Ч.ОЛДОХ
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэл хоёрдугаар сарын 10-ны 09:00 цагт орон даяар эхэлсэн. Бүртгэлийн хугацаа ирэх сарын 15-ны 18:00 цагт хаагдах бөгөөд хугацааг сунгахгүй, нэмэлт бүртгэл хийхгүй хэмээн Боловсролын үнэлгээний төвөөс мэдээллээ. Ингэхдээ элсэлтийн ерөнхий шалгалтыг ирэх зургадугаар сарын 8-11-нд авахаар төлөвлөсөн байна.
Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ё.Баатарбилэг мэдэгдэхдээ “Өмнөх жилүүдэд заавал үзэх судлагдахуун болон сонгон судлах агуулгаар буюу хүндрүүлж авдаг байсан бол энэ жил зөвхөн заавал судлах судлагдахуунаар элсэлтийн ерөнхий шалгалтыг авна” хэмээн онцолсон.
Элсэлтийн ерөнхий шалгалтад бүртгүүлэх зааврыг Боловсролын үнэлгээний төвийн цахим хуудаст байршуулжээ.
Эх сурвалж: www.polit.mn
Элсэлтийн ерөнхий шалгалтын бүртгэлийн хугацааг сунгахгүй, нэмэлтээр бүртгэхгүй
2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин