Ч.ОЛДОХ
Нийслэлийн Засаг даргын зөвлөлийн өчигдрийн хуралдаанд Улсын тусгай хэрэгцээнд авах саналыг дэмжих тухай асуудлыг нийслэлийн Газар зохион байгуулалтын албаны дарга А.Энхманлай танилцууллаа. Мөн Улсын тусгай хэрэгцээнд авсан Элчин сайдын яамны газрын хэмжээнд өөрчлөлт оруулах тухай асуудлыг хуралдаанаар хэлэлцүүлэв. Үүнд Хан-Уул дүүргийн XVIII хорооны нутаг дэвсгэрт Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх Төрийн өмчит үйлчилгээний газрын эзэмших эрх бүхий 4.0 га газрыг улсын тусгай хэрэгцээнд авах асуудлыг зөвлөлийн гишүүд хэлэлцжээ. Түүнчлэн Сүхбаатар дүүргийн VII хороо, Хан-Уул дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт байрлах Элчин сайдын яамдын газрын хэмжээнд өөрчлөлт оруулах асуудлыг хөндөж, Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын Тэргүүлэгчдийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.
Эх сурвалж: www.polit.mn
НИТХ: Элчин сайдын яамдын газрын хэмжээнд өөрчлөлт оруулна
2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин