Жүжигчин Том Хэнкс эхнэртэйгээ хамт короновирусын халдвар авчээ

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Д.АРИУН Америкийн жүжигчин, кино од Том Хэнкс болон түүний гэргий Рита Уилсон нар короновирусын халдвар авсан нь тодорхой болсон байна. Энэ талаар Холливудын жүжигчин өөрөө инстаграм хуудсандаа бичсэнийг ишлэн олон улсын мэдээллийн агентлагууд мэдээлж байна. Том Хэнкс бичихдээ, “...Рита бид хоёр одоо Австралид байна. Бидэнд ядрах, ханиад хүрсэн шинж тэмдэг илэрч байсан бөгөөд заримдаа бие өвдөж байсан. Рита заримлаа бага зэрэг халуурсан. ...Биднийг  короновирусын шинжилгээнд хамруулсан бөгөөд хариу нь эерэг гарлаа. Эмнэлгийн зөвлөмжүүдийг дагаж, тусгаарлагдах болно. Шаардлагатай хугацаанд дахин шинжилгээ өгнө...” гэсэн байна. ABCnews-ийн мэдээлж байгаагаар, Холливудын нэрт жүжигчин нь Warner Broc компанийн шинэ бүтээл болон Элвис Преслигийн тухай шинэ киноны зураг авалтын ажлаар Австралид ирээд байсан аж. Компанийн зүгээс мэдээлэхдээ студийн өөр нэг ажилтан мөн халдвар авсан, Австралийн эрүүл мэндийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа гэсэн байна. Том Хэнкс нь үзэгсчдийн сайн мэдэх, Форест Гамп, Цэрэг Райныг аварсан нь зэрэг олон кинонд тоглосон билээ.. Шинэ төрлийн короновирусын халдварыг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас цар тахал гэж хүлээн зөвшөөрч зарлаад байгаа бөгөөд 110 гаруй орны 120 мянган хүн халдвар авч, тэдгээрээс 4000 нь нас бараад байгаа юм. Халдвараас сэргийлэхийн тулд гараа сайн угааж, ариутгаж, амны хаалт байнга зүүж, олон хүн цугласан газраар явахгүй байхыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа билээ. Эх сурвалж: www.polit.mn  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 7 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

1 цаг 58 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 11 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 17 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 21 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 8 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 8 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

19 цаг 57 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 28 мин