“Хуавей” компанитай хамтран ажиллах хугацаагаа сунгалаа

2020-03-12
Нийтэлсэн: Админ
 1 мин
Х.ОЮУНБОЛД АНУ-ын Засгийн газар компаниудаа БНХАУ-ын технологийн салбарыг ноёлдог гар утас үйлдвэрлэгч “Хуавей” компанитай хамтран ажиллахыг зөвшөөрсөн зөвшөөрлийн хугацааг тавдугаар сарын 15-ныг хүртэл сунгахаар болсон гэж тус улсын Худалдааны департаментаас мэдээлсэн байна. Мөн хамтран ажиллах компанийн жагсаалтад нэр нь багтсан АНУ-ын биш 114 харьяа байгууллагатай хамтран ажиллах хугацааг сунгахаар шийдвэрлэсэн гэж мэдэгджээ. Энэ байгууллага ирэх сарын 1-нд дуусах байсан гэрээний хугацааг шалгаснаар шийдвэрийг гаргасан аж. Түүнээс гадна “Хуавей” компанитай хамтран ажиллах АНУ-ын компаниуд зөвхөн тус улсын үндэсний аюулгүй байдалтай холбоогүй салбарт хамтран ажиллах болно гэж дурджээ. АНУ энэ компанийг зэвсэгт хүчин, БНХАУ-ын тагнуулын албатай хамтран ажилласан болон багаж хэрэгслээ хууль бусаар ажиглалт хийх зорилгоор ашигласан гэж буруутгажээ. Харин үүнийг нь “Хуавей” компани үндэслэлгүй гүтгэлэг, улс төрийн шалтгаантай болон өрсөлдөөнд ашиглаж байгаа арга хэмээн үзэж байгаагаа мэдэгдсэн байна. Вашингтон өнгөрсөн тавдугаар сард “Хуавей” компани болон түүний 70 орчим охин компанийг АНУ-ын технологийг худалдан авах,  компаниудаа Засгийн газрын зөвшөөрөлгүйгээр бизнес хийхээс сэргийлэх зорилгоор хар жагсаалтдаа оруулсан билээ. Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин 2020.3.12 ПҮРЭВ № 48 (6273)  
“Уран гулгалтын олимп, дэлхийн аваргууд Монголд үзүүлбэрээ үзүүлнэ”

“Дэлхийн уран гулгалтын одод Монголд” тоглолт “Степпэ Арена” мөсөн өргөөнд тавдугаар сарын

1 цаг 44 мин
О.Номинчимэг: Татвараас чөлөөлөх барааны жагсаалтаас тамхийг хасах хэрэгтэй

Тамхийг жагсаалтаас хасах саналаа хүргүүлсэн

2 цаг 36 мин
"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

"Автотээврийн үндэсний төв"-ийн албан тушаалтнуудын хэргийг шүүхэд шилжүүлжээ

3 цаг 49 мин
АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

АТГ-аас Төгрөг нуурын ордтой холбоотой асуудлыг шалгаж эхэлжээ

3 цаг 54 мин
Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

Л.Гантөмөр: Японд байгаа Элчин сайд ажил хийхгүй байна

3 цаг 59 мин
Агаарын хөлгийн түлш нийлүүлэх Оросын саналыг дэмжинэ, дэмжихгүй

УИХ-д суудалтай намын бүлгүүд өчигдөр хуралдаж, цаг үеийн зарим асуудлаар байр сууриа нэгтг

10 цаг 46 мин
Төгрөг нуурын ордын “шинэ” шуугианы хуучраагүй “хуучин” баримтууд

УИХ-аас 2007 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр “Тодорхой ордыг стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордод хамаару

10 цаг 46 мин
Ройтерс: Энэтхэг улс гангийн импортод түр 12 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж байна

Бүгд найрамдах Энэтхэг улсын Засгийн газар улсынхаа дотоодын зах зээлийг хамгаалах үүднээс

20 цаг 34 мин
Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Ромын пап Францис 88 насандаа таалал төгслөө

Өчигдөр 16 цаг 40 мин