УЕФА-гийн хүсэлт

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
-Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоглолтуудыг Лондоны “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэн хүлээж авах боломжтой-
  © EPA/ANATOLY MALTSEV   Д.ЭНХЭЭ Коронавирус тархаж байгаа хэдий ч тэмцээнийг товлосон хугацаандаа явуулахыг 2020 оны Европын хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнийг өөрийн оронд хүлээн авч зохион байгуулах улс орнуудын төр засгаас Европын хөлбөмбөгийн ассоциацуудын холбоо (УЕФА) хүсч байна. Энэ тухай Associated Press агентлаг мэдээлжээ. Тэмцээнийг зохион байгуулж эхэлсний 60 жилийн ойд зориулсан Европын аварга шалгаруулах тэмцээн Санкт-Петербург, Лондон, Мюнхен, Баку, Ром, Бухарест, Дублин, Копенгаген, Бильбао, Глазго, Будапешт, Амстердам зэрэг Европын 12 хотод болох юм. Петербург хот эхний шатны гурван тоглолт, хагас шигшээгийн нэг тоглолтыг хүлээж авна. Тэмцээн 2020 оны зургадугаар сарын 12-ноос долдугаар сарын 12-ны хооронд болно. Коронавирусын улмаас Европын аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулах хугацааг өөрчлөх шаардлага байхгүй гэж үзэж байгаа тухайгаа УЕФА-гийн хэвлэлийн алба мягмар гаригт ТАСС агентлагт мэдээлжээ. "Коронавирусээр өвчилсөн хүмүүсийг эмчлэх эмнэлгийн дэд бүтэцтэй, мөн хэдэн арван мянган үзэгч, хөгжөөн дэмжигчдэд шаардлагатай үйлчилгээ үзүүлэх нөхцөл бүрдүүлж чадсан бол Европын аварга шалгаруулах тэмцээнийг тухайн хот хүлээж авах боломжтой хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын (ДЭМБ) зөвлөмжийг үндэслэн УЕФА үзэж байна” хэмээн тус холбооны эх сурвалж онцолжээ. Түүний хэлснээр Европын аварга шалгаруулах тэмцээнийг, эсвэл хугацааг өөрчлөх талаар зохион байгуулагч улс орнуудаас УЕФА санал хүсэлт хүлээж аваагүй байна. Шаардлагатай тохиолдолд нэмэлт тоглолтуудыг Лондонд “Уэмбли” цэнгэлдэх хүрээлэнд хүлээж авах боломжтой хэмээн эх сурвалж мөн онцлов. Шинэ коронавирусээр үүсгэгдсэн өвчний дэгдэлт 2019 оны арванхоёрдугаар сарын сүүлчээр хятадын Ухань хотод бүртгэгдсэн. ДЭМБ түүнийг олон голомттой, олон улсын хэмжээний онцгой нөхцөл байдал хэмээн хүлээн зөвшөөрсөн. Хятад улсаас гадна халдвар илүү их тархаж байгаа улс орны тоонд Итали, Өмнөд Солонгос, Иран зэрэг улс орж байна. Халдвар авсан тохиолдлыг дэлхийн 100 гаруй улс оронд илрүүлжээ. Эх сурвалж: www.polit.mn
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 28 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 20 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 33 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 38 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 43 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 30 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 30 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 18 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

23 цаг 50 мин