Зээлийн хүү буурах боломж бүрдлээ

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Ц.МЯГМАРБАЯР Монголбанкны Мөнгөний бодлогын хороо нь  бодлогын хүүг  инфляцитай уялдуулан нэг оронтой тоонд уу, хоёр оронтой тоонд барих уу, хэр бага хэмжээнд барихаас шалтгаалж  арилжааны банкны зээлийн хүү бага байх нь шалтгаалдаг. Тиймээс  улиралд нэг удаа хуралддаг Мөнгөний бодлогын  хорооны хурлын шийдвэр банк болон иргэд байгууллага, бизнесийнхэнд хүлээлт үүсгэдэг. Энэ сарын 25-нд хуралдах товтой байсан хурлыг коронавирусын дэгдэлттэй холбоотойгоор наашуулж өчигдөр буюу энэ сарын 11-нд ийнхүү хуралдаж бодлогын хүүг нэг нэгж хувиар бууруулсанаа мэдэгдээд байна. Тодруулбал, 11 хувьтай байсан бодлогын хүүг Мөнгөний бодлогын хорооны 2020 оны  гуравдугаар сарын 11-ний өдрийн ээлжит хурлаар нэг нэгж хувиар бууруулж, 10 хувьд хүргэх, банкны төгрөгийн заавал байлгах нөөцийн хувь хэмжээг хоёр  нэгж хувиар бууруулж, 8.5 хувьд тогтоох болон бодлогын хүүний коридорыг бодлогын хүүнээс +1, -1 нэгж хувийн өргөнтэй болгон өөрчлөх шийдвэр гаргалаа. Жилийн инфляци 2020 оны нэгдүгээр сард улсын хэмжээнд 5.6 хувь, Улаанбаатар хотын хэмжээнд 6.0 хувь байна. Эдийн засгийн өсөлт саарах  хандлага үргэлжилж,  эрэлтийн шалтгаантай инфляци тогтвортой байх төлөвтэй байна. Харин импортын хүнсний зарим бүтээгдэхүүний хангалт удаашрах тохиолдолд нийлүүлэлтийн шалтгаантай инфляцийн хэлбэлзэл үүсч болзошгүй хэмээн мэдэгдээд байна. Түүнчлэн  Ковид-19 вирусын тархалттай холбоотой тодорхой бус байдал нэмэгдэж байгаагаас гадаад эрэлт, түүхий эдийн үнэ буурч, гадаад болон дотоод эдийн засгийн идэвхжил сулран, эдийн засгийн өсөлт үргэлжлэн саарах эрсдэлийг бий болгож байна. Иймд цаашид эдийн засагт үзүүлэх нөлөө нь “Ковид-19” вирусын тархах цар хүрээ болон үргэлжлэх хугацаа, вирусын эсрэг авч хэрэгжүүлэх арга хэмжээнээс манай эдийн засаг ихээхэн хамаарахаар байна. Экспортын орлого буурах эрсдэл нэмэгдэж байгаа хэдий ч хэрэглээний импорт агших хандлага үргэлжилж, дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ огцом буурсан нь  төгрөгийн ханшинд үзүүлэх дарамтыг зөөлрүүлэхээр байгаа аж. Мөн тус хурлаас санхүүгийн зуучлалыг дэмжих, банкуудын санхүүжилтийн эх үүсвэрийн өртгийг бууруулах, эдийн засгийн идэвхжилийг нэмэгдүүлэх зорилгоор бодлогын багц шийдвэр гаргаад байна. Мөнгөний бодлогын хорооны энэ удаагийн шийдвэр нь инфляцийн зорилтыг алдагдуулахгүйгээр эдийн засгийн болон санхүүгийн тогтвортой байдлыг хадгалахад чиглэж байна. Энэ оны хоёрдугаар сарын байдлаар манай нийт мөнгөний нийлүүлэлт 4.6 хувиар өсч 20.5 их наяд төгрөгт хүрсэн. Нийт зээлийн үлдэгдэл 17.9 их наяд төгрөг. Үүнээс хугацаа хэтэрсэн зээлийн хүү өмнөх сараас 12.4 хувиар, чанаргүй зээл 0.6 хувиар өсчээ. Монголбанкны Мөнгөний бодлогын хорооноос арилжааны банкуудад заавал байх ёстой нөөцийг хоёр нэгж хувиар бууруулсан нь тэдэнд шинээр олгох зээлийн хүүг бууруулах боломж олгож байна гэж үзэж болно. Өнөөдөр банкуудад иргэдээс татсан төгрөгийн хадгаламжийн 10.9 хувьтай байгаа бол иргэдэд олгосон зээлийн жигнэсэн дундаж хүү 17.8 хувьтай байна.  Ийнхүү банкуудын заавал байх төгрөгийн нөөцийг хоёр хувиар бодлогын хүүг нэг хувиар бууруулж буй нь арилжааны банкуудад зээлийн хүүгээ бууруулах боломжийг олгож байна.Түүнчлэн Засгийн газар болон, Монголбанкны зүгээс  нөхцөл байдалтай уялдуулан банкуудын активт зарим хөнгөлөлт үзүүлж уян хатан байх арга хэмжээ авна гэдгийг сангийн сайд онцолж байсан. Монголын банкуудын холбооны ерөнхийлагч Мэдрээ Засгийн газрын хуралдаан дээр хэлэхдээ  -цаашид аж ахуй нэгжүүдийн зээлийн төтөлтийг нэг удаа хойшлуулах мөн арилжааны банкуудад зээлийн хүүг бодлогын хүүтэй уялдуулан буулгах эсэх талаар ярилцана- хэмээн мэдэгдээд байна. Иймээс арилжааны банкууд зээлийн хүү болон бусад зээлдээ хөнгөлөлт үзүүлэх эсэх нь тэдний шийдвэрээс шалтгаалах болж байна. Өөрөөр хэлбэл, коронавирусийн тархалтаас хамгаалах, хязгаарлах төрийн бодлогын хүрээнд өнөөдөр 4800 компани сул зогссон гэдэг. Тиймээс банкууд өнөөдөр  бүх төрлийн зээлд ямар хөнгөлөлт үзүүлэх нь тухайлбал, хойшлуулах,  сунгах, хүүг зогсоох зэрэг  шийдвэрээс тэдний хувь заяа шалтгаалах болж байна. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.12 ПҮРЭВ № 48 (6273)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

8 цаг 24 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

9 цаг 15 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

10 цаг 28 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

10 цаг 33 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

10 цаг 38 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

17 цаг 25 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

17 цаг 25 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

Өчигдөр 20 цаг 11 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин