээс өөр арга алга. Цаашид нэг том хүчин болж, МАНАН тогтолцооны эсрэг үйл ажиллагааг эрчимжүүлье гэж бусад намуудад уриалж байна. Ялсан намд Монголын бүх өмчийг өгдөг болчихоод байна. Энэ гажуудлыг арилгахын төлөө  бид тууштай тэмцэнэ” гэлээ. МАХН, Ногоон Нам, ИЗНН эвслийн  хамтран ажиллах санамж бичигт “Өнөөгийн Монгол Улсад үүсээд буй хямралыг цэгцлэхийн тулд хамтран ажиллахаар тохиролцож байна. МАХН, Ногоон Нам, ИЗНН нь цаашид Монгол Улсыг хөгжүүлэх бодлогыг хамтран боловсруулахдаа хүчирхэг бүгд найрамдах улсыг цогцлоон байгуулах, байгалийн нөөцийг ард түмний дундын, хамтын өмч болгох шинэ Үндсэн хуулийн төслийг ард нийтээр хэлэлцүүлэн батлуулах ажлыг зохион байгуулна” хэмээн онцлон  тэмдэглэжээ. Эх сурвалж: www.polit.mn
ШААРДЛАГА

ШААРДЛАГА

Уржигдар 18 цаг 58 мин
“Чингис хаан” нисэх онгоцны буудал дэлхийн “ТОП” буудлуудтай хамтран ажиллах санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Агаарын хилийн боомт, Монгол-Японы хамтарсан “Чингис хаан” олон улсын

Уржигдар 15 цаг 40 мин
П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компанийн хүмүүсийг хараарай, дандаа улстөрч байгаа

П.Сайнзориг: Квот авч гадаадаас ажиллах хүч оруулж ирсэн компаниудын хүмүүсийг хараарай, дандаа улстөрчид байгаа

Уржигдар 13 цаг 12 мин
Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Хувьцаа эзэмшигч бүр 350 мянган төгрөгийн ногдол ашиг авах боломж бүрдлээ

Уржигдар 13 цаг 03 мин
Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Л.Оюун-Эрдэнэ: "Бадрах Энержи"-тэй  хийхдээ Засгийн газар 10 хувийн алтан хувьцаа эзэмшинэ

Уржигдар 13 цаг 01 мин
Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай гарч, 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Л.Оюун-Эрдэнэ: Улсын төсөв 1.3 их наяд төгрөгийн ашигтай байлаа, үүний 50 хувь нь Хөгжлийн сан руу орох боломж бүрдлээ

Уржигдар 12 цаг 54 мин
Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Ц.Оюунбаатар: Хийн түлшинд шилжих хөрөнгийг яаралтай шийдвэрлэх хэрэгтэй

Уржигдар 11 цаг 42 мин
ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

ШЕЗ-ийн шүүгч бус гишүүнээр С.Энхбаатарыг томиллоо

Уржигдар 10 цаг 52 мин
Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Чуулган: 11 гишүүн томилолттой байна

Уржигдар 10 цаг 41 мин
“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

“Бөртэ чоно 2024" наадмын шилдгүүдтэй танилц

Уржигдар 09 цаг 54 мин